ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд тээвэрлэх ачаа тээврийн хэмжээгээ тохиролцоно

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд тээвэрлэх ачаа тээврийн хэмжээгээ тохиролцоно

ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд тээвэрлэх ачаа тээврийн хэмжээгээ тохиролцоно

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын гишүүн төмөр замуудын III комиссын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн цахимаар болж байна. Зөвлөгөөн ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ онд гишүүн төмөр замуудаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа, тээврийн хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээ боловсруулах юм.

Мөн 2022 онд төмөр замаар тээвэрлэсэн экспорт, импортын болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ Монгол Улсын хувьд хэрхэн биелснийг ачааны нэр төрөл, чиглэл тус бүрээр мэдээлж, хөрш төмөр замуудаас санал болгох импортын болон дамжин өнгөрөх ачааны хэмжээг хамтран тохирох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж