Засгийн газрын ээлжит /2023.03.01/ хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
- "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал" Засгийн газрын тогтоолын төсөл
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар болсон. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллахаар шийдвэрлэсэн билээ.