Шаварт унасан шарын эзэн Тодд Боэли

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Шаварт унасан шарын эзэн Тодд Боэли

Шаварт унасан шарын эзэн Тодд Боэли

Челсигийн уналт үргэлжилсээр ёроолдоо хүрч, фэнүүд нь ч тэсгэл алдаж эхлэв. Сүүлд гарсан мэдээллээр, дасгалжуулагч Грам Поттер болон түүний гэр бүлийг заналхийлж, сүрдүүлжээ. Америк тэрбумтан Тодд Боэли ч Абрамовичоос үнэ цохиж авсан багаа хангалттай сайн арчилж, тордсон ч амжилт, тоглолт нь урьдынх шигээ биш болсон.

Өнгөрсөн өвлийн солилцоо наймааны цонхоор сарвайсан бүхнээ авч, мөнгө харамлаагүй Челси арваннэгдүгээр сарын 3-наас хойш ердөө хоёрхон тоглолтод ялалт байгуулжээ. 363.3 сая евро зарцуулсан шинэ тамирчид нь ч үр дүн өгсөнгүй, оны өмнөх Челси хэвээрээ л байна.

Тодд Боэли Челсиг авсан даруйдаа их цэвэрлэгээг эхлүүлж, Роман Абрамовичийн гэх тодотголтой бүхнийг сольж, фэнүүдийн хайр, хүндэтгэлийг олсон дасгалжуулагч Томас Тухелийг ажлаас нь халсан билээ. Түүний оронд ирсэн Грам Поттер ажлынхаа учрыг олохгүй байна. Гараа, сэлгээ, нөөцийг харвал дэлхийн шилдгүүд сэлгээний сандалдаа ч багтахгүй олон бий. Гагцхүү Поттерын арга барил, тактик учрыг нь олж, хариуг нь гаргаж чадахгүй л явна.

Премьер лигийн өнгөрсөн тойрогт Челси Тоттенхэм Хотспурын талбайд зочлон 0-2 гэсэн харьцаатайгаар хожигдол хүлээсэн. Тэгвэл уг тоглолтын дараа нэгэн мэдээ гарсан нь Тодд Боэлигийн тэвчээр хязгаартаа хүрч, Поттерт өөрийгөө харуулах хоёр тоглолтын хугацаа өгсөн гэнэ. Хэрэв Поттер Лийдс Юнайтед болон Боруссиа Дортмундын эсрэг эерэг үр дүн авч чадахгүй бол ажлаа алдана.

Угтаа Тодд Боэли өөрийгөө Роман Абрамович биш гэдгийг харуулж, дасгалжуулагч нартай урт хугацаанд ажиллахыг хүсч байсан ч тийм зүйл болохгүй нь бололтой.

Челси лигийн цом, холбооны цомоос хасагдсан бөгөөд удахгүй УЕФА Аваргуудын лигээс хасагдахгүйн төлөө Боруссиа Дортмундтай тун чухал тоглолт хийнэ. Харин Премьер лигтээ 31 оноотой аравдугаар байрт бичигдэж байна.

Челси гэж сайхан шар үхэр байгаа ч шаварт суучхаад гарч өгөхгүй эзнээ зовоож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж