АТГ: Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүнийг яллагдагчаар татсан

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

АТГ: Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүнийг яллагдагчаар татсан

АТГ: Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүнийг яллагдагчаар татсан

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.02.28/ нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийж байна.

-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.ТЭМҮҮЛЭН:

-Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт хэргээс гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна.

Үүнд, улс төрд нөлөө бүхий хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн 22.12.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нарын хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгой" төмөр зам компанийн гурав, нэр бүхий хуулийн компанийн албан тушаалтан 14, 22 иргэн тус тус Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байна.

Хэргийг шалгах явцад нийт 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас одоогоор найм нь хоригдож байна.

Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, 26 яллагдагчид хувийн баталгаа авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал авсан нь тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаад явж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж