Covid-19-ийн вакцин хийх нь гэмт хэрэгт тооцогдож магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн вакцин хийх нь гэмт хэрэгт тооцогдож магадгүй

Covid-19-ийн вакцин хийх нь гэмт хэрэгт тооцогдож магадгүй

АНУ-ын Айдахо мужид "Covid-19"-ийн вакцин хийх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож магадгүй боллоо. Мужийн сенатч Тамми Николс, Төрийн нарийн бичиг Жүди Бойл нар хоёрдугаар сарын 15-нд Эрүүл мэнд, халамжийн хороонд хуулийн төслөө танилцуулсан. Хэрвээ тэд цар тахалтай холбоотой хангалттай баримтуудыг цуглуулж чадсан бол уг хуулийн төсөл биеллээ олох юм. Энэ тохиолдолд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын зөвшөөрлийн дагуу вакцин хийсэн эрүүл мэндийн ажилтнууд гэмт хэрэгтэн болох нь.

Үндсэндээ Айдахо мужид "mRNA" технологийг үндсээр нь хориглох хүсэлтэй байна. Хуулийн төсөлд дурдсанаар "Айдахо муж дахь хувь хүн болон бүх төрлийн хөхтөн амьтанд тус технолгийг ашигласан вакцин хийхийг хориглоно" гэжээ. Өөрөөр хэлбэл, "mRNA" технологитой вакциныг хүнээр тогтохгүй хөхтөн амьтанд ч хийж болохгүй гэсэн үг юм.

Гэхдээ өнөөдрийг хүртэл "mRNA" технологитой Covid-19-ийн вакциныг амьтдад биш зөвхөн хүнд л хийсэн билээ. Түүнчлэн вакцинжуулалтын эсрэг дуу хоолойгоо өргөсөн нь ч бас амьтад биш хүн байсан.

Айдахо мужид өнгөрсөн хугацаанд Covid-19-ийн 517 мянга гаруй тохиолдол, 5402 нас баралт бүртгэгдсэн. АНУ-ын мужуудыг вакцинжуулалтын түвшингээр нь авч үзвэл Айдахо доороосоо зургадугаарт орох юм. Мужийн хүн амын 56 хувь нь л вакцины хоёр тунд хамрагдсан. Гуравдугаар тунд хамрагдсан түвшин үүнээс ч бага байжээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж