“Хугацаа нь дууссан гадаад паспортоор орогнол хүсэх боломжгүй”

“Хугацаа нь дууссан гадаад паспортоор орогнол хүсэх боломжгүй”

“Хугацаа нь дууссан гадаад паспортоор орогнол хүсэх боломжгүй”

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүссэн гэх асуудал яригдаж буй.

Монгол Улсад мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээ конвенциор дээрх иргэний хүсэлтийг нь хүлээн авах боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах хариулт өглөө.

Тэрбээр "Халимагийн иргэн Казахстан улсаас ирээд Монгол Улс руу нэвтэрч болохгүй болсон шалтгаан нь уг иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж саатсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлдэггүй, боломжгүй. Олон улсын яриа хэлэлцээр, агаарын олон улсын яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэх нь хоёр тусдаа асуудал гэдгийг зөвөөр ойлгоорой. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг Засгийн газар хэзээ шийдвэрлэх вэ гэсэн асуултад “Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэхээр уг асуудал яригдана.

2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх, огцруулах асуудлыг шийддэг процесстой болсон. Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түдгэлзэх өргөдлөө өгнө. Хэрвээ дээрх сар дотор багтаан хүсэлтээ өгөхгүй бол Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" гэж хариуллаа.

Харин Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг өгөв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа нэг зүйлийг онцгойлон тавьсан нь Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог болох хүсэлт байсан.

Уулзалт үр дүнтэй болж, БНСУ-ын Ерөнхийлөгч улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албаны тушаалтнууддаа үүрэг өгч, Монгол Улсаас тавьсан саналын дагуу визгүй болох нөхцлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүрэг өгөгдсөн. Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулд гуравдугаар сард БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол Улсад айлчлахаар болж байна.

Мөн Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд визний нөхцөл хөнгөрсөн. Эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор БНСУ-д зорчих шаардлагатай иргэн, түүний асран хамгаалагч,  донорын визний нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгохоор болсноо танилцуулсан. Эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлагатай, эмнэлэгт хэвтэх яриа хэлцлээ хийсэн, зарим тохиолдолд, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийг визгүй нэвтрүүлнэ гэдгээ хэлсэн.

Мульти виз гэж байдаг, түүнийг нэг, хоёрхон төрлөөр олгодог байсан. Бизнес эрхлэх зорилгоор мульти виз олгодог байсан бол Солонгосын тал төрлийг нь олон болгоё гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийн шалтгаан, гэрээт байдлаар ажилладаг, бизнесийн төрлөөр зорчих тохиолдлуудад энэхүү виз олгодог болох.

Гуравдугаарт, Солонгосын тал ч тэр Солонгос дахь Монголын Элчин сайдын яам хүчин чадал хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг ярьсан. Жишээлбэл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд консулын хоёрхон ажилтан ажилладаг. Энэ олон мянган хүмүүсийн визийн хүсэлтийг судлахад  цаг их зарцуулдаг учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

БНСУ-д Монгол Улсын 53 мянган иргэн ажиллаж, амьдарч байна, жижгэвтэр аймгийн хэмжээний хүн байгаа. Тэдэнд Элчин сайдын яамны 17 хүн үйлчилгээ үзүүлж байгаа тул 53 мянган хүнд хүрч ажиллах бүтэц бий болгох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс Гадаад харилцааны сайдад үүрэг болгож,  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг чиглэл болгосон гэлээ.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-03-01 24.15.5.204

zugeerel.orosuudaas.aij.baigaagaa.heleechdee.
hudalaa.bulzaaruulaadal

Avatar

Зочин 2023-03-01 202.55.188.101

Энэ ардчилсан Солонгос гэж шал дэмий цөмийн зэвсэгтэй улс байнаа.Өмнөд Солонгосыг нухаад хаячихаасай .Боолчлолыг дарна гээд байсан хаа байна аа.Манай дарга нар шоу хийхээ болих биз.муу өлсгөлөн хувалзууд ч дуусаг амар зүгээр.

Avatar

Зочин 2023-03-01 178.174.229.45

nuguu huniig n solongos huleegeed avna , hargis mongolchuud

Avatar

Зочин 2023-03-01 203.91.115.52

Шаа2 Өмхий МАНгар коммунист

Avatar

Зочин 2023-03-01 66.181.161.143

Засгийн газар огцор.

Avatar

Зочин 2023-03-01 59.153.112.96

энэ амарбаясгалан гэдэг ийм тэнэг юмуу юуч мэдэдэгүй юмуу? тэгээд солонгос яагаад хилээ нээгээд оруулав. ийм малнуудыг ёстой цааш нь харуулж байх хэрэгтэй. нүүрсний хулгайг өмөөрөөд байсан. үүнийг шал гар хэрэгтэй

Avatar

Зочин 2023-03-01 192.82.72.20

Малын махан МАНгарыг алаад идчих юмсан.

Avatar

Зочин 2023-03-01 203.91.115.52

Бaac идээд яаадын хахаха

Avatar

Зочин 2023-03-01 202.126.90.95

ӨМНӨД СОЛОНГОС РУУ ЯВСАН БАЙНА. ЦААДУУЛ НЬ ХҮЛЭЭЖ АВАХ ЮМ БАЙНА. ЯМАР САЙХАН УЛС ВЭ.

Avatar

Зочин 2023-03-01 103.57.94.44

halimagiin irgen gej baihgui. orosiin irgen gedeg baigaa shuu. ug hun n halimag undesten baij bolno. baga undestnii erhiin tuluu duugarch orosod baih argagui bolson baij bolno. havchigdaj zugtaj baigaa hunii passportiig orosuud sungaj uguhgui n medeej. zugeer l chimeeguihen shig oruulaad shingeechihgii hunshgui hognuud shuu

Avatar

zochin 2023-03-01 192.82.71.30

Amarbayasgalan bidniig yum medehgui gej bodoj bgaa bololtoi. Buruu l tailbar hiichihlee. Ugtaa bol Orosoos ailaa geed helchih heregtei bolov uu.

Avatar

Цог Мн 2023-03-01 66.181.161.68

Хуцав аа. цаас юу юм бэ . Амьд хүн амь насаа бодож хаанаас ч орогнол хүсэх эрхтэй. Хүн болохоос мал биш. Орогнол өгж чадахгүй бол 3 дагч улс руу явуулах заалт бдаг байх шүү

Avatar

Зочин 2023-03-01 202.55.188.42

гуцоо , муу комнистууд

Avatar

Зочин 2023-03-01 66.181.180.77

Хойд Солонгосчууд хугацаа хэтэрсэн байтугай бүр паспортч гүй хүмүүс Өмнөд рүүгээ зугтаад л ирдэг биздээ ?.
Оросоос шээс алдатлаа айж байгаа шууд л хэлээч дээ !..Муу МАНгаруудаа!!!

Avatar

Ардчилал 2023-03-01 202.55.191.194

Ээ чааваас даа хятад байсан бол аль хэдийн өөрсдөө очоод оруулж авч яаж зарлаж байгаа бол. Казакстанаас ирсэн олон монгол залуус иргэншилээ сэргээж чадахгүй байж байдаг, гэтэл монгол хятадаар дүүрсэн байдаг.

Avatar

Зочин 2023-03-01 202.179.21.211

Та нар хэзээ хууль мөрддөг болсон юм бэ. Цар тахал хөл хорионы үеэр 800 хятад иргэнийг оруулж ирсэн байх тийм үү.
Тэгээд Баатарыг Орос луу ҮХ ЧИ гээд явуулж байгаа юм уу.
ТА НАР МАШ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-01 202.126.90.129

Халимаг малимаг нь хамаагүй. Хууль журам гэж байдаг юм. Дэлхийн ямарч улс хугацаа нь дууссан паспортаар хил нэвтрүүлэхгүй. Юмыг битгий худлаа улс төржүүлээд бай. Новшийн муу халимагийг буцаа.

Avatar

Зочин 2023-03-01 66.181.180.77

Халимагууд чинь чамайг бодвол цэвэр Монгол доо !!!..
Хойд Солонгосуудыг Өмнөдүүл нь бүр паспортгүй байсан ч , гараа дэлгээд л тосоод авдаг шүү!!!

Avatar

Зочин 2023-03-01 59.153.115.31

Хар массдаа зориулж худал ш*** юм.
Эрх чөлөөний төлөө тэмцэгч халимаг монгол залууг БНСУ, АНУ хил нэвтрүүлэхгүй юу?

Avatar

Бүдүүлэг Засгийн газарт! 2023-03-01 202.131.251.98

Хувь хүний асуудлыг улс даяар зарлах нь маш бүдүүлэг, хүний эрхийг зөрчсөн үйлдэл юм. Тэр хувь хүнийг өөрийн улсад нь очиход хүнд байдлыг үүсгэж байна. Монгол улсын Засгийн газар үнэхээр хоцрогдсон, ёс зүйгүй, мэдлэггүй, харамсаж байна!

Avatar

Зочин 2023-03-01 150.7.169.167

Иш чааваас, МАН-ын намынхны байж байгаа царайг, ёстой л гөлөг улс, гөлөг МАН юмаа….

Avatar

Зочин 2023-03-01 124.158.65.205

эй нүдний булай, эй, ямар муухай юм бэ?
Иргэд нэг өдөр босож, Амарбаясгалан чамайг баримтгүй хил давж амь гуйхад хил дээр буцааж өгч үхэхийг үзэх юмсан

Avatar

Зочин 2023-03-01 103.212.118.24

Амарбаясгалан ч час улаан коммунист юм бнаа.

Avatar

зочин 2023-03-01 66.181.176.193

Халимаг хүн гэдэг чинь Монгол гаралтай бидний мах цусны тасархай биз дээ, тэр цаасан дээр бичигдсэн тоо нтр хэнд хамаатайн, торгуулаад оруулаач дээ, ямар муухай хүн чанаргүй зан гаргаж байна аа

Avatar

Зочин 2023-03-01 103.212.118.24

Коммунист сэтгэлгээ, ийм муухай хүнлэг бус хандлагатай МАН-ын төр !!! Солонгост очихоор паспорт нь хүчинтэй болохымуу ?! Тэнд нэг гарц олж л таарна, харин манайхан д тий м сэтгэл байхгүй !

Avatar

Зочин 2023-03-01 124.158.107.35

гадны иргэн битий хэл өөрийн иргэдээ хийлээс буцаадаг бүр хлт руу оруулахгүй байлгаж байгаад үхүүлдэг улс шүү дээ юуныхан ардчилал хүний эрх мэрх зүгээр л коммунистууд засгийн эрх барь байна

Avatar

Зочин 2023-03-01 188.95.34.48

OROGNOLIIG OGT PASPORTGUI BSAN CH HUSEJ BOLNOO KK : ENE GULIISEN FASHIST NUHUR BOL JINHENE ULAAN KOMMUNIST NOHOIN HUU SHUU

Avatar

Зочин 2023-03-01 103.229.123.15

Хугацаа нь дууссан паспорт гэдэг бол зүгээр л нэг хэвлэмэл цаас шүү дээ!! Амьд бодитой хүнээс илүү үнэ цэнтэй цаас. гэж юу байдаг юм бэ?? Манай дарга нар путингээс айгаад хөдлөхгүй юм байна л даа??!! Жишээ нь, путин "Наад хүнээ авбал ав" гээд хэлчихвэл өнөөх хугацаа дууссан паспорт маспорт гэдгээ мартаад "эвий эвий" гэцгээгээд уухайн тас авна даа??!!

Avatar

Зочин 2023-03-01 103.229.122.31

Авилгалчид та нар, Хууль дүрэм зөрчиж хулгай, хамаг бузар булайгаа үйлддэг биз дээ. Одоо хууль дүрмээ мэддэг болоо юу ???

Avatar

Зочин 2023-03-01 192.82.90.212

Визгүй зорчих эрхийг бизнэс эрхлэх, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд л олгох хэрэгтэй бусад нь болно. Асуудлаа маш буруу таввж байна.

Avatar

Зочин 2023-03-01 192.82.90.212

Визгүй зорчих эрхзүйн орчинг бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр олгох хэрэгтэй бусад нь аяндаа болно. Эрх баригчид асуудлынхаа ач холбогдол дарааллыг мэдэхгүй байгаа нь даанч харамсалтай. Монголынхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүл. Чадахгүй байж төрөөр тоглохоо боль.

Avatar

ZOCHIN 2023-03-01 124.158.120.154

ARCHAAGUIM BE PASPORTGUI HARIYALALGUI IRGEN BOLGOOD SABCHIHAACHEE

Avatar

Зочин 2023-03-01 124.158.126.107

оросуудаас айгаад л оруулахгүй байгаа биз дээ.

Avatar

Зочин 2023-03-01 64.119.23.199

хөгийн гарууд өчнөөн х***а нар янз бүрийн шалтгаанаар оруулаад байдаг шүү

Avatar

Mongol hun 2023-03-01 64.119.16.22

Eldev demii olon yum hutsalgui mongoliin irgen bolgo

Avatar

Zochin 2023-03-01 202.131.251.130

tusgaar uls yagaad haa gzriin tenuulchded neelttei baih yostoi yum. ter tusmaa eh ornoosoo uravsan etgeed baihad. Mongoloos tsagaachilsan hasguudad bid yamar durgui baidag bilee. end yalgaa baina uu?

Avatar

Зочин 2023-03-01 64.119.25.75

Монголоос цагаачилсан казахуудыг эргэж ирэхэд нь иргэншилийг нь бараг сэргээгүй. Түр урт хугацаагаар оршин суух л эрх олгосон манай босго өндөр ш дээ

Avatar

Зочин 2023-03-01 141.156.129.149

Ardiin Nam Oros ahaasaa aiv gej oilgoloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж