Доллар 3530, юань 510 төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Доллар 3530, юань 510 төгрөгт хүрчээ

Доллар 3530, юань 510 төгрөгт хүрчээ

Ам.долларын ханш тогтворгүй байна. Мөн Эрээний автозамын хилийн боомтыг нээсэнтэй холбоотойгоор юанийн ханш савлаж буй. Тухайлбал, цагаан сарын өмнөх саруудад ам.доллар 3250-3360 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 260-280 төгрөгөөр өсчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын хоёр ханшийн зөрүү 50 төгрөгт хүрэв. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 530 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 510 төгрөгт хүрсэн байна.

Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт хүндрэл учрах төдийгүй, ханш улам өсч, нэг ам.доллар 4000 төгрөг, юань 600 төгрөгт хүрэх эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхаарууллаа.

БАНКУУДАД  АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА

Монголбанкны ам.долларын ханш 3521 төгрөг, юань 520 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3510-3530 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10-20 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс дээд тал нь 3350 төгрөгт хүрсэн. Харин одоо энэ ханшийг эвдээд байгаа юм.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 4000 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж