Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу. Одоо ч маргаантай асуудал. Тэгвэл Монголын нийгмийн “хорт хавдар” болсон авлигад хэн буруутай вэ?. Хувь хүний шунал уу, тогтолцооны гажуудал уу! Тогтолцооны гажуудал гэвэл бурхан Будда ч Монголын улстөрч болбол хулгай хийнэ гэсэн үг. Хэрэвзээ хувь хүний шунал гэвэл хэнийг улстөрч болгох нь зохилтой вэ. Үндсэндээ, нэгийг нөгөөгөөр солиод нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөхгүй бол нэмэргүй. Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхийн тулд хүнээ ч, тогтолцоогоо ч өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Гэхдээ яаж?!
Гэвч, өнгөрсөн 2022 онд засаглалын хэлбэрээ тодорхой болгоно гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн үг алсарсаар, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай хоёр сэдвийн хүрээнд ҮХНӨ яригдах болов. Хамгийн гол өөрчлөлт болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ахиад л ҮХНӨ-ийн гадна үлдэж байх шиг. Үүний өмнө, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг МАН хэвээр үлдээсэн нь Х.Баттулгаас айсных байв. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн хүсэл, УИХ-ын даргын ухаан, Ерөнхий сайдын эрх зориг төрсөнгүй, хүрсэнгүй юу, Төрийн тэргүүнээ парламентаас сонгох асуудал ҮХНӨ-өөр орж ирэхгүй нь бололтой.
ХҮСЭЛ БА ХЯСАЛ
Төрийн ордонд хоёр өдөр хуралдсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтаар иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудал гэх дөрвөн сэдвээр, 22 асуултад оролцогчид саналаа өгсөн. Үүнийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэнэ.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатарын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэж өгсөн зөвлөмжөөс харахад иргэд, байгууллага тайван жагсаал хийхдээ зөвшөөрөл авах биш урьдчилан мэдэгдэх журам шилжихийг уулзалтад оролцогчдын олонх нь дэмжжээ. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн жилүүдэд “миний цагдаа” МАН-ын хамгаалагчид болсон. Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн болгон цагдаад дуудагддаг, Зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл хүлээсэн тохиолдол цөөнгүй. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн Хон Хэрээдийн Б.Энхбат нар биш эсрэгээрээ эрх баригчдыг шүүмжилсэн Д.Монголхүү нар “ялтан” болсон жишээ бий.
Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид гадаад суугаа иргэд сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзжээ. Хамгийн анх бас хамгийн сүүлд 2012 онд гадаад суугаа иргэд УИХ-ын сонгуульд оролцож, Ардчилсан нам 35 суудал авч засгийн эрхийг авсан байдаг.
Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгууль пропорциональ системээр явснаар сонгогчдын санал хамгийн бага гээгдсэн гэсэн үг. 2016, 2020 оны сонгуулиар МАН нийт сонгогчдын 25, саналаа өгсөн сонгогчдын ердөө 40 хувийн саналаар засгийн эрхийг дараалан барьж байгаа билээ.
Тэрчлэн парламентын чадамжийг дээшлүүлэх, улс төрийн хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлогын намуудтай болох, ардын хянан шалгах хороотой болох, төрийн албан хаагчид орлогоосоо гадна зарлагаа мэдүүлдэг байх гээд олон санал тусгагджээ. Иргэдийн хувьд Ардын хянан шалгах хороотой болохыг хүссэн нь арга барсан нь үйлдэл. Хууль, шүүх нь шударга ёсонд үйлчилдэг бол Ардын хянан шалгах хороо байгуулах шаардлагагүй. Төрийн албан хаагчид орлогоосоо гадна зарлагаа тайлагнах ёстой гэдэгт зуун хувь санал нэг. Орлогоосоо давсан зарлагын ард заавал нэг но байж таарна. Авлига уу, хулгай, луйвар уу?!
Харин эрх баригчдын хүсээд байсан ҮХНӨ хийхийг иргэдийн төлөөлөл дэмжсэнгүй. Үндсэн хууль төр, ард түмний тоглоомын дүрэм гэвэл тоглоомын дүрэм нь тодорхой, ойлгомжтой болгох л ёстой.
ТЭГЭЭД ПАРЛАМЕНТЫН ЧАДАМЖИЙГ ЯАЖ ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?
Үндсэн хуульд зааснаар Монголын төр эрх барих дээд байгууллага нь УИХ. Харамсалтай нь, төрийн эрх барих дээд байгууллагын нийт гишүүдийн 20 хувь нь гэмт хэрэгт холбогдсон нь парламент засаглалын түүхэнд хар толбо үлдээлээ. АТГ-аас А.Адъяасүрэнг хахуул өгсөн, Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татаж байгаагаа зарласан. Цаана нь хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон нэжгээд гишүүн бий.
Тиймээс парламентын чадамжийг сайжруулах, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, парламентад байгаа хүнээ, хүнийхээ тоог нэмэх ёстой л гэж.
Хүнээ өөрчлөхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй. Жижиг мажоритори хувилбараар сонгууль дахиж явагдвал МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь сонгогдох магадлал өндөр. МАН-ынхан өнөөдөр хамгийн мөнгөлөг, өнгөлөг, хөлтэй байгаа. Дараалсан хоёр сонгуульд ялалт байгуулж, найман жил тойргоо усалсан хүмүүс сонгогчдын саналыг гуйж биш мөнгөөр гуядаж байгаад авна биз дээ. Тэгээд дараа нь үнэмлэхүй олонх болсны үнэмлэхүй зовлон эхэлнэ, Монголд үнэмлэхүй зовлон болно. Улсаар нь доргиосон их хулгай луйвар үнэмлэхүй олонх болсны, “намайг хэн тоож, нохойг хэн саах” вэ гэж сагасны илрэл.
Тиймээс сонгуулийн холимог хувилбараар явуулах нь зөв гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч , Г.Занданшатар ч, бусад улс төрийн намууд ч хүлээн зөвшөөрч буй.
Үндсэн хуулийн Цэцээс ч өнгөрсөн онд олны анхаарлыг татсан хоёр шийдвэр гаргасны нэг нь сонгуулийн тогтолцоо, нөгөө нь давхар дээл. Хоёуланг нь МАН захиалсан гэж харагдсан, хардагдсан.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтээр 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явах нь нэн ойлгомжтой болсон. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд суулгаж өгөхгүй бол хэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь Цэцэд дуугаа захиалдсан болсон нь худлаа юм биш.
Гишүүдийн тоог нэмэх нь улс орны аюулгүй байдал талаасаа ч, улс төр талаасаа ч, парламентын чадамж, иргэдийн төлөөлөл талаасаа ч цаг үеийн дуудлага шахуу болчхоод байна. 76 гишүүний 20 орчим нь хуулийн байгууллагад дуудагдсан парламент өөрөө төрийн дээд байгууллага, түмний төлөөлөл болж чадах уу. Хулгай, луйвар, хүчин, хүчирхийллийн хэрэг, дуулиан, шуугианд нэр холбогдсон хууль тогтоогчид бидний амьдралынхаа турш мөрдлөг болгодог хуулийг батлах ёсзүй бий юу. Нөгөө талаар 30 хүрэхгүй гишүүн гурван сая хүний хувь заяаг шийдэх нь зөв үү. Гэх мэтчилэн олон асуултад хариулт өгөх гарц гаргалгаа нь ҮХНӨ юм. Үндсэндээ, хүнээ ч, тогтолцоогоо ч өөрчилье гэвэл гэрээ нураахаасаа өмнө гэрээгээ шинэчлэхээс өөр арга зам алга.
Дорж 2023-03-01 43.242.241.151
Сонгогчид 76 гишүүнээ хянаж чадахгүй байж 150-ийг барах уу?
Зочин 2023-03-01 59.153.114.40
УИХ-ын гишүүний дархан эрхийг цуцлах хэрэгтэй.
Зочин 2023-03-01 64.119.23.141
Өөрчлөлтийн амин сүнс нь УИХ хоёр танхимтай байх, гишүүдийн тоог нэмэх юмаа. Пропорционал төгөлдөр систем биш, мөн л сайн муу талтай. Барууны ардчилсан орнуудад нэг нам 3-аас дээш сонгогдох нь ердийн үзэгдэл байдаг, эсвэл хоёр нам л ээлжлэн засгийн эрх барьдаг. Монголын улс төр өдгөө хар пиар, туйлшралын төвшинд байна. Энэ мөд гольдролдоо орохгүй, Нэг нам нь нөгөөгийн эхлүүлсэн ажлыг нураах байдлаар улстөрждөг тул тогтвортой хөгжил хол байгаа шүү
Зочин 2023-03-01 64.119.22.245
76 нэмэх огт хэрэггүй. Намууд хүнээ олж дэвшүүлэх, мөнгөөр бус шудрагаар сонгох хүнээ шалгаруулах. Насаараа парламентад сонгогдоод хуралдаа суудаггүй юу ч хийдэггүй хүмүүсээс салаачээ Гишүүдийн сахилга хариуцлага хэхэ монголд л байдаг эмгэнэл ийм байхад хөгжил дэвшил яриад ч яахав дэн
зочин 2023-03-01 124.158.69.65
1-рт 21 аймаг нийслэл сум багуудад байгаа намын намуудын үүр хороо сүлжээгээ татан буулгачих 2-рт төрийн албаа 40% цомхотгочих 3-рт Өмнөх үндсэн хууль батлалцсан 360 депутат тус бүрд үндэслэлгүй өгсөн 76,0 сая төгрөгний хахуулиа буцааж авчих 3-рт Сонгуульд сонгууль өгөх ёстой 2,5 сая хүнийг бүрэн хамруулдаг болгох 4-рт Худлаа хуурамч мөрийн хөтөлбөр боловсруулсан намыг тарааж хариуцлага тооцдог болгох 5-рт УИХ гишүүн төрийн сайд болж хулгайч болдог тогтолцоог халж хаях
Зочин 2023-03-01 68.100.57.175
76 гүшүүнээс яг хуралдаа сууж хууль баталдаг нь 38 бдаг шүү. Тийм учир гүшүүдийн тоог нэмнэ гэвэл бослого гарнадаа
Zochin 2023-03-01 202.21.111.170
76 гэсэн тоо хангалттай. Өнөөгийн болон өмнөх УИХ 76 гишүүн ажлаа хийхгүй өвдсөн, зовсон, гадаад, дотоод тэнсэн өөрсдийгөө "дарга" гэж бодсон, ойлгосон нөхдүүд байна, байлаа. Асуудал тоондоо биш, хүндээ, зохион байгуулалтанд. УИХ гишүүн бүрэн эрх гэдэг зүйлийг багасгаж энгийн иргэдийн хэмжээнд авчирах, харин цалинг нь ахиухан өгөх. Зөвхөн хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтийг ЗГ-аас нэхэх үүрэгтэй. Давхар дээлийг бүр мөсөн халья. УИХ- гишүүн бол сонгогчийн төлөөлөгч болохоос "дарга" биш.
Зочин 2023-03-01 59.153.112.175
хонгио
Ж.Онгар 2023-03-01 202.179.21.226
Нямсүрэн сэтгүүлчийн санал, өгүүлэлийг байнга амтархан уншадаг. Яг үнэнийг, ард олны загтнасан газрыг маждаг. Үнэнийг хэлсэн хүнд өчтэй тул томчууд анхаарч үздэггүй бололтой. Харин УИХ-д ийм эрүүл сэтгэлгээтэй хүнийг сонгох хэрэгтэй дээ. Даанч манай сонгогчид шударга хүнийг бус мөнгөтэй хүнийг сонгодог. Өнөөдөр ийм арчаагүй байдалд хүрэхэд тогтолцоо, албан тушаалтан буруутайгаас гадна сонгогч нарын алдаа ч их бий.
Зочин 2023-03-01 124.158.67.240
Нүүрсний хулгайчдыг шүүж чадахгүй байгаа нь хүрэлсүхтэй холбоотой гэнэ. Ерөнхийлөгч өөрөө нүүрсний гол хулгайч нь тодорхой болсон гэж ярьж бгаа нь үнэн.
Зочин 2023-03-01 124.158.67.240
Ерөнхийлөгч хүрэлсүхэд түүхэнд цагаанаар үлдэх ганц боломж бол ерөнхийлөгчийг парламентаас сонгодох болгох хэрэгтэй.
Зочин 2023-03-01 66.181.176.248
а**с ДОЛОГЧ СЭТГУУЛЧ БОЛИ
Зүйрлэл 2023-03-01 103.212.119.111
үндсэн хууль хулгай хоёр ойлголтыг холбох нь сайхан хийсвэр юм даа… үүгээр тоглож төр улс сөнөх нь ойрхон байна даа
Монгол Улсын Иргэн 2023-03-01 202.131.225.242
Системийн алдааг Анархистууд бий болгож ардчилал эсвэл үйлдвэрчний эвлэл, ажилчин ангийн нэгдэл маягийн ашиглаж гажуудлыг бий болгосон. Тэд төрийн тогтолцоо, интитуцийг устгах ганц зорилготой. Ямар нэг удирдлагүй хариуцлаггүй, ард түмэн өөртөө эзэн, засгийн газрын оронд сайн дурын институци үйл ажиллагаа явуулах, хувь хүний эрх дээр тулгуурласан гэж ухуулдаг. 20 гаруй жил монгол төрийг Попууд самарсан. Ууг нь слесар инженер гээд доод шатнаас дээш ажил амьрал боловсролтой хүмүүс бх ёстой юм
Иргэн 2023-03-01 103.136.254.8
Их, бага 2 танхимтай болгох нь маш зүйтэй вм бна лээ. Дан ганц УИХ гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй. Төрийн албан хаагчдын цалинг тултал нэмэх хэрэгтэй. Тэгээд хариуцлага, авилга нэхье.
Зочин 2023-03-01 188.162.254.66
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-03-01 64.119.22.101
За битгий балайр. Өөрчлөлт хийх гэсэн Бааттулгаас айгаад байсан гэв үү. Айхдаа ч биш буруу тийш нь зална гэж болгоомжилсондоо байх аа.
Зочин 2023-03-01 66.181.176.96
Tuhain uyiin MAN-iin gishuud odoongiin MAN, AN ali ali ni Battulgaas aidag. tegeel daam yawaad baigaa.
Зочин 2023-03-01 51.79.159.235
“Шүүр ажиллагаанд”У.ХҮРЭЛСҮХЫГ оруулж огцруулья
Нүүрсний ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА ТУН УДАЛГҮЙ
Зочин 2023-03-01 66.181.176.96
МАН, АН намдаа 30 жил дээрэлхүүлж байж энэ байдлыг засъя, өөрчилье гэж гарч ирж байгаа ХҮН намын залуусыг ганц гишүүнтэй нь гөвөөд, хараагаад, хардаад, харлуулаад байдаг шүү.
uur iomgui dee 2023-03-01 103.229.123.49
dund bolovsroloos deesh huniig uih bolohiig horigloh heregtei. ter mundag bolovsroltoi gegdeh zaluuchuudiig har terbum terbumaar n engiin ardiig deeremdeed gadagsh durvej bna. yer n uih turiin undur alban tushaald zuvhun malchin hun l gardag baih n mongoliin yosond niitsne.
Иргэн 2023-03-01 202.21.117.194
УИХ -ын гишүүн сайд болдог зохисгүй жишгийг хуулиар халах, сайдыг саянй Эрдэнэс Монголын шалгалт шиг соног шалгаруулахгүй бол Монгол улс хөгжихгүй. УИХ ын гишүүдийг бас тестээр сонгон шалгаруулсны дараа сонгуульд оролцуулах хэрэгтэй
Зочин 2023-03-01 66.181.186.148
Давхар хийж болдог ажил бол аль нэг нь бараг хийх юмгүй ажил байх болов уу. Гэтэл уих гишүүн 5 хүртэл туслахтай сайдууд нь өчнөөн туслах орлогчуудтай, ер нь яаж ч бодсон завгүй л алба байх ёстой доо
иргэн 2023-03-01 202.9.46.36
Мэдлэгтэй хүмүүс Монголд засаглалын хямрал болсон. Үүнийг засах иж бүрэн арга хэмжээ авахгүйгээр улс хөгжинө гэж бодох хэрэггүй гээд байгааг ойлгох, ажиллах хэрэгтэй.
Зочин 2023-03-01 103.57.95.202
Хамгийн гол нь боловсролгүй крандууулаад дээшээ гараад ирсэн мулгуу Оюунэрдэнэ мэтийн амьтдаар л дахиж төр засгийн толгойд гаргаж тоглуулмааргүй байна. Тогтолцоо гэхээсээ урьд хүндээ хамаг том асуудал байдгийг МАН тодорхой харууллаа.
Зочин 2023-03-01 202.126.88.111
Balai shahuu yum
Зочин 2023-03-01 103.212.118.24
Нүүрсчин үх үх ! Оюукаар оролдох хэрэггүй, өөрөө л үх !
Зочин 2023-03-01 66.181.186.148
Оюун-Эрдэнэ гавъяа байгуулж бгаа гэж бодож бна. Энэ авлига хулгайн ажлыг эхлүүлнэ гэдэг бол маш том ажил
Зочин 2023-03-01 202.126.88.97
Хүрэлсүхийг тахин шүтэж байсан цаг саяхан, Оюунэрдэнэ Хүрсүгийн найруулсан жүжгийн 2 дугаар ангийгг найруулж суугаа, шал худлаа. Тэнэг МАН гарууд одоо намын дарга Оюулзаганыг магтсан тархи угаалт хийж байгаад амь аврах увайгүй тактик барьж байна. Хулгайчдын үүр болсон МАН гасыг тарааж, нэгмөсөн арчиж байж Монгол улс зөв замдаа орно.