Месси FIFA-ийн оны шилдэг боллоо

Месси FIFA-ийн оны шилдэг боллоо

Месси FIFA-ийн оны шилдэг боллоо

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2022 оны шилдгүүдээ тодруулах “The Best” шагнал гардуулах ёслолын арга хэмжээгээ зохион байгууллаа.

Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодров. Росариогоос гаралтай Аргентин эр 2022 онд удаан хүлээсэн алтан дагинаа өргөж, дэлхийн аварга гэх эрхэм цолны эзэн болсон. Түүний энэхүү амжилтын хажууд алтан бөмбөгийн эзэн Карим Бенземагийн УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт “жулдлаа”.

Ийнхүү Месси замналдаа хоёр дахь удаагаа FIFA-ийн оны шилдэг болж байна. Энэ амжилтаараа ч Кристиано Роналдо, Роберт Левандовски нартай зэрэгцэж ирсэн аж.

 

Шагнал хүртсэнийхээ дараа Месси “Багийнхандаа болон дасгалжуулагч Скалонид талархлаа илэрхийлмээр байна. Тэдэнгүйгээр би энд зогсохгүй байлаа. Миний дасгалжуулагч миний амжилтын нэг хэсэг. Бүх багийнхаа андуудад хүндэтгэл үзүүлье. Өнгөрсөн жил гайхалтай байлаа. Удаан хүсч мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлсэн. Эцэст нь би чадсан. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл. Тун цөөн тамирчин л үүнийг биелүүлдэг. Би харин азтай байлаа” гэжээ.

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Алексис Путеллас тодорсон бол шилдэг дасгалжуулагчдаар Аргентины Лионель Скалони, Английн эмэгтэй шигшээн Сарина Уаймэн нар тодорчээ. Мөн Аргентины хаалгач Эмилиано Мартинез болон Английн Мари Ирпс нар оны шилдэг хаалгач болжээ.

Оны шилдэг үзүүштэй гоолд олгодог Пушкашийн шагналын эзнээр Польшийн Варта Познан багийн Марчин Олески тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONGOLIA NEWS 2023-02-28 185.229.59.78

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

Зочин 2023-02-28 82.135.30.192

Ene avna ldaa. Enenees uur hund shagnal ogohoo bolih heregtei

Avatar

БУРХАН ХҮҮ МЕССИ 2023-02-28 64.119.22.104

Лионель Месси, Эмилиано Мартинез нар 2022 онд фанатуудаа үнэхээр баярлуулсан даа.

БАЯР ХҮРГЭЕ БАЯР ХҮРГЭЕ БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Зочин 2023-02-28 166.205.147.118

Шигшээдээ багтдаггүй оны шилдэг хаалгач хахаха

Avatar

Зочин 2023-02-28 103.9.90.100

атаархаж үхлээ л дээ. бодвол роналда, мбаппег харж явдаг байх л даа, хөөрхий

Avatar

Зочин 2023-02-28 166.205.147.118

Атигар ч олон удаа луйвардаж байна даа.Шави, КР , 2010 он гэх мэт….

Avatar

Зочин 2023-02-28 166.205.147.118

Шнайдер

Avatar

Зочин 2023-02-28 103.9.90.100

нэг л хүн бичээд байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж