Путиныг шүүх тусгай шүүх байгуулах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Путиныг шүүх тусгай шүүх байгуулах санал гаргав

Путиныг шүүх тусгай шүүх байгуулах санал гаргав

Украины Иргэний эрх чөлөөний төвийн тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт Олександра Матвичук ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон түүний хамтрагчдыг шүүдэг тусгай шүүхийг яаралтай байгуулахыг уриаллаа. Тэрбээр "Путин болон орос цэргүүдийн эсрэг дайны гэмт хэргийн шүүх хурлыг аль болох хурдан эхлүүлбэл цаашид гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлж, хүмүүсийн амийг аварч чадна. Цэргүүд хариуцлага хүлээх юм байна гэдгээ мэдчихвэл Путины дэглэмд төгсгөл байгааг ойлгох болно. Шударга ёс тэдэнд Путины доор үргэлж нуугдаж чадахгүй юм байна гэдгийг ойлгуулна" гэж хэлэв.

Украины Иргэний эрх чөлөөний төв 2022 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн билээ. Үүнээс гадна Оросын хүний эрхийн "Мемориал" байгууллага, Беларусийн идэвхтэн Алес Беляцки нар Нобелийн шагналтан болсон. Иргэний эрх чөлөөний төв 2007 онд байгуулагдсан бөгөөд Донецк, Луганскийн бүс нутагт 26 мянга гаруй дайны гэмт хэргийг баримтжуулжээ.

Олександра Матвичукийн гаргасан саналыг Украины холбоотнууд хэлэлцэж байна. Гэхдээ яриа хэлэлцээ дөнгөж эхний шатандаа явааг албаныхан хэллээ. Гааг дахь олон улсын шүүх Оросын түрэмгийллийн гэмт хэргийг шалгах олон улсын төвийг долдугаар сараас эхлэн ажиллуулсан. Тус төв нь нотлох баримт цуглуулж байгаа гэх боловч хэзээ, хаана танилцуулах нь тодорхойгүй байна.

Украины прокурорууд хэдэн арван мянган дайны гэмт хэрэг шалгаад хэт ачаалалтай байгаа тул барууны орнуудын тусламжийг мөн хүсчээ. Украины ерөнхий прокурор Андрей Костины хэлснээр түүний алба 67 мянган хэргийг шалгаж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж