Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.03.01/ хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 193 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Монгол Улс нүүрсийг гурван стандартаар тооцож, экспортод гаргадаг. Стандартаасаа хамаарч АМНАТ тооцдог. Экспортод гаргаж байгаа нүүрсний 90 хувь нь коксжих нүүрс. Тийм учраас эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарсан. 193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан гол нөхцөл нь эрчим хүчний нүүрсийг 30-40 ам.доллараар экспортолсон нөхцөлд АМНАТ авна. Энэ нь нүүрсийг боловсруулах, угаах боломж нөхцлийг сайжруулж өгч байна.
Хоёрт, Газрын тосны үйлдвэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалагддаг байсныг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Аж ахуйн асуудал нь шийдэгдэх ёстой гэж үзэн, шилжүүлсэн.
Гуравт нь, аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулах асуудлыг хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгэдхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой. Зэс хайлуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, метал хайлуулах үйлдвэрийг үндэсний хороо байгуулах замаар шийдвэрлэхийг зорьж байна” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссан гэдэг асуудал яригдаж байна. ОХУ энэ төрлийн автобензины нийлүүлэлтээ зогсоосон юм уу ?
-Монгол Улсын хэмжээнд шатахуун нөөцлөх сав байдаггүй, хувийн компанид бол бий. Энэ шалтгаанаас болоод ОХУ-д эсвэл Монголд баяр болох, зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих зэрэг тохиолдлуудад шатахуун дууссан гэдэг асуудал үүсч байна. 1992 оноос хойш нөөцийн саванд анхаарал тавиагүй юм билээ. Гэтэл 1992 оноос хойш дотоодод ДТ, автобензин, онгоцны түлшний хэрэглээ эрс нэмэгдсэн. Тийм учраас 100 мянган тонн түлш хадгалах савны тендерийг Засгийн газраас зарласан. Тендерт ялсан компани нь тодорсон.
АИ-92 автобензин дууссан асуудлын тухайд хувийн компанийн нэр хэлээд яах вэ, асуудал нь компани дээрээ байна. Нэг компани “Роснефть”-иэс арай хямд үнээр бензин гэрээлсэн, тэр нь арай орж ирээгүй шалтгаанаар доголдол үүсч буй тохиолдол байна. Гэхдээ “Роснефть”-тэй гэрээтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компани дээр асуудал гараагүй. Хоёр, гурав хоногоос асуудал үүсгэж байгаа компаниудын үйл ажиллагаа жигдэрнэ.
-Газрын тосны боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно гэж байсан ч чадахгүй нь. Хэзээ энэ үйлдвэр ашиглалтад орох вэ?
-Цар тахлаас шалтгаалаад Энэтхэг улсын зээлээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил хоёр жилээр ухарч, 2026 он болж хойшилсон. Хоёр, гурав дахь тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаж, ялагч тодорсон. Энэтхэгийн компани тодорсон, ажил нь энэ жилээс эрчимтэй явна
-Нүүрсээ цахимаар арилжаалаад эхэлсэн ч гуравдагч орнууд болох БНСУ, Энэтхэг зэрэг орнуудад долдугаар сар хүртэл нүүрсээ худалдахгүй гэсэн зүйл яригдах. Зөвхөн Хятадын компаниудад нүүрсээ худалдана гэж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Тийм зүйл огт байхгүй. Аль ч улсын ямар ч компани дэнчингээ төлөөд арилжаанд оролцоод нүүрс авах боломж нээлттэй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэг асуудал нь дэнчингийн хэмжээ 10 байсныг 5 болгон бууруулсан. Цахим арилжаанд Сингапурын болоод Хонконгийн компаниуд оролцож байгаа. Энэтхэг болон Солонгосын компаниуд биржээр дамжуулан нүүрс авах бүрэн боломжтой. Гэхдээ тээвэрлэлтийн хувьд нэлээд хүндрэлтэй асуудал үүсэх учраас Хятадын компани 90-95 хувь нь оролцож байна.
Г.ХОРОЛ
Зочин 2023-03-01 202.9.40.48
ХӨЛДҮҮ
хулан 2023-03-01 202.9.40.48
Ганбаатар сайд гуай нүүрснийхээ асуудлыг Монголчууддаа наалдацтай зохион байгуулаарай бас нэг зүйлийг хэлчихэд Оргил сүлжээ дэлгүүрт чинь амьдралаас тасарсан үйл ажиллагаа хэрэгжээд байна лангуун дээрхи үнэ кассын үнэ 1000-2000 төгөөр зөрүүтэй асуухаар бөөнөөр авбал хямдардаг гэнээ1 кг чихэр авахад 19000 төг байхад 3 кг аар авч байж лангууны үнээр авдаг гэнэ хүн хэрэгцээндээ тааруулж л авна шүү дээ 2 өөр үнээр зардаг шулсан үйл ажилаа больчихвол ядарсан Монголчууд чинь хааяа үр хүүхэддээ
Зочин 2023-03-01 59.153.115.44
амнат татвар биш төлбөр
Зочин 2023-03-01 202.21.119.158
энэ попын хаан юу яриад байгаа юм ямар ч ойлгомжгүй. энэ нөхөр асуудлаа мэдэж байгаа юмуу нүүрс зарах чинь чихэр, жимс зарахтай адилхан юм бодоод байгаа юм байхдаа.
Оноч 2023-03-01 202.5.205.85
Газар доорх баялаг монголын ард түмний баялаг юм бол яагаад зарим нөхөд лицензээр эзэмшдэг вэ, зарсан мөнгөө тэд авдаг вэ? АМНАТ уг нь монголын ард түмний авч буй ганц татвар юм шүү дээ. Баялгаа өгсөний төлөө. 40-оос доош зарвал ард түмэн татвараа авахгүй гэсэн санаа.
Зочин 2023-03-01 103.57.95.74
Мунхаг новшнууд их хуралд гарахдаа нэг их ухаантай юм ярьдаг. Өөрсдөө цадаж үзээгүй ядуу амьдралтай бага наснаас хэдэн халтар цаастай болж түүнийгээ өсгөх гэж төрд орж хулгай хийнэ. Ядуу б**в гуйдаг хөгшчүүлд хэдэн цөөхөн цаас өгч төрийн бузар болчих юм аа
A 2023-03-01 66.181.177.201
Teneg medrel ymnuud yuuch sedej hiiged bgan. Neg l odor tanariin unah odor irende. Ter boltol saihan jargaad aw
Зочин 2023-03-01 203.98.76.186
петровис 2 хоног 92 өгсөнгүй .сайд ч юугаа мэдэх вэ дээ.цаас харж л ярьдагаас цааш.туслахууд нь гэж жинхэнэ хутгаанууд ажлаа хийгээсэй.