
Гэрэлтүүлэгчтэй малгай нь хоёр гар завгүй үед орчныг гэрэлтүүлэхэд зориулагдсан юм.
Малгай нь бейсболын загварын байх бөгөөд супер гэрэл нь хүний харж байгаа зүгт тусч байхаар хийгджээ.
Гэрлийг 2032 зайгаар цэнэглэдэг аж. Ийм зай бүтэн 24 цаг барьдаг байна. G1 хэмээх сайжруулсан загварын LED гэрэл 100 мянган цагийн баталгаат хугацаатай тул бүх насаараа хэрэглэж болох гэнэ.
G1 загварын гэрлийг механикч, анчин, загасчдад бэлэглэхэд хамгийн тохиромжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Уг гэрэлтүүлэгч нь гурван өөр өнгийн гэрэл цацруулах тохиргоотой. Ногоон гэрэл нь амрагч болон анчдад зориулагдсан бөгөөд амьд байгалийг сэрээхгүйгээр газрын зургаа харахад тохиромжтой гэнэ. Ногоон гэрэл нь харанхуйд анчныг нүдтэй мэт болгох юм.
Түүнээс гадна G1 загварын өөр нэг онцлог нь хэт ягаан гэрэл. Харанхуйд загасчлахдаа уг гэрлээр харахад усанд байгаа загас ч тодорч харагдах гэнэ. Уг гэрэлтүүлэгч нь дор хаяж 11 ам долларын үнэтэй байдаг аж.