1,361,135 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

1,361,135 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 227,143,797 төгрөгийн үнийн дүн бүхий 1,361,135 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган хийц" ХК (GHC +14.90%), "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.87%) болон "Материалимпекс" ХК (MIE +13.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -12.39%), "Хархорин" ХК (HHN -7.89%) болон "Айтүүлс ХК (ITLS -7.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 24,601 ширхэг нэгж эрхийг 8,008,272 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг бондыг 2,152,800 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 40,319.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,984,664,322,157 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж