Зургаан яамны төрийн нарийнуудыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Зургаан яамны төрийн нарийнуудыг хэзээ томилох вэ?

Зургаан яамны төрийн нарийнуудыг хэзээ томилох вэ?

Цар тахлын хуулиар чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга (ТНБД) нарыг орны хүмүүсийг өдгөөг хүртэл томилоогүй байна. Эрчим хүчний яам, Цахим хөгжлийн яам сонгон шалгаруулалтын хүсэлтээ Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-д өгсөн гэх мэдээлэл бий. Гэвч ТАЗ-ийн албан ёсны сайтад сонгон шалгаруулалтын зар тавигдаагүй байна. Сонгон шалгаруулах хүсэлтийг ЗГХЭГ-аас ТАЗ-д өгнө. Угтаа бол хуулийн хугацаа нь 14 хоног байдаг хэдий ч Засгийн газраас уг асуудлыг алгуурлаж байгаа бололтой.

ТНБД нарын томилгоог ирэх сарын дундуур хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор чөлөөлөгдсөн зургаан яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчийг салбарын сайд нь газрын дарга нараасаа түр хугацаанд томилж ажиллуулахаар зохицуулжээ.

Одоогийн байдлаар ТАЗ-д сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсэн газруудыг дурдвал:

  • Боловсролын ерөнхий газар
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Усны газар
  • Ойн газар
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар
  • Сонгуулийн ерөнхий хороо
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар

Ажлаас чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг танилцуулъя.

Төрийн нарийн бичгийн дарга нар:

  • Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
  • Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр,
  • Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх,
  • Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг.

Засгийн газрын агентлагийн дарга нар:

  • Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл,
  • Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан,
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,
  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
  • Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай,
  • Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан,
  • Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал,
  • Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун,
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж