Путин "Нөхөрлөлийн одон"-гоор Стивен Сигалыг шагнав

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Путин "Нөхөрлөлийн одон"-гоор Стивен Сигалыг шагнав

Путин "Нөхөрлөлийн одон"-гоор Стивен Сигалыг шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч Влдаимир Путин өчигдөр тус улсын иргэншилтэй, америк жүжигчин Стивен Сигалд төрийн одон гардуулжээ. Олон улсын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнадаг "Нөхөрлөлийн одон"-гоор Стивен Сигалыг шагнаж урамшуулсан байна.

Сигал 2014 онд Крымийг Орост нэгтгэхийг идэвхтэй дэмжсэн бөгөөд өнгөрсөн жил ОХУ-ын эзэлсэн Украины Оленовка хотод очсон.  Дэлхийн улсууд тус хотод дайн эхэлсний дараа Украины дайны олон арван олзлогдогчийг хөнөөсөн хэрэгт Орос улсыг буруутгадаг.

Сигал 2018 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны АНУ, Японд хүмүүнлэгийн элчээр томилогдсон. Тэрбээр АНУ, Серби, Орос гэсэн гурван улсын иргэншилтэй. Түүнийг 2016 оны нэгдүгээр сард Сербид очих үеэр иргэншил олгож, тус улсын тусгай хүчинд айкидо заах хүсэлт тавьсан байна. Дараа нь Сигал 2016 оны арваннэгдүгээр сард Оросын иргэншилтэй болсон. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, "Тэр иргэншил олгохыг нэлээд шаргуу, удаан хугацаанд гуйсан" гэж мэдэгдэж байв. 

Эх сурвалж: THE WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж