Зэндаяа "Euphoria"-гийн нэг ангид сая доллараар тоглож байна

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Зэндаяа "Euphoria"-гийн нэг ангид сая доллараар тоглож байна

Зэндаяа "Euphoria"-гийн нэг ангид сая доллараар тоглож байна

Жүжигчин Зэндаяа "HBO" сувгийн хит цуврал болох "Euphoria" киноны гуравдугаар бүлэгт анги тус бүрд сая ам.доллараар тоглож байгаа гэнэ. Өсвөр насныхны амьдралын эрээн барааныг харуулсан уг кино үзэгчдийн анхаарлыг ихээр татаж, тэр хэрээрээ шүүмжлэл ч дагуулсан. "HBO" сувгийн зүгээс түүнд сая ам.долларын санал тавьсан нь бусад жүжигчдээс хамгийн өндөр гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. 

Киноны зураг авалт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн аж. Гэхдээ нэг ангийн зураг авалт бараг сарын хугацаанд үргэлжилж байгаа учир кино 2024 оноос үзэгчдэд хүрэх магадлалтай гэжээ. "Variety" сайтад мэдээлснээр киноны нэг ангийг л гэхэд  11 сая ам.долларын зардалаар хийж байгаа аж. 2018 онд цацагдсан эхний бүлэг нь 68 сая ам.долларын орлогыг олон улсаас олсон байна.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж