Монгол Улсад дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт 2023 оны эхний улиралд эхлэх таатай мэдээлэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газартай өнгөрсөн оны нэгдүгээр сард харилцан ойлголцож, хэлэлцээрт хүрснээр олон жил яригдаж ирсэн олон асуудлыг цэгцэлсэн. Тухайлбал,
Эхний хүдэр буулгуурын бүтээн байгуулалтыг 2022 оны зургадугаар сард дуусгаснаас хойш өдгөө нийт 27 хүдэр буулгуурыг бүтээж, гүнийн уурхайн олборлолт эхлэх хугацааг энэ оны нэгдүгээр улирал болгон наашлуулж чаджээ.
“Рио Тинто” компани өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа “Оюутолгой” төслийг онцлов. Тайлангаас онцлон дурдвал, “Оюутолгой” 2022 оны дөрөвдүгээр улиралд 32,343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснээр өнгөрсөн онд нийт 129,468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 110-150 мянган тонн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Мөн улиралд төлөвлөгөөний дагуу 34,222 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр 2022 онд нийт 183,787 унц үйлдвэрлэж, 165-185 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар, “Оюутолгой”-н гүний уурхайгаас хүдрийг газрын гадаргад хүргэх туузан дамжуургын ажил 30 орчим хувьтай байгаа аж.
“Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Энэ талаар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд болон эдийн засагч Ч.Отгочулуу нарын илэрхийлсэн байр суурийг хүргэе.
“ОЮУТОЛГОЙ”-Н ҮНЭ ЦЭНИЙГ ГАЗРЫН ГҮНИЙН ХҮДРИЙН БИЕТЭЭС НЭМЭГДҮҮЛЭХ МӨЧ ОЙРТЛОО
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.БОЛД:
-Ил уурхайгаас олборлосон анхны зэсийн баяжмал экспортод гарч, олон улсын зах зээлд хүрснээс хойш 10 жилийн дараа ийнхүү бид Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж, “Оюутолгой”-н үнэ цэнийг газрын гүнийн хүдрийн биетээс нэмэгдүүлэх мөч ойртлоо. Би хувьдаа үүгээр маш их бахархаж байна. Гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид газрын гүнд орших хүдрийг олборлож, түүнээсээ орлого олж эхэлнэ. Хэдийгээр гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл дахиад хугацаа шаардлагатай ч бид хөрөнгө оруулагчид, нийт ажилтнууд, манай түншүүд, эх оронд минь тустай чухал нэг зорилтдоо хүрлээ.
Энэ бол үндэсний хэмжээний их бүтээн байгуулалт, мөн ололт, амжилт.
Ирэх 12 сарын хугацаа бидний хувьд маш чухал үе. Энэ хугацаанд бид блокоор нураан олборлох үйл явц хэрхэн үргэлжлэхийг сайтар ажиглана. Блокоор нураан олборлох нь нэлээд нарийн ярвигтай, уулын даралтат хүчийг ашиглан хүдрийг татаж авдаг аргачлал юм. Бид “Оюутолгой”-н гүнийн уурхайд дата өгөгдөл цуглуулах, анализ дүгнэлт хийх хамгийн сүүлийн үеийн систем, технологийг “Рио Тинто”-гийн блоклон олборлох уурхайнууд ажиллуулж ирсэн 25 жилийн туршлагатай хослуулснаар амжилттай ажиллах үндэс суурь бий болно. Нураан олборлолт маань төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Олон сорилт бий ч гүний уурхайн бусад панелиудын бүтээн байгуулалттай холбоотой ажлууд урагшилсаар байна. Гүний уурхайн үлдсэн хэсгүүд буюу Панель 1, 2-ийн зураг төсөл, загвар бүтээн байгуулалтыг Панель 0-ээс цуглуулсан өгөгдөл, туршлагад үндэслэн сайжруулан ажиллаж байна. 4-р босоо ам 500 метрийн гүний шугамыг давсан байгаа бол 3-р босоо ам 400 метрийн гүнд хүрсэн, цаашид малталт нэвтрэлтийг зорилтот түвшин 1,100 метр хүргэхээр ажиллаж байна.
Бид Монгол Улсад урт хугацаанд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа явуулж, түншлэл, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.
“Туркойс Хилл Ресурс”-ийг худалдан авч, "Оюутолгой"-д хөрөнгө оруулсаар байгаа маань Монголд тууштай, итгэл үнэмшил дүүрэн хөрөнгө оруулан ажиллахаар сэтгэл шулуудсаныг харуулж байна. Бид Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа төдийгүй өнгөрсөн, одоо, ирээдүйн аливаа асуудалд хоёр талаас хүлээцтэй, хүндэтгэлтэй хандан хичээл зүтэл гаргаж байна. Асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж, нээлттэй хэлэлцэж ирсэнд би хувьдаа машид урамшиж байна.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нөөц бололцоо их бий. Бид гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээ тэмдэглэн хөрөнгө оруулагчдыг энэ жил уурхайдаа хүлээн авч, нөр их бүтээн байгуулалтаа танилцуулна. Манай чадварлаг ажиллах хүчний 97 хувь нь монголчууд бөгөөд дотоодын 850 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагийн 100 нь Өмнөговьд үйл ажиллагаа эрхэлдэг. Ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн экспертүүдийн эгнээнд монголчууд олноороо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Өдгөө 100 орчим монгол мэргэжилтэн АНУ, Мадагаскар, Австрали зэрэг улсад “Рио Тинто”-гийн өөр өөр бүтээгдэхүүний группүүдэд ажиллаж байна.
“Tуркойс Хилл Ресурс”-ийг худалдан авч, "Оюутолгой"-н гүнийн уурхайн олборлолт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь манай Зэсийн группийн цаашдын өсөлтийн стратегийн нэг хэсэг. 2030 он гэхэд бид зэсийн үйлдвэрлэлийн нийт гарцаа хоёр дахин нэмэх томоохон зорилт тавьсан. Бид энэ онд дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н гүнийн уурхайн үйлдвэрлэлийг аажмаар өсгөн, гарцыг нэмэгдүүлэх бөгөөд тэвчээр, сахилга баттай ажиллах болно.
ЭКСПОРТЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ
Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:
-"Оюутолгой"-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр экспортын орлого нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулахад харгалзах гол хүчин зүйл болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжин төсвийн орлого сайжирна. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нааштай алхам болно.
оргил 2023-03-01 202.126.89.40
Шоронд байх хулгайч нар л тархи угаагаад яваад байхын. яая даа
Зочин 2023-03-01 66.181.187.39
Havar bolood zarim humuusiin setgetsiin uvchin hudulj baih shig bn,dor komment bicheed baigaa malnuud jaahan yam medej baij uvchgunu,ta nariig mahaa zuslaad umhiirch hevtej baihad chini tegeed zugeer mai geed hurungu mungu uguh hun baigaa yu,neg l medehed heden maliig chini heden hoino,urdaas irsen luivarchid hudaldaj avaad uursduu yuch ugui bolno,jaahan hugjil devshliig mederch sur,uhshirsen huvia hicheesen kommunist zangaasaa salj uz
Зочин 2023-03-01 202.55.188.101
чи зүгээр криллээр ядаж аятайхан бичиж сурчихаад эх ороноо цөлмөөрэй.Оюу толгойтой толгойгүй энэ ард түмэн чинь амьдраад л байна.Тэнд чинь Монгол боолууд метаны хий өчнөөн юманд хордож байгаа шд.Адилхан л Хятадуудад зардаг баяжмал шдээ Үхсэн ацны чинь хөгжил дэвшил чи үхэх гээд хэвтэж байхдаа ойлгоно.
Зочин 2023-03-01 103.212.118.24
Оюу толгойн гүний уурхай ашиглалтанд ордог нь Монгол Улсын эдийн засгийн сэргэн мандлынбилэг тэмдэг болж бна. Үүнийг эсэргүүцэгч Орос,Хятадын тавиул тагнуул тро ллуудын шээс нь гоожиж бна даа ! Тэдний тэнэг бичвэрий г хараад миний хөх инээд хүрч бна доо !
Хурай хурай хурай ! Монгол хөгжлийн замдаа шуударлаа !
Орос,Хятадын тавиулууд тоосонд булуулаад хоцорвоо !!!
Зочин 2023-03-01 202.55.188.101
чи муу МАН_ын тавиул хоосон нүхэнээсээ юу ч олж долоохгүй шд.
Зочин 2023-03-01 43.242.243.145
1900 онд Франц- Бельги-АНУ хөрөнгө оруулалттай "МОНГОЛОР" буюу МОНГОЛ АЛТ хувь нийлүүлсэн алтны уурхай МОНГОЛ-д алт олборлож тухайн үеийн мексик 600 сая долларын алтыг цөлмөөд явсан. Алтын уурхайд ажиллаж байсан өндөр настны дурсамжаас 10000 гаруй хятад, буриад, солонгосчууд ажиллаж байсан. Францын Рошфильдын банкны бүлэглэл, ri tinto-гийн орос дахь инженерүүд ажиллаж байсан гэдэг.100 жилийн дараа дэлхийн банк санхүүгийн бүлэглэл, RIO TINTO дахин монголыг баялагийг үхэр МОНГОЛЧУУДААС дахин авав.
Зочин 2023-03-01 66.181.187.39
chi ch jinhene uher bn daa
Зочин 2023-03-01 202.55.188.101
мал гэж чамайг л хэлнэ дээ
Зочин 2023-03-01 150.129.142.212
ОТГОЧУЛКН ЛУИВАРЧИНГ ХОРИ
Зочин 2023-03-01 202.55.188.92
Та нарын оюу толгой чинь ирээдүйд өртэй толгойны ухархай нүх болон үлдэнэ. Эдийн засагын тооцоо нь тийм шүү дээ.Тэнэг Үхэрүүдээ ашигыг нь дарга нар чинь аль хэдийнээ саагаад дуусчихсан шд.
Зочин 2023-03-01 202.55.188.92
Ер нь та нар сана сэр Хүрэлсүх яаж сүржигнэж байж ерөнхийлөгч болсон билээ дээ.Рио тинто л тийм заль мэх мөнгө төгрөгыг нь шийдэж өгсөн шүү дээ.
Зочин 2023-03-01 202.55.188.92
тэнэгүүд л дэмжих төсөл ш дээ.Адилхан л Хятадад тушааж байгаа баяжмал шүү дээ.Харин ч эсрэгээрээ Хятадын компани байсан бол манайд маш их ашигтай байх байсан юм шд.
Зочин 2023-03-01 103.212.118.24
Чи толгойгоо салтаандаа зүүгээд явж бай ! Солиотой хог минь үр хүүхэддээ бүү гай бол, үхэж далдар !
Зочин 2023-03-01 202.9.40.114
АН-ын албан тушаалтан Ч.Отгочулуугаас яагаад асуудаг байна. энэ хүн намынхаа эрх ашгийн үүднээс асуудалд хандана. хөндлөнгийн эдийн засагч биш ээ. АН-ын эдийн засагч болоод маш удаж байна. Түүний зорилго бол засгийн газрын ажлыг үгүйсгэхэд оршдог. НААШТАЙ ЮМ АМНААС НЬ ГАРАХГҮЙ
Зочин 2023-03-01 76.217.14.211
Asuudald boditoor handsan l bna shdee, uund nam hamaagui shd
Зочин 2023-03-01 103.229.123.15
ОТ-н төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдалд онцгой ач хаолбогдолтой учраас манай их хөрш улс хааж боогдуулах маш их сонирхолтой! Өөрийн хөлсний троллуудаар сөрөг суртал ухуулга хүчтэй явуулдаг, төр засгийн дээд удирдлагуудад шахалт дарамт үзүүлдэг боловч гадаадын хөрөнгө оруулагчид шантрахгүй зүтгэсээр амжилтад хүрч байгаа нь туйлын чухал!!! Монголын тал гэрээнд зарим алдаа гаргасан боловч түүнийгээ засах гэж хүчлэхгүй байгаа нь харин буруу!! ОТ-оос улсад төлж байгаа орлогоор бид
Зочин 2023-03-01 103.229.123.15
ОТ-оос улсад төлж байгаа орлогоор бид цалин, тэтгэвэр, халамжаа төлж байгааг олон нийт тэр бүр мэдэхгүй, дуулианаар муулж суудаг нь харамсалтай!! Хэрэв ОТ-д ОХУ-ыг хамтрагчаар оруулсан бол бид Эрдэнэт шиг эхний 20 жил өртэй явах байсан!!!
Зочин 2023-03-01 202.55.188.92
тэнэгүүд л дэмжих төсөл ш дээ.Адилхан л Хятадад тушааж байгаа баяжмал шүү дээ.Харин ч эсрэгээрээ Хятадын компани байсан бол манайд маш их ашигтай байх байсан юм шд.
Зочин 2023-03-01 202.131.230.218
Оюутолгой гэж энэ уурхай монголд ямар ч ашиг байхгүй эртхэн хаавал таарна ажилчдын цалин гэж хог энэ уурхайгаас авч байгаа цалин амьдралд яг хүрлээ юу
асдө 2023-03-01 202.21.107.8
солиороод байгаарай. Улсад 3 тэрбум долларын татварын орлого оруулсныг мэдэж байна уу
Зочин 2023-03-01 202.55.188.92
Чи эх ороноо зарж дууссаны дараа л ойлгоно тэгээд ч чиний нас хүрэхгүй үрс чинь чамайг тэнэг гэж гайхана.
Цорвоон 2023-03-01 192.82.78.17
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт олборлолт эхэлж байдаг. Манай улс цахилгаан станц барих эрчим хүчээр хангах хүлээсэн үүрэг байхгүй . Оюунэрдэнэ, Хүрэлбаатар мэтийн улс орны хөгжлийн эсрэг тэмцэгчдийг зайлуулж байж л станц баригдана. Жилд 200 сая $ цэвэр алдаж байна. Яагаад эд нар цахилгаан станц барихыг улайран эсэргүүцэж байна вэ.
Зочин 2023-03-01 66.181.160.36
одоо та хэдийн ярисан юм болгоно чинь бүүр худлаа юм шиг санагддаг болчихож нүдээр харж гараар барисан хойноо итгэх талтай болох байх даа ард иргэд
Зочин 2023-03-01 202.131.225.197
Barilgiin ajil duusaj baina , Boditoor ni haraach
Зочин 2023-03-01 202.55.188.92
Та нарын оюу толгой чинь ирээдүйд өртэй толгойны ухархай нүх болон үлдэнэ. Эдийн засагын тооцоо нь тийм шүү дээ.Тэнэг Үхэрүүдээ ашигыг нь дарга нар чинь аль хэдийнээ саагаад дуусчихсан шд.
БУРХАН&ЧӨТГӨР 2023-03-01 103.229.123.102
ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ TRQ ХААЛТТАЙ КОМПАНИ БОЛСОН!!! АВИЛГАЛ МӨНГӨНД ДУРТАЙ ЗАСГИЙН ТҮШМЭДИЙГ НЬ ТАВАН ЦААСААР ХУДАЛДААД АВЧИХНА, ЗОРГООРОО Л ШААЖ ГУСАЖ ӨГНӨӨ Л ГЭЖ РИО ТООЦООЛЖ БАЙГАА БИЗДЭЭ
Зочин 2023-03-01 103.229.122.31
Улам их хулгай хийлгэвэл, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гэж байгаа юм биз дээ…
Зочин 2023-03-01 139.5.217.21
Монгол урагшилж хөгжөхийг хүсвэл АН.ыг төрд ойртуулахгүй байх хэрэгтэй. Эдний тарьсан гайг засах гэсээр байгаад асар их нөөц цаг алдаж байна.Эд нар улсаа иргэдээ гэсэн ямар ч санаа байхгүй.Зөвхөн идэж уухыг л бодно
Зочин 2023-03-01 103.26.194.76
Л.Оюунэрдэнэ Оюу Толгойд ямар ч өөрчлөлт оруулж чадаагүй шүү дээ. Нүүр хуурсан юм хийсэн. Удахгүй С.Баярцогт, Ч.Сайханбилэг шигээ хараалгаад эхлэнэ. Эргүү данх өнөөдөр сайжруулах байтугай өчүүхэн төдий ч ойлголтгүй л явж байгаа…
Зочин 2023-03-01 202.126.90.12
МАН Дангаарааа засаглад дэмий юмооо…..Хурдан 2024 он болоосой