ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй | News.MN

ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй

ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй

ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй

Олон нийтийн сүлжээнд энэ сарын 23-ны өдөр халимаг иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Казахстан улсаас ирсэн, ОХУ-ын иргэн Б.Баатар нь "Хүннү Эйр" компанийн Алмата-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг хэлээр нэвтрүүлэхийг хориглож, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээнд бичсэн юм.

Гадаад харилцааны яамнаас тодруулахад "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус паспорттай нэвтрэхийг оролдсон. Энэ нь Хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Одоогоор орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлага тавьж байна. Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх" гэсэн тайлбар өглөө.

ГАДААД ПАСПОРТЫН ХУГАЦАА ДУУССАН БОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ҮҮРЭГТЭЙ

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван “2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Хүннү эйр” компанийн нислэгээр Алмата-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ОХУ-ын нэг иргэн ирсэн. Уг иргэнийг хүчин төгөлдөр бус бичиг баримттайгаар улсын хил нэвтрүүлэх боломжгүй учраас түр саатуулсан . Энэ сарын 22-ны өдөр бичиг баримтынх нь хугацаа дууссан байсан гэсэн үг. Хил хамгаалах байгууллага зорчигчийг нэвтрүүлэхдээ хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэж нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн зорчигчийн гадаад паспортын хугацаа дууссан бол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Чикагогийн конвенцэд зааснаар зөрчилтэй бичиг баримттай иргэнийг тээвэрлэж ирсэн компани тухайн иргэний асуудлыг хариуцдаг.

Үүнийг шийдэх холбогдох байгууллага бий. Тухайн иргэн онгоцондоо буцаж суухгүй гэсэн асуудал тавьсан юм билээ. “Хүннү эйр” компаниас зорчигчийг "нислэгийн аюулгүй байдалд саад учруулж болзошгүй" гэсэн үүднээс тухайн буцах нислэгээр авч явалгүй, түр хүлээлгэх, шилжүүлэх танхимд шилжүүлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хоорро 2023-02-28 202.21.108.62

монголчууд ч дээ Туулай шиг жижигхэн зүрхтэй амьтад даа кккккк шалихгүй улс

Avatar

Zocnin 2023-02-28 174.90.223.197

Hundetgeh shaltgaaniig hargalzan uzeed oruulah ni zowoo Hediigeer ulsiin hil darhan cn eleg negt mongol hunee oruulj ooriimsog handah ni mongoliig zow haragduulna

Avatar

MONGOLIA NEWS 2023-02-28 185.229.59.78

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

Зочин 2023-02-28 192.82.72.20

Оруулаач. тайлбар хэрэггүй биз дээ.

Avatar

хүннү 2023-02-28 103.161.242.186

Энэ залуу буцах ёстой. Монгол улсын хууль дүрмийг хүндлэх ёстой.

Avatar

Зочин 2023-02-28 202.21.108.62

Унгас алдаа муу оросын барлаг минь

Avatar

Магнай 2023-02-28 199.243.108.66

Хүннү Айр зорчигчдоо онгоцонд суухаас өмнө паспорт, суугчийн талон шалгах ёстой

Avatar

Магнай 2023-02-28 199.243.108.66

паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх шаардлагыг хангасан хүнийг казакстаны хилээр нэвтрүүлсэн байна. Буцах л болж дээ

Avatar

Зочин 2023-02-28 103.229.123.15

Казахстанд зориуд хэд хоног саатуулж, паспортынх нь хугацааг дуусгаад Монгол руу явуулсан гэсэн?!! Казахууд Орост тал засч, Монголыг гацаанд оруулах гэж тийм бусармаг үйлдэл хийсэн юм биш үү???

Avatar

Баяр 2023-02-28 202.21.120.62

Манайхан өөрсдөө гадаадад янзан бүрийн бүр өөр хүний паспорттой цохиж явдаг шүү дээ. Хугацаа нь дууссан паспортыг тэр консулын газар нь түр сунгаад өгөх байлгүй яасан өөдгүй хүмүүс вэ монгол цус хамаагүй дайнаас дүрвээд ирж байгаа нь ойлгомжтой Америк барууны орныхон оросын дүрвэгсдийн асуудалгүй хүлээж аваад хэсэг шалгаад хорогдох билүү түр саатуулахдаа байлгаж байгаад амьдран суух эрх тодорхой хугацаагаар олгож байгаа юм байна лээ. Тэр монгол хэлгүй байж болно шдээ багаасаа оросууд дунд өссөн

Avatar

Зочин 2023-02-28 103.229.120.173

Наад халимаг хулгайч чинь ядахдаа монгол хэл ч мэдэхгүй юм байна лээ. Аль хэдийн орос хүн болж дууссан юм байна лээ.

Avatar

Зочин 2023-02-28 202.179.21.211

Манайхан яагаад хятадуудыг оруулаад монголчууудаа хөөгөөд байна. Монгол Улс бол дэлхийн Монголчуудад нээлттэй байх ёстой. Казакстан дэлхийн казахууддаа маш элэгтэй үүд хаалга нь нээлттэй байдаг билээ. Ийм байхад Казахстан хөгжилгүй яахав.
Оюун эрдэнийг бол дэмжээр хэрэггүй юм байна

Avatar

Зочин 2023-02-28 59.153.114.221

дэлхийн казакууд гэж юу байдгийн? Монголд байгаа хэдэн шээсний үлдэгдэлүүд л биз

Avatar

Mongol 2023-02-28 172.58.228.180

Хэн ч бай Монгол улсын хуулийг хүндлэх ёстой

Avatar

Лао 2023-02-28 66.181.161.97

Дайнд явахгуйн тулд
Чоно уна юу
Чулуу хаз юу гэмээр болчих юмаа энэ хэдэн юмнууд

Avatar

Зочин 2023-02-28 66.181.182.196

Хууль журмаа дагах хэрэгтэй манай улс тийм хямдхан харагдаад байгаамуу юу солиороод байгаа юм, хугацаа нь дуусцан пасспорттой хүн ямар ч хүн юм билээ а******н гэмт хэрэгтэн юу манай улсад орж ирэхгээд байгааг хэн мэдэхийн орж ирээд хүн алвал хэн хариуцлагыг хүлээхийн сошиолоор хуцсан новшнууд хариуцлага хүлээх юм уу, Бид бүхэл бүтэн улс байна бид дүрмээ дагана

Avatar

Зочин 2023-02-28 103.212.118.126

оруулчих аа, дайнд дайчлагдвал груз 200, эсхүл оросынхоо шоронд хоригдоно шүү дээ, элэг нэгт гарал нэгт ахан дүүстээ бодлогоор хандмаар юм.

Avatar

Буриад зон 2023-02-28 66.181.161.129

Оруул л даа

Avatar

Зочин 2023-02-28 122.201.31.61

Монгол хуультай улс шүү дээ.

Avatar

Зочин 2023-02-28 103.126.107.254

halimag ahan duusdee ingej hatuurhaj bolohgui. sudlaad heregt holbogdoj baigaagui bol oruulchihad yahavdee. utgagui daind hucheer yavahguin tuld l orgoj yavaa hund passportaa sunguulah bolomj oldohgui shuudee

Avatar

ХУУЛЬЧ 2023-02-28 202.179.25.88

МОНГОЛ УЛС ГАДАДААС МОНГОЛД ЗОРЧСОН АЛЬЧ УЛСЫН ИРГЭДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХУУЛЬ, ЖУРАМТАЙ ,,,,ТҮҮНИЙГ ХЭНЧ ЗӨРЧИХ ЭРХ БАЙХГҮЙ Л ДЭЭ ,,,,МОНГОЛ УЛСЫГ ЭНГЭР ЗАДГАЙ ГЭЖ БОДВОЛ ГЭНЭН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2023-02-28 202.55.188.109

Мэдээж казакт орогнож байгаад албадан буцаагдах болхоор монголыг зорьсон байж таараа оху-д буцаавал украйны дайнд явуулж нэргүй булшны тоог нэгээр нэмнэ баян өлгийд нутаг заалгаад суулгачихаж бас болно хүсэл байвал буриадууд монголын иргэншил авах маш хэцүү бүтэхгүй нь гэж байсан

Avatar

зочин 2023-02-28 64.119.21.98

манай хуульд тааруулж харьцаж бна наад хүн чинь монголд үнэн ум байхгүйг мэдэж судалж байж ирсэн бна

Avatar

ЗОЧИН 2023-02-28 202.9.46.18

Гавлаад л буцаа. Ямар дураараа чацага вэ

Avatar

Зочин 2023-02-28 43.228.129.131

Нислэг хэдэн цагаар өдөрөөр хойшлох тохиолдол гарсан байж болно ш дээ, давтагдашгүй хүчин зүйлээс болоод хугацаа нь хэдхэн цагаар хэтэрсэн байна, Монголд орж ирээд ЭСЯ-ндаа хандаад паспортоо сунгуулж болно биз дээ, жаахан хүнлэг хандаж болдоггүй юм уу

Avatar

onoch 2023-02-28 66.181.161.53

6 сар бх ёстой.

Avatar

zochin 2023-02-28 64.119.17.251

tuhain kompanid ogood l oruulj dee

Avatar

Зочин 2023-02-28 192.82.84.24

yahaaraa hugatsaa duussan passporttai Kazahstanii hileer garch chaddag baina. hasguud iim erguu teneg yum uu??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж