Ленинградын Сосновый Бор хот дахь цэрэг татлагын байранд энэ сарын 25-26-нд шилжих шөнө гал гарчээ. Хэн нэгэн этгээд шөнийн 03:00 цагийн үед санаатайгаар гал тавьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хар хувцастай, нүүрэндээ маск зүүсэн эрэгтэй хоёр шил моловтовын коктейлийг цэрэг татлагын байр руу шидчихээд зугтсан аж. Хоёр шил коктейлийн нэг нь тухайн барилга дотор байрладаг Нийгмийн сангийн өрөөний цонхны шилийг онож, гал гарчээ. Галын улмаас хоёр метр квадрат хэмжээтэй таазны хуванцар бүрээс шатсан байна. Молотовын коктейль гэдэг нь спирт, бензин гэх мэт шатамхай шингэнийг лонхонд дүүргэхийг хэлдэг бөгөөд 1936-1939 онд Испанийн иргэний дайнд анх ашиглаж байжээ.
Цагдаагийнхан гал тавьсан этгээдийг тогтоохоор ажиллаж байна. Оросын хэвлэлд мэдээлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд цэрэг татлагын байранд гал тавьсан, төмөр замын өртөөнүүдэд хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн зэрэг хэрэгт 112 хүнийг шалгажээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ