Эрхэм баян эрүүл мэнд гэдэг. Аливаа хүн эмнэлгийн байгууллагыг зорьж очихдоо үйлчилгээ, тав тухтай байдлаас гадна тоног төхөөрөмж, дадлага туршлагатай боловсон хүчин зэргийг харгалздаг. Тиймээс бид энэ удаа “Таны гэр бүлд аз жаргал бэлэглэнэ” уриатай “Юнимед Интернейшнл эмнэлэг”-ийг онцолж байна. Үргүйдэл, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр салбартаа анхдагч хувийн хэвшил болсон тухайн эмнэлэг олон улсын нөхөн үржихүйн салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладгаараа онцлог.
Салбартаа тэргүүлэгч тус эмнэлэг нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахаас гадна эмчилгээ, үйлчилгээний хүрээгээ тэлж байгаа нь нэгдүгээрт чадварлаг эмч, боловсон хүчний манлайлал.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт шинээр гарч буй техник, технологийг үйлчилгээндээ тухай бүрд нь нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэдээ шаардлагатай тусламжийг эх орондоо авах боломжийг олгож байгаа явдал. Орчин үеийн технологийг нэвтрүүлсэн гадаадын аль нэг улс руу эмчилгээнд явах нь зардал болоод цаг хугацааны хувьд өртөг их. Тиймдээ ч “Юнимед Интернейшнл эмнэлэг”-ийн үйлчлүүлэгчид цаг алдалгүй өөрт шаардлагатай тусламж үйлчилгээг мэргэжлийн баг хамт олноос цогцоор нь авч байгаадаа талархалтай ханддаг байна.
ЖИШИГ СТАНДАРТ, АНХДАГЧ ТОДОТГОЛТОЙ НАЙРСАГ ХАМТ ОЛОН
“Юнимед Интернейшнл эмнэлэг” нь 2015 онд ISO олон улсын чанарын стандартаар үйл ажиллагаагаа баталгаажуулсан Монгол Улсын хувийн хэвшлийн анхны эмнэлэг. Тэр утгаараа үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хэдийнээ олж, цар хүрээгээ тэлсээр буй. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхны гэх тодотголтой олон нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлсний нэн тэргүүнд үргүйдэл, нөхөн үржихүйн иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв багтана. Тодруулбал, 2011 оны тавдугаар сард Герман улсын “MTG” компанийн лазер технологи бүхий үр шилжүүлэн суулгах лабораторийг “Юнимед Интернейшнл эмнэлэг” цогцоор нь суурилуулснаар үргүйдлийг бүх шатанд оношилж, эмчлэх боломжтой болжээ. Дэлхийн жишиг стандарт, орчин үеийн дэвшилтэт технологитой, чадварлаг баг бүрэлдэхүүн олон гэр бүлд аз жаргал бэлэглэж, үйлчлүүлэгчдийнхээ талархсан сэтгэгдэл, халуун дулаан үгээр урамшиж ажилладгаа хуваалцсан юм.
Хүлээн авах бага эмч С.БЯМБАЦЭЦЭГ:
-Манай эмнэлэгт зөвхөн Үр шилжүүлэн суулгах /IVF/ технологийн тусламжтайгаар 2000 гаруй үргүйдэлтэй гэр бүл хүүхэдтэй болсон. Тэдгээр гэр бүлүүдийн хүүхдийн 26 хувь нь хоёр ихэр, дөрвөн хувь нь гурван ихэр төрөөд байна. Мөн 5000 орчим эмэгтэйчүүдэд дурангийн мэс засал, бусад нөхөн үржихүйд туслах технологийн тусламжтай жирэмсэлж, олон мянган гэр бүлдүр хүүхэд, аз жаргал бэлэглэж байна.
Үйлчлүүлэгчдийн хувьд бүхий л насны гэр бүлүүд ирдэг. Тиймээс зорьж ирж буй хүн бүрд боломжит бүх тусламж үйлчилгээг эмнэлгийн зүгээс үзүүлэхийг хичээдэг байгаа.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээний жирэмсэлтийн хувь олон улсад 25-35 хувь байдаг бол манай эмнэлгийн дундаж амжилт 39,3 хувь байдгийг онцлох нь зүйтэй болов уу. Мөн манай эмнэлгийн нэг онцлог нь сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хүүхэдгүй гэр бүлд хөнгөлөлт, тусламж үзүүлдгээс гадна орон нутагт зорьж очиж багаараа сургалт ордог. Миний хувьд үйлчлүүлэгчийг угтаж авах, сэтгэлийг нь хуваалцах, ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгааг хамгийн эхэнд таньж мэдэх чухал үүрэгтэй. Тиймээс тухайн хүнтэй ярилцаж, шаардлагатай шинжилгээг нэг дор өгч, эмч рүү холбож өгөх гүүр болдог.
Биднийг зорьж ирсэн хүмүүс тууштай л байж чадвал боломжгүй зүйл гэж үгүй.
Тууштай үйлчлүүлэгчдийнхээ халуун дулаан сэтгэл сэтгэл, урмын үгээр ажиллах эрч хүч улам нэмэгддэг.
ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНД ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ
Сувилахуйн албаны дарга А.БАЛЖИННЯМ:
-Бидэнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хамгийн чухал. Анх манай эмнэлэг 2002 оноос хойш өрнө, дорно засал уламжлалт, дотор, хүүхдийн тасгаар үйлчилгээгээ эхэлж байсан. Жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, амбулаторийн үзлэгээс гадна өдрийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээр үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлж байна. Зөвхөн хүүхдийн тасагт тулгуурлаж яривал нарийн мэргэжлийн эмч нар тогтмол чанартай үзлэг хийж, хүүхдийн биеийн байдал, насны онцлогт тохируулан оновчтой, цогц эмчилгээ хийдэг. Мөн нярайн асаргаа сувилгааг хэрхэн яаж хийхээс эхлээд өсч буй орчныг хэрхэн бүрдүүлэхийг залуу гэр бүлүүддээ зөвлөдөг. Өдрийн эмчилгээнд ч өндөр ач холбогдол өгч ажилладаг.
Манай эмнэлэг нийт 20 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэнтэй бөгөөд 70 хувь нь тэргүүлэх зэрэгтэй, 30 хувь нь ахлах зэрэгтэй сувилагч нар байдаг. Онцлог нь нарийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн төдийгүй доод тал нь зургаан жил ажилласан давуу талтай.
Харин эмнэлгийн орчны давуу тал нь нарийн мэргэжлийн сургалтад тогтмол хамрагддаг 6-15 н жилийн туршлагатай сувилагч, тусгай мэргэжилтнүүд танд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд, том хүн, эмэгтэйчүүд, дотор гэсэн чиглэлээр өдрийн эмчилгээний өрөөг уламжлалт физик эмчилгээний зориулалтаар тохижуулсан өрөөнд үйлчлүүлэгчдэд шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг тусламжийг үзүүлдэг. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангахын тулд сувилагч тусгай мэргэжилтэнгүүд маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор сар тутамд 3-4 удаа дотоод сургалтыг авдаг. Мөн гадаадын болон бусад эмнэлгээс туршлага судлах үүднээс улирал тутамд сургалтуудыг авч мэдлэг мэдээлэл солилцон нягт уялдаатай хамтран ажилладаг. Ингэснээр бид үйлчилгээнийхээ чанараа улам сайжруулж, тэргүүлэх эмнэлгийн нэгт зүй ёсоор багтдаг гэж боддог.
НЯРАЙГААС ЭХЛЭЭД БАГЦЫН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ЭМД-ААР ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
“Юнимед Интернейшнл эмнэлэг” дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Үр шилжүүлэн суулгах төв /үргүйдлийн нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө, эрэгтэй, эмэгтэй үргүйдлийн оношилгоо, үр хөврөлийн лаборатори, үрийн банк/
- Мэс засал /дуран, ерөнхий, эмэгтэйчүүдийн мэс засал, шээс задгайрлын эмчилгээ, төмсөгний бичил мэс засал/
- Эмэгтэйчүүдийн тасаг /эмэгтэйчүүдийн үзлэг, зөвлөгөө, TRIMA физик эмчилгээ, EVERO үтрээ чангалах лазер эмчилгээ, жирэмсний хяналт, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, өндгөвчний нөөц тодорхойлох, умайн хүзүүний дуран, эс, эдийн шинжилгээ, бактериологи/
- Хүүхдийн тасаг /хүүхдийн эмчийн үзлэг, нярайн эмчийн үзлэг, өсвөр насныхны зөвлөгөө, нярайн шарлалт бууруулах фото эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх тасаг/
- Дотор, зүрх судас /зүрхний бичлэг, зүрхний өнгөт хэт авиан шинжилгээ, зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн бичлэг, артерийн даралтыг 24 цагийн турш хэмжих аппарат, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх тасаг, озон, физик, уламжлалт эмчилгээ/
- 3D/4D хэт авиа /дотор эрхтэн, жирэмсэн, ургийн гажиг, зулай, хөх, бамбайн хэт авиа, эмэгтэйчүүд, давсаг, түрий булчирхай/
- Дижитал рентген /бүх төрлийн рентген шинжилгээ, умайн гуурсан хоолойн тодосгогчтой шинжилгээ/
- Нэгдсэн лаборатори /клиник (цус, шээсний эмчилгээ), биохими (150 гаруй үзүүлэлтээр), иммунологи (бүх төрлийн даавар), бактериологи (бүх төрлийн нянгийн шинжилгээ), өвөрмөц биомаркерууд, ургийн хүйс тодорхойлох, ургийн резус фактор тодорхойлох/
- Мэдрэлийн эмчийн үзлэг зөвлөгөө /лабораторийн болон толгой, хүзүү, нурууны рентген зурагны шинжилгээ/
Мөн тус эмнэлэг бүхий л насныханд зориулсан урьдчилан сэргийлэх багцын үзлэгийг олон төрлийн сонголттой хийдэг байна. Тухайлбал, албан байгууллага хамт олон, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, 0-12 сартай хүүхдийн багц, 1-6 настай хүүхэд болон 7-15 настай хүүхдийн багц шинжилгээг хийж үйлчилдэг. Үүнээс гадна залуучуудын багц, 16-25 насны охид, бүсгүйчүүдийн багц шинжилгээ, ахмадуудад зориулсан багц шинжилгээг тус бүр хийдэг байна. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалаар тодорхой хувийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээг үзүүлдэг онцлогтой.
ИРГЭН ТА “ЦАГ БҮҮ АЛД”
Иргэн та эрт илрүүлгийн үзлэгээр батлагдсан үр дүнгээ /оношоо/ цаг алдалгүй мэргэжлийн эмч нарын багт хандан эмчлүүлээрэй.
UNIMED INTERNATIONAL эмнэлэг танд ЭМД-р өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасгаараа тав тухтай орчинд эрүүл мэндийн орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг хамт олны бүрэлдэхүүнээр үйлчлэхэд ямагт бэлэн.
https://www.facebook.com/photo?fbid=561402756022241&set=a.551549057007611
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН