Зөрчил гаргасан компаниар нь давс болгож солиулсан

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан компаниар нь давс болгож солиулсан

Зөрчил гаргасан компаниар нь давс болгож солиулсан

Нийслэлийн зам талбайд халтиргаа үүсэхээс  сэргийлж  давс биш хужир  цацсан нь багагүй дуулиан тарьсан.  Давс нийлүүлдэг тендерт шалгарсан байгууллагуудад ямар шалгуур тавьж, худалдан авалт  хийдэг талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнээс тодруулав.


-Халтиргаа гулгаанаас сэргийлж давс биш хужир цацсан гэх асуудалд холбогдсон компаниудад ямар хариуцлага тооцсон бэ. Ер нь тендерт шалгарсан компаниудад ямар шаардлага тавьж худалдан авалт хийдэг вэ?

-Зам дээр цацах давс худалдаж авахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу шаардлага тавьж байгаа. Мөн энэ оны эхээр Химийн технологийн хүрээлэнгийн албан ёсны зөвшөөрөлтэй буюу тодорхой батлагдсан баримт бичгийн дагуу давс худалдан авах болсон тул үүний дагуу дүүргүүдэд чиглэл хүргүүлсэн.

-Зам дагуу цацагдсан давс байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг үү?

-Нийслэлийн зам талбайгаар асгасан давсыг хавар дулаан орж эхлэхээр ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд цэвэрлэчихдэг тул ойр орчиндоо хөр нөлөөгүй. Давсанд тодорхой хэмжээний бодис агуулагддаг тул ногоон байгууламж руу цацдаггүй.

-Нийслэлийн зам талбайд өнгөрсөн жил ойролцоогоор хэчнээн тонн давс цацсан бэ?

-Нэгдсэн дүнгээр 2,000 гаруй тонн давс цацсан байх. Мөн өнгөрсөн жилүүдийн худалдан авсан давсны үлдэгдэл байсан. Өнгөрсөн жил цас их орсон болохоор зам дагуу халтиргаа гулгаа ихэссэн. Тиймээс нэлээд давс, тусгай бодис худалдан авсан.

-Халтиргаа, гулгааны асуудлыг давс цацахгүйгээр өөр ямар аргаар шийдэх боломжтой вэ?

-Гадаадын улсуудад ч ялгаагүй халтиргаа гулгааны асуудлыг шийдэх үүднээс давс, бодис цацдаг жишиг байдаг. Мөн зарим улс орон техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар цас, хур тунадас их орсон өдрөө шууд цэвэрлэчихдэг юм билээ. Ингэснээр ямар нэгэн халтиргаа үүсэх боломжгүй болно.

-Тендер зарласан компаниудаас худалдан авалт хийх үйл явцад зөрчил гаргасан тохиолдол бий юу?

– Нэг, хоёр удаа зөрчлийн асуудал гарсан. Энэхүү асуудлыг Улсын ерөнхий комиссоос тодорхой шаардлага тавьсны үндсэн дээр шийдэж, чанарын шаардлага бүрэн хангасан давсаар солиулсан.

Г.ХУЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж