Идээ шүүс овоолохыг иргэд буян гэж эндүүрэв

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Идээ шүүс овоолохыг иргэд буян гэж эндүүрэв

Идээ шүүс овоолохыг иргэд буян гэж эндүүрэв

Монголчууд хотол олноор өргөн дэлгэр шинэлж, үүний хажуугаар уул, овоонд гарч буян заяагаа даатгахаа ч мартдаггүй. Бичигдээгүй тус уламжлал байгаль эхийг хорлож байгааг Экологийн цагдаагийн албанаас жил бүр анхааруулдаг. Гэвч иргэд үүнийг үл тоож сүсэг бишрэлээ дагаж байгальд идээний дээж, тодорхой хэмжээний өргөл барьсаар байна. Угтаа бол энэ буян биш харин ч хорлон сүйтгэх үйлдэл гэдгийг албаныхан болон лам нар хэлж буй.

Хаврын урь орсон өдрүүдэд уул хад, овооны чулуунд өргөж мөстсөн идээ шүүс хэсч, өмхий үнэр орохоос гадна, хадаг, мөнгө, савтай сүү гэхчлэн нь байгалийг бохирдуулж байгаа юм.

Харамсалтай нь экологид хайртай, байгалиа шүтдэг ард түмэн үүнийг үл тоодог. Өнөө жил ч энэ үзэгдэл давтагдаж, байгаль хамгаалагчид, цагдаагийн алба хаагчид нь өрсдөө биечлэн цэвэрлэгээнд гарчээ. Олон жилийн хур хогонд модонд уясан хадагнаас эхлээд асгасан сүү, архи, чихэр, боорцог, хэрэглэж байсан эд эдлэл, бурхан, малгай гэхчлэн олон зүйл байгаа аж. Үүнийг цэвэрлээд дан алба хаагчдын оролцооноос гадна иргэдийн идэвх, санаачилга хэрэгтэй. Тиймээс ухамсартай иргэд сайн дураар нэгдэж, уул, овооны хур хогийг цэвэрлэх аян хийж эхлэхээ цахим хуудаст бичжээ. Ямартай ч байгальд даатгаж, буян үйлдэж байгаа нэрийдлээр хур хог үүсгэхийг байхыг иргэд уриалж эхэлсэн нь сайшаалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж