Хятад хөгжиж буй орнуудаас 5000 цэрэг, цагдааг авч сургана

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Хятад хөгжиж буй орнуудаас 5000 цэрэг, цагдааг авч сургана

Хятад хөгжиж буй орнуудаас 5000 цэрэг, цагдааг авч сургана

Хятад улс ирэх таван жилд хөгжиж буй орнуудын батлан хамгаалах салбарын 5000 боловсон хүчнийг сургах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь дэлхий дахинд Бээжингийн нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Энэ тухай Бээжингийн Дэлхийн аюулгүй байдлын санаачилга (GSI) хэвлэлд Мягмар гаригт нийтэлжээ.

Барууныхны тэргүүлдэг аюулгүй байдлын дэг журамтай эсрэгцүүлэн Хятадын дарга Ши Жиньпин уг санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Боаогийн Азийн чуулга уулзалтын үеэр уг төлөвлөгөөг анх танилцуулсан аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин уламжлалт бус аюулгүй байдлын засаглалын чадавхийг сайжруулах үүднээс терроризмын эсрэг, кибер аюулгүй байдал, био аюулгүй байдал, шинээр гарч ирж буй технологи зэрэг салбар дахь аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэхийн тулд олон улсын солилцоо, хамтын ажиллагааны платформыг бий болгохоор төлөвлөж байна.

Энэ хүрээнд Хятад улс мөн их сургуулийн түвшний цэрэг, цагдаагийн академи хоорондын солилцоо, хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх болно гэж тус сонинд тэмдэглэжээ.

Мөн Хятад улс дэлхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд нь туслахын тулд ирэх таван жилийн хугацаанд хөгжиж буй бусад орны  аюулгүй байдлын 5000  алба хаагчийг мэргэжил дээшлүүлэх боломж олгоход бэлэн байна гэжээ.

Хятадын орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн (CICIR) терроризмын эсрэг шинжээч Ли Вэйн хэлснээр уг сургалтын төлөвлөгөө нь уламжлалт бус аюулгүй байдлын салбарууд, ялангуяа терроризмын эсрэг чиглэлд олон улсын өмнө хүлээсэн  хариуцлагаа Бээжин ухамсарлаж байгааг харуулж байна гэв. Мөн Хятад улс нь Афганистан, Пакистан зэрэг орнуудаас терроризмын эсрэг цагдаагийн офицер, алба хаагчдыг сургаж, дадлагажуулдаг тулгуурлан хамрах хүрээгээ илүү өргөжүүлэхээр төлөвлөсөн нь энэ гэв. 

Хятадын олон талт болон хоёр талын аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг нэмэгдүүлэх хүчин чармайлт сүүлийн жилүүдэд өргөжин, Ойрхи Дорнод, Номхон далайн арлууд болон Төв Азийн орнуудад тархаж байна. Тухайлбал,  Хятад улс ирэх таван жилд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагын 2000 боловсон хүчнийг сургаж, терроризмын эсрэг чиглэсэн сургалтын бааз байгуулна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн. Дараа нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятад улс Арабын улсуудын 1500 цагдаа, кибер аюулгүй байдлын ажилтнуудыг сургах санал тавьсан байна. 

Түүнчлэн Бээжин 2022 оны нэгдүгээр сараас эхлэн  Соломоны арлуудад цагдаа нарын  "үймээн самуунтай тэмцэх чадавхийг" сайжруулахад тусалсан. Мөн Соломоны арлуудын цагдаагийн газраас 32 офицероо өнгөрсөн аравдугаар сард Хятадад нэг сарын сургалтад хамрагджээ. 

Харин барууны орнуудын зүгээс Бээжингийн эдгээр алхмыг анхааралтай ажиглаж  байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж