Грект галт тэрэгний ослоор 29 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Грект галт тэрэгний ослоор 29 хүн нас барав

Грект галт тэрэгний ослоор 29 хүн нас барав

Грекийн төв хэсгийн Темпи нэртэй газарт өчигдөр /2023.02.28/ орой хоёр галт тэрэг мөргөлджээ. Ослын улмаас дор хаяж 29 хүн нас барж, 84 хүн бэртэж гэмтэв. 350 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг өөр нэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөнөөр осол гарсан байна. Онцгой байдлын ажилтнууд аврах ажиллагааг үргэлжлүүлж буй тул нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй.

"Бид чанга чимээ сонссон. Дараа нь вагон эргэлдэж эхэлж, улмаар замын хажуу руу ойчсон. Гал гарч, утаа май болсон учир бид юу ч харж чадахгүй байсан" гэж зорчигчид ярьжээ.

Зорчигчийн галт тэрэг нийслэл Афин хотоос Тессалоники руу аялж явсан. Тессалоники нь Грекийн хоёр дахь том хот бөгөөд янз бүрийн фестивал, соёлоороо жуулчдын анхаарлыг татдаг. Тус хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр үндэсний хэмжээний карнавал болсон. Амьд үлдсэн 194 зорчигчийг Тессалоникид авчирсан байна.

Онцгой байдлынхан дор хаяж 150 гал сөнөөгч, 17 машин, 40 түргэний тэргийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ослын шалтгааныг хараахан тодруулаагүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж