Чехэд 54 настай монгол иргэн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Чехэд 54 настай монгол иргэн сураггүй болжээ

Чехэд 54 настай монгол иргэн сураггүй болжээ

Чех улсын Пардубице хотод Монгол Улсын иргэн 54 настай эрэгтэй сураггүй болжээ. Хотын цагдаагийн алба эрэгтэйг хэд хоног эрэн сурвалжилж байна. Эльбийн эрэг орчмоор хоёрдугаар сарын 21-ээс эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн боловч үр дүн гараагүй. Цагдаа нар үнэрч нохойн тусламжтайгаар алга болсон эрэгтэйг хайж байна.

Сураггүй алга болсон Д овогтой Г-г хамгийн сүүлд 2023 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр шөнийн 02:00 цагийн орчимд Пардубице хотын Полабине орчимд харжээ. Пардубицегийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дита Холецковагийн мэдэгдсэнээр тухайн хүн 170 см орчим өндөр, богино хар үстэй, бор нүдтэй. Түүнийг хамгийн сүүлд хар хүрэм, цагаан малгай өмссөн байхыг гэрч харжээ.

Энэ хүнийг харсан хүн байвал цагдаагийн 158 дугаарын утсанд хандахыг Чехийн "Pardubicky" хэвлэлд мэдээлжээ.

 

Эх сурвалж: PARDUBICKY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж