Тодорхойгүй биетээс болж Санкт Петербургийн бүх нислэгийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Тодорхойгүй биетээс болж Санкт Петербургийн бүх нислэгийг цуцалжээ

Тодорхойгүй биетээс болж Санкт Петербургийн бүх нислэгийг цуцалжээ

ОХУ-ын Санкт Петербург дахь Пулково нисэх буудлын бүх нислэгийг өчигдөр /2023.02.28/ түр хугацаанд цуцалжээ. ОХУ-ын хоёр дахь том хотын захиргаа энэ талаар албан ёсны телеграм хуудсандаа нийтэлсэн боловч шалтгаанаа тодорхой дурдаагүй. Пулково нисэх буудлаас 200 километрийн радиуст агаарын орон зайг хаасан гэж "Тасс" агентлаг мэдээлжээ. Агаарын орон зайг хаасан нь Калининградын эксклав руу нисэх нислэгүүдэд ч бас нөлөөлсөн. Калининград хүрэхийн тулд Санкт Петербургаар заавал дайран өнгөрдөг аж.

Зарим хэвлэлд мэдээлснээр хотын дээгүүр нисгэгчгүй нисэх онгоцтой төстэй ямар нэгэн биет ниссэн учраас ийм шийдвэр гаргасан байж болзошгүй. Уг биетийг шалгахын тулд сөнөөгч онгоцуудыг хөөргөсөн гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг сөнөөгч онгоцуудыг оролцуулсан сургуулилалт байсан гэж тайлбарласан байна. Тодруулбал, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин байг илрүүлэх, таслан зогсоох, тодорхойлох сургуулилалтыг Онцгой байдлын алба болон хууль сахиулах байгууллагынхантай хамтарч хийсэн гэв.

Олон улсын нислэгийг хянадаг "Flight Radar" цахим хуудаст нийтлэгдсэн бичлэгээс харахад Санкт Петербург руу чиглэж явсан дотоодын нислэгүүд бүгд буцаад явжээ. Ерөнхийлөгчийн "RA-96016" онгоц Санкт Петербургийг чиглэж яваад буцсаныг тус бичлэгээс харж болох юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж