Бритто карт аялалд буцаан олголттой боллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Бритто карт аялалд буцаан олголттой боллоо

Гадаад улсаар аялах жуулчны урсгал эрчимтэй нэмэгдсэн энэ үед харилцагчдадаа илүү их хөнгөлөлт урамшуулал олгох зорилгоор ХХБ, TAPATRIP аяллын компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Бритто карт нь Монголдоо тэргүүлэх худалдаа, үйлчилгээний 150 гаруй байгууллагаас буцаан олголттой. Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохирсон үйлчилгээний  газрууд шинээр нэмж байгаагийн нэг нь TAPATRIP юм.

TAPATRIP нь аяллын цогц үйлчилгээг цахим хэлбэрээр өөрийн төрөлх хэлнээс гадна олон улсын таван хэлээр санал болгодог Монголын анхны платформ юм. Тус компанийг сонгосноор нислэг, галт тэрэг, хот хоорондын автобусны тасалбар болон зочид буудал, аялал захиалгын үйлчилгээг гар утаснаасаа л хурдан, хялбар аргаар авч болно.

Ийнхүү Харилцагчид маань TAPATRIP -н аялал болон тийзийн төлбөрөө Бритто картаараа төлөөд 1% -н буцаан олголт авдаг боллоо. Мөн Нью Жуулчин аяллын компанийн аяллууд ч бас урамшуулалтай байгаа. Ковидын дараах энхийн цаг ирж аялал жуулчлал эрчимтэй нэмэгдсэн энэ үед харилцагч та бүхний хүсэн хүлээсэн урамшуулал болно гэдэгт итгэлтэй байна.

Аяллын урамшуулалт хөтөлбөрүүд энэ хаврыг дуустал үргэлжлэх тул аялахаар төлөвлөж буй иргэд, харилцагч та бүхэн Бритто картаа захиалаад TapaTrip болон Нью жуулчин аяллын компанид хандаарай. Дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо хийхэд Бритто карт танд найдвартай тусална.

ДЭЛХИЙД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж