2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 261,687,942 төгрөгийн үнийн дүн бүхий 484,836 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX +14.50%), "Сор" ХК (SOR +10.00%) болон "Айтүүлс" ХК (ITLS +9.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -6.86%), "Крипто Үндэстэн" ХК (CNF -5.40%) болон "Мон Бийф" ХК (MBF -5.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,883 ширхэг нэгж эрхийг 7,053,275 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 ширхэг бондыг 36,098,600 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,542 ширхэг үнэт цаасыг 154,200,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.14 хувиар өсөж, 40,386.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,990,029,031,104 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ