Мөнгөн зээлийг үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ