Долларын ханш тэнгэрт хадсан ч сайд Ч.Хүрэлбаатарт хамаагүй

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Долларын ханш тэнгэрт хадсан ч сайд Ч.Хүрэлбаатарт хамаагүй

Долларын ханш тэнгэрт хадсан ч сайд Ч.Хүрэлбаатарт хамаагүй

Долларын ханш чангарсаар 3500 төгрөг давсан ч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт падгүй бололтой. Увс аймгийн малчдад Улсын аварга малчны шагнал гардуулан, өвөлжилт хаваржилт сонжин “аялж” явна.

Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татаж, валютын урсгалыг Монгол руу татах зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, сайдаар нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон юм. Сайдаар томилогдохын өмнө Ч.Хүрэлбаатар гишүүн “Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд орж ирж, бизнес хийе гэхэд энэ асуудлыг нь мэддэг, хариуцдаг газар алга гэж гомдол мэдүүлж байна” гэх утгатай зүйл ярьж байв. Харин яам байгуулж, сайдаар нь томилохоор ажлаа хийдүүлээд шагнал гардуулж явах.

Долларын ханш чангарч төгрөг үнэгүйдэх тусам монголчуудын гар дээр авч буй цалин инфляцидаа идэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, авсан цалин юм болохоо больж, цаас болон хувирсан гэж хэлж болно. Харин Монголдоо хөрөнгө оруулалт татаж, долларын ханшийг “номхотгох” үүрэгтэй сайдад энэ чиглэлээр яаралтай бодлого шийдвэр боловсруулан, тодорхой арга хэмжээ авах нь цаг үеийн тулгамдсан асуудал байтал тойргоосоо ирдэггүй.

Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ, энэ үеэс валютын ханш “галзуурсан” асуудлыг хэлэлцэхэд сайд Ч.Хүрэлбаатараас эхлээд Төв банкны ерөнхийлөгчөө л хэмлэцгээх байх даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж