Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө | News.MN

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.28) Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө.

Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж ажиллахыг даалгав. Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, гишүүн О.Амартүвшин, Х.Ганбаатар нарыг баялгийн сангийн асуудлаар, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нарыг парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлаар тус тус холбогдох Ажлын хэсгүүдэд орж ажиллахыг хүслээ.

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудал бол ард иргэдийг төлөөлөн ажилладаг хяналт шалгалтын бие даасан тогтолцоо бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Иймд ард түмний өмнөөс төрийг хянадаг тогтолцоо бий болгох шийдэл боловсруулахад анхаарч ажиллахыг тэрбээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод үүрэг болгож, энэ саналыг дэмжиж ажилласан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ө.Ганхуяг, Д.Моондой, Л.Төр-Од нарт зөвлөв.

Зөвлөлдөх санал асуулгад хөндөгдсөн дөрвөн багц сэдвийг хэлэлцэхэд бүхий л асуудал авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн сэдэв рүү хэлбийж байсныг тэрбээр сануулаад, энэ бүхнийг үндсээр нь таслан зогсооход чиглэсэн эрх зүйн шийдлийг талаар санал боловсруулах, Засгийн газраас шинэчлэн боловсруулж байгаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдийн дэвшүүлсэн саналыг тусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэхийг тус санал асуулгад туслалцаа үзүүлж ажилласан Ажлын хэсэгт даалгаад, Зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбар, сэдэв, асуудлаар үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-28 66.181.182.225

Ха ха энэ нөхрийн жүжиг

Avatar

Зочин 2023-02-28 202.131.245.69

Ih hural chini ard tumnii tuluulul, bidnii umnuus tusuv, sanhuu, bodlogo buh yumiig shiidej bgaaz dee. bas dahiad yu ve.

Avatar

Зочин 2023-02-28 202.126.88.97

Ард иргэдийг төлөөлөн төрийг хянадаг тогтолцоо бий болгоно гэдэг худлаа. Дахиад нэг авлига. хээл хахуулийн систем бий болно гэсэн үг. Авлига. хээл хахуульд бүрэн живсэн, авлига хээл хахуулийн тогтолцоог бий болгосон МАН гасыг арчиж, хариуцлага тооцож байж сэгсэрнэ.

Avatar

иргэн 2023-02-28 202.9.46.36

Үүрэг өгөөд сайжирдаг бол …

Avatar

зочин 2023-02-28 202.21.100.210

Орчин цагийн нүүрсний хулгай үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн баярын мэнд хүргье
У.ХҮРЭЛСҮХ

Avatar

зочин 2023-02-28 202.21.100.210

За байж байлдаа ингэж байтал сонгуулийн цаг хугацаа ойртоно шүүдээ

Avatar

Иргэн Гантулгаас 2023-02-28 202.179.25.194

Энэ жүжгээ болих хэрэгтэй. монголчуудыг мулгуй мал шиг үзэж байгаа бол сэрүүн зүүдлээрэй. олон арван хулгай хийдэг. Оюу толгойг гадныхнаас хахууль авч 34 хувийг нь тэдэнд төлүүлдэг.гадны биржээр оруулж,монголынхоо биржийг доош хийж,иргэдээ хувьцаа хувь эзэмшүүлдэггүй ,хар амиа боддог новшнуудыг хөөж зайлуулах цаг нь болсон. хангалттай. одоо болоо.

Avatar

Зочин 2023-02-28 202.126.88.97

Яг үнэн, ард иргэдийг төлөөлөн төрийг хянадаг тогтолцоо бий болгоно гэдэг худлаа. Дахиад нэг авлига. хээл хахуулийн систем бий болно гэсэн үг. Авлига. хээл хахуульд бүрэн живсэн, авлига хээл хахуулийн тогтолцоог бий болгосон МАН гасыг арчиж, хариуцлага тооцож байж сэгсэрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж