Дэлхийн улс орнууд Covid-19-ийн хөл хорио, хязгаарлалтуудаа ээлж дараалан цуцалсаар, Хонгконг хамгийн сүүлд үлдсэн гэхэд болно. Тэгвэл хонгконгчууд Лхагва гаригаас эхлэн маскнаасаа салах болсныг өчигдөр /2023.02.27/ мэдэгдлээ. Хонгконгод олон нийтийн газарт маскаа зүүгээгүй тохиолдолд 1000 ам.доллараар торгуулдаг байсан. Уг журам 2020 оны долдугаар сарын 15-нд анх нийтийн тээвэрт хэрэгжиж эхэлсэн боловч хоёр долоо хоногийн дараа бусад газарт ч хэрэгжих болжээ. Хонгконг сүүлийн саруудад Covid-19-тэй холбоотой өөр хэд хэдэн хязгаарлалтаа цуцалсан.
Хонгконгийн Эрүүл мэндийн албаны дарга Ло Мау-чун "Ийнхүү бид тахал өвчний бүх хязгаарлалтаа цуцаллаа. Би одоо хүн бүрийн царайд инээмсэглэл тодрохыг хармаар байна" гэж хэлжээ. Гэхдээ эмнэлэг гэх мэт зарим өндөр эрсдэлтэй газарт маскаа зүүсээр байхыг мөн сануулав.
Хонгконгийн хязгаарлалтын журам дэлхийд хамгийн хатууд тооцогдож байсан. Тухайлбал, зочид буудлын тусгаарлалт 21 хоног бөгөөд энэ хугацаанд хэнтэй ч уулзахгүй, цонхоо ч нээж болохгүй дүрэмтэй байв.
Өмнөд Солонгос, Япон, Тайвань зэрэг Азийн бусад орон сүүлийн саруудад маск зүүх журмаа цуцалсан. Гэвч ДЭМБ вирус дэлхий даяар хяналтгүй тархаж байна гэж үзсэн бөгөөд маскнаас салах болоогүй гэж зөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ