Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно | News.MN

Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэлцдэг. Гэвч хүний байгальд өргөсөн, тавьсан, асгасан, овоолсон цагаан идээ, сүү, мах шүүс хад, чулууны зай завсраар нь орж хөлдсөний нөлөөгөөр байгалийн тогтоц эмтэрч бутран хэлбэр дүрсээ алдсаар байна. Мөн дулааны улиралд гэсч муудсанаар орчны болон хөрсний бохирдол ихээр үүсдэг. Тэгвэл зарим нь тавгийн идээний ул боов, гурилан бүтээгдэхүүнээ идэж барахгүй хогийн цэг дээр хаях нь цөөнгүй.

Баянзүрх дүүрэгт нийт 113245 өрх амьдардаг. Нэг өрх дунджаар 15 ширхэг ул боовоор таваг засдаг гэж авч үзье. Эдгээр өрх хэвийн боовоо идэж барахгүй хаялаа гэж тооцоход ойролцоогоор 9 тэрбум төгрөг зүгээр хог дээр хаягддаг байна.

Тиймээс сар шинээр хэрэглэсэн  ул боовыг хог болгох бус хэрэгтэй хүнд нь дамжуулах, үгүй дээ л малын тэжээл болгох санаачлагыг Баянзүрх  дүүргийн ЗДТГ-аас гаргасан.

Тус дүүргийн хувьд цуглуулсан хэвийн боовыг хэрэгцээтэй айл өрхөд өгөхөөс гадна малын тэжээл болгох зорилготой гэнэ. Хамгийн олон хүн суурьшдаг Баянзүрх дүүргийн хувьд малчин өрх олонтой. Цаг агаарын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл гээд олон хүчин зүйлээс шалтгаалж, өвч тэжээлийн дутагдалтай байгаа малтай айл өрхүүдэд ул боовыг хүргэж, малын тэжээлтэй хольж, боловсруулах замаар ашиглахаар болсон талаараа тус дүүргийнхэн учирлаж байлаа.

 Баянзүрх дүүрэгт 408797 хүн оршин суудаг. Бусад дүүргийг бодвол харьцангуй хүн ам ихтэй дүүрэг. Тиймээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар гэж үзсэн байна.

Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд Энэ жил өмнөх жилүүдийг бодвол цагаан сарын баяр илүү өргөн дэлгэр болж байна. Хүмүүс цагаан сараар илүү гарсан хэрэгцээгүй идээ будаагаа уул овоон дээр өргөдөг. Үүнээс үүдээд ил задгай хог хаягдал бий болж орчны бохирдол үүсч байна. Тиймээс хэрэгцээгүй болсон еэвэн, ул боовоо хаясны оронд энэ жил зуд ихтэй малд хүндрэлтэй жил болж байгаа учраас малд тэжээл болгох хэрэгтэй. 

Тиймээс энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 4-ний хооронд хэрэглэсэн ул боов авна.

Иргэд хороо хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдож, энэхүү үйл ажиллагаанд нэгдэж болно. Баянзүрх дүүргийн хувьд харьцангуй хүн ам ихтэй дүүрэг. Мал аж ахуй эрхэлдэг хувь хүн болон фермерүүд их байдаг. Одоогоор хоёр, гурван газраас бидэнд хүсэлт ирүүлсэн. Энэ тал дээр манай дүүргийн Хүнс худалдааны хэлтэс болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс хамтран ажиллаж байгаа. Ачаа тээврийн хувьд 43 хороон дээрээ гурилан бүтээгдэхүүнээ цуглуулж авсны дараа дүүргийн “Хүнс худалдааны хэлтэс” тусгай баг гаргаад зориулалтын тээврийн хэрэгслээр хэрэгцээтэй газар нь хүргэнэ” гэлээ.

УЛ БООВЫГ ХОГ ДЭЭР ХАЯХГҮЙ ХОРООН ДЭЭР ЦУГЛУУЛНА


Хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ өгөхийг хүссэн иргэд гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон хороон дээрээ хүргэж өгөх боломжтой.
Тус үйл ажиллагаа нь Баянзүрх дүүрэгт анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэгвэл иргэд  энэхүү үйл ажиллагааг дэмжин, сайшааж байна.

Энэ үйл ажиллагааны талаар фэйсбүүкээс харсан. Би хувьдаа зөв гэж үзэж байна. Хэрэгцээгүй болсон ул боовоо хог хаягдал болгож хаяхын оронд хэрэгцээтэй нэгэнд өгсөн нь дээр гэж бодож байнахэмээн тус дүүргийн оршин суугч О.Должин хэлсэн юм.  Мөн тус арга хэмжээг сонирхож ирсэн  Б.Даваажав “Манай гэр бүлийн хувьд хэрэгцээндээ тохируулж авдаг. Идэж барахгүй уул овоон дээр хаяж байхын оронд хэрэгцээтэй газар нь өгөөд малын хоол тэжээл болгосон нь зөв” гэлээ.

Сүүлийн үед залуу гэр бүлүүд тэр бүр ууц чанаж тавихгүй ч ёс болгож таваг засч, хэвийн боов тавьдаг болсон. Гэхдээ олонх нь хэвийн боовоо идэхгүй, хамаатан саднууддаа тараагаад өгчихдөг болсон гэдгийг үйл ажиллагаанд оролцсон олон хүн учирлаж байв.

Харин А.Батжаргал “Одоохондоо энэ талаар мэдээгүй байна. Ер нь бол цагаан сараар худалдан авах хүнсээ хүмүүс өөрсдөө анх авахдаа идэж уухаа тохируулах хэрэгтэй. Ингээгүйгээс болж хэрэглээ нь ихдээд хаях асуудлууд их гарч байна. Тиймээс үнэхээр идэж чадахгүй хаяхаар бол мал ахуйд өгөх нь зөв гэж бодож байна” гэсэн юм. 

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baagii 2023-03-01 103.212.116.84

aria denduu ard tumen dee! Iim baij yaduu hoosnoo gaihuulj ulsaas tuslamj demjleg avdag. Tor zasag ni iim ulsad mongo sanhuu ed baraa bnga ogoostei.Odoo bolivol yasiim be? Bodit amidral iim bna.Yamar ih hols hucheer bii bolson ul b*** ve ? Maliin tejeel ingej ih une ortgoor buteeh gereg bna uu ard tumeen!!!!!!

Avatar

Зочин 2023-03-01 150.129.140.33

Худалдаж аваад дараа нь хаядаг зантай хүмүүс байдаг бололтой. Овоон дээр, хог дээр б**в их л хаях юм. Цадахад цагаан хурганы сүүл хатуу гэгч болжээ. Хүний хөдөлмөр, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, өлсөхийн зовлонг мэддэггүй, цатгалан хүмүүс олон болжээ.

Avatar

атз 2023-03-01 202.126.92.18

айл бүр нэг ч б**в идэхгүй зүгээр л шууд хаяна гэж тооцоолоод байхдаа яахав дээ?!!!!!! би лав 1 ширхэгийг ч хаяж үзээгүй.

Avatar

Зочин 2023-03-01 68.148.28.104

Өвчний үүр болсон ууц өвчүү цуглуулж чоно нохоы ан амьтанд өгөх ажил хурдан эхлүүлмээр байна. Удвал гэдэсний өвчин үнэр танар ихсэх гээд байна.

Avatar

Эрхэмсэг 2023-03-01 64.119.21.138

Цагаан сарын баярыг хүүхэд үеэсээ л харж хамт аав ээжтэйгээ тэмдэглэж одоо 100-гийн тал насанд өөрсдөө тэмдэглэж ирлээ. Хэзээ ч идээ будаагаа хаяж иосэнгүй . Дараа нь хишиг гээд идээд яг таардаг. Одоо энэ тавгийн идээгээ хаяж байгаа нэг нь авах гэж байгаа н ч ялгаагүй эмгэг болж дээ. Идэж бардаггүй бол юу гэж авч таваг засдаг юм. Солиотой элий даган дууриагч алиа салбадай эрүүл бус хүмүүс тэгдэг байх. Хаяад малын тэжээлд өгнө гээд байгааг ойлгохгүй юм. Монгол хүмүүс ядуу биш гэж үү

Avatar

Зочин 2023-03-01 66.181.191.25

Мал улс байж малын тэжээл болгодог нь яаж байгаа юм?

Avatar

Зочин 2023-03-01 202.9.46.176

энэ бол мунхаглал

Avatar

иргэн 2023-03-01 59.153.84.210

гишүүд нь тавгийн б**в тараадаг, иргэд нь боовоо хаядаг гэхээр манайхан чинь тийм ч ядарсан улс биш юм биш үү, цаана чинь Африкт хүмүүс өлсгөлөнгөөр үхэж байхад бид цагаан сарынхаа боовыг хог дээр хаях ч гэж дээ, хаях байсан бол битгий хэлбэрдэж б**в авч таваг засаа, Монголчууд ер нь өлсөхийн зовлон үзээгүй баян цатгалан хүмүүс шүү

Avatar

хүннү 2023-03-01 202.179.25.167

Махаа чонотой хувааж иднэ, боовоо малтай хувааж иднэ, тэгээд бид чинь ямар нэртэй амьтан юм болоо?

Avatar

Зочин 2023-03-01 68.148.28.104

Хулгайч нэрээ мэддэгүй юмуу. БНХулгайчУлс

Avatar

Зочин 2023-03-01 202.21.108.21

малын тэжээлээр таваг идээ зассан хүмүүс тушаана уу

Avatar

Зочин 2023-03-01 103.229.123.15

Жил бүр заавал ууц, ул б**в тавих дуртай айлуудад санал болгох нь: Дэлхийн алдартнуудыг яг л амьд юм шиг лааны тосоор хийсэн Мадам Тюссо-ийн музей гэж байдаг. Түүн шиг ууц, ул боовоо лааны тосоор гоё хийгээд жилд нэг удаа гаргаж тавиад байвал зүгээр юм биш үү??

Avatar

Зочин 2023-03-01 59.153.84.210

модоор ул боовоо хийгээд тээ хэхэхэ

Avatar

Зочин 2023-03-01 103.57.94.98

Тэнэг цамаан зантай ёс сурахуунгүй,ёс жудаг гэдгийг үл мэдэгч оюуны хоосрол гэгчид нэвт идэгдсэн орчин цагийн Монголчууд энэ хорвоогийн хамгийн муухай ард түмэн болсон!!!. Энэ янзаараа дахиад 10 жил бүү хэл удахгүй мөхөж устах улс орны тоонд орох нь бодит зүйл болсон. Хувиа борлуулж довоо шарлуулсан төрлөхийн зан чанар нь эцэст нь ард түмнийг ийм байдалд оруулдаг нь Монголд батлагдаж байна.

Avatar

Зочин 2023-03-01 202.131.245.34

Бид нарт баяраар малын тэжээл зардаг юм байна

Avatar

Зочин 2023-03-01 202.9.46.130

Уламжлал нэрээр нэгэнт хэрэгцээгүй болсон зарим зүйлсийг хүчээр байлгаад хэрэггүй. дээр үеийн хүмүүст ул б**в торот шиг л сайхан байсан биз. Одоо хэн ч тоож идэхгүй. Тэгэхээр больсон нь дээр. Хэмжээг нь багасгаж, орц найрлагыг нь өөрчилж, гоё амттай хийдэг болох хэрэгтэй. Дараа нь идэхгүй л бол ер нь авах хэрэггүй. Өөрсдийнхөө дуртай юмаар таваг зассан нь дээр

Avatar

Зочин 2023-03-01 59.153.84.210

хүнсний үйлдвэрүүд анхааралдаа авч боовныхоо хэлбэр хийц амт орц найрлагыг өөрчлөх цаг болсон шүү, хүн ер нь өөрсдийн гараар хийсэн идээг хэзээ ч хаяхгүй, дэлгүүрийн нийтийн боовыг л хаяж байгаа байх

Avatar

иргэн 2023-03-01 203.91.115.50

Тос ихтэй уул боовыг хүмүүс идэхгүй, талхаа идээд байгааг хараач дээ. Учир нь хэтэрхий нялуун, шар тос чихэр ихтэй байна. Яагаад хүмүүс талх, боорцогоо идээд байгаа талаар бодож үзнэ үү

Avatar

Зочин 2023-03-01 98.212.214.212

Mongolchuuud tsamaan bndaa.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.88.231

Ерөөсөө ул боовноос татгалзах хэрэгтэй. Эс бол хаях аргагүй сайхан амт чанартай хийдэг болох. Намхан таваг өрөх.

Avatar

Зочин 2023-03-01 103.9.90.100

яагаад хаядаг байнаа. Хичнээн сайхан амттай билээ дээ. Идээ будаа хаяна гэж…., яаж амь тэнцэн байж авдаг билээ, хичнээн сарынхаа цалингаар цагаан сар хийлээ дээ. Арай юмаа. Баянзүрх дүүрэг зөв юм санаачилжээ. хаях нэг нь аваачаад өгмөөр юм байна. хайран юм

Avatar

зочин 2023-03-01 103.212.119.99

Ер нь ул боовыг модоор цэвэрхэн хийж болох юм биш үү, ууцыг ч гэсэн.

Avatar

JH 2023-03-01 166.48.51.235

Sonin sanaa baina shuu. Tsaashlaad zugeer saihan zurag tavidag bolchihson yahav dee? Bur tsaashlaad computeriin monitor dotorh virtual tavag, uuts tavidag bolchihvol mongond ch gamtai, baigalid ch eeltei, eruul mended ch tustai.

Avatar

Зочин 2023-03-01 192.82.65.9

Сонин санаа байна шүү. Цаашлаад зүгээр сайхан виртуал зураг тавиад, бүр цаашлаад бясалгалын хүчээр таваг, ууц тавьдаг болчихвол мөнгөнд ч гамтай, байгальд ч ээлтэй, эрүүл мэндэд ч тустай.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.89.139

Нэг нөхөр модоор ул б**в хийж сурталчлаад трроллуудад алуулах шахсан гэж ярилцлага.өгснийг уншсанаа санаж байна

Avatar

Зочин 2023-03-01 101.113.154.61

Өлсөж үзээгүй ард түмэн үнэхээр цамаан.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.89.139

Таван хошуу малын маань буян. Ямар сайн даа дээр үед тарвагачин гэж ядуу нэгнээ муулдаг байхав. Гэтэл одоо тарваганы боодог шиг үнэтэй хоол алга

Avatar

Зочин 2023-03-01 64.119.29.61

Дараа жилээс жижиг хэлбэртэй ул б**в хийх зохион байгуулалтыг хиймээр юм, стандарт зааж өгөөд, хэдэн боовны үйлдвэрийн үзэмж, стандартаар яваа юм болов уу

Avatar

Сок 2023-03-01 202.126.89.92

Модон б**в л зүгээр байгаа юм да. Улны хэлбэртэй б**в гээд л бодохлоор тэрний хэрэг ер нь байгаа юмуу да

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж