Нүүрсний хэргээр Н.Наранбаатарыг яллагдагчаар татна

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэргээр Н.Наранбаатарыг яллагдагчаар татна

Нүүрсний хэргээр Н.Наранбаатарыг яллагдагчаар татна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг нүүрсний хэргээр яллагдагчаар татах болжээ.

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оны сүүлээр нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай 17 улстөрчийн нэрийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн нэр холбогдсон. Энэхүү таван гишүүн дунд Н.Наранбаатарын нэр орж, тэрбээр бусад дөрвөн гишүүний хамтаар хурал зарлан “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв. Гэвч хуулийнхан түүнд хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар болсон мэдээлэл нь саарал ордноос хальж эхэллээ.

Хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 15-нд нээнэ. Уг чуулган эхлэхийн өмнө юм уу, эсвэл эхэлсэн даруйд нүүрсний хэрэгт нэр холбогдон, яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокуророос УИХ-ын даргад хандан тавина гэх асуудал хөндөгдөх болсон. Гэхдээ дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын даргад хандан тавиад буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрх нь түдгэлзэн хуулийнханд шалгуулах гишүүдийн тоо хүсэлтээ өгсөн хоёр гишүүнээр тогтохгүй гэсэн тайлбар хийсний дараа Н.Наранбаатар гишүүнийг яллагдагчаар татах болсон тухай “бор шувуу” нисэх болсон нь нөгөө талдаа 2024 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймагт нэр дэвших нүх малтан яваа горилогчдын хувьд олз болж буй гэх.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж