Украины эсрэг хийсэн дайны нэг жил | News.MN

Украины эсрэг хийсэн дайны нэг жил

Украины эсрэг хийсэн дайны нэг жил

Украины эсрэг хийсэн дайны нэг жил

2022 оны 2-р сарын 24-ний өдөр бол ОХУ Украин руу харгис хэрцгийгээр, ямар ч үндэслэлгүй, хууль бус халдлага эхлүүлсэн өдөр хэмээн хүн төрөлхтний түүхэнд үүрд хараар бичигдэх болно. Энэ нь орчин цагт байж боломгүй  эзлэн түрэмгийлэл төдийгүй НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн гэсэн   дүгнэлт өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна.  Дарангуйллын харанга дэлдсэн энэхүү үйл явдал нь "зөвхөн Европын асуудал" биш, "Барууны эсрэг бусад улсууд"-ын асуудал бүр ч биш, харин бид бүгдийн амьдрахыг хүсдэг дэлхий ертөнцийн тухай эмзэг асуудал юм. Цөмийн зэвсэг хэрэглэх эсвэл Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс хууль бусаар хүч хэрэглэх нь ямар нэгэн байдлаар "хэвийн" хэмээн тооцогдох ертөнцөд хэн ч аюулгүй оршин байх боломжгүй бөгөөд . эрх мэдэл, хүч чадал ашигласан улс төр, айлган сүрдүүлэлт, цэргийн дайралтаас хүн бүрийг хамгаалахын тулд хаа сайгүй олон улсын хууль, дэг журмыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бодит цаг үе ирээд байна.

Энэ дайн эхлэснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа, хүмүүс дайны гэмт хэрэг, харгис хэрцгий байдлын дүр төрхийг хэтэрхий олон удаа харж дасал болох; бидний хэрэглэдэг үгсийг байнга давтах хэрэгтэй болсон учраас ач холбогдлоо алдаж эхлэх; мөн цаг хугацаа өнгөрч, бидний хийх ёстой ажилд саад тотгор үүссээр байгаа учраас бид туульдаж, зарим онцгой шийдвэрээ сулруулах зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулж байна. Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч, хүчирхийлэгчдэд бууж өгч болохгүй. Учир нь Орос улс НҮБ-ын дүрмийг өдөр бүр зөрчиж, империалист бодлогоороо дэлхий нийтэд буруу үлгэрлэл үзүүлж байгаа нь дэндүү харамсалтай.  Орос улс өдөр бүр гэм зэмгүй Украин эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийг хөнөөж, тус улсын хотууд болон иргэний дэд бүтэц рүү пуужингууд харвасаар байна. Орос улс өдөр бүр худал хуурмаг, зохиомол мэдээллүүдийг тараасаар байна.

Европын Холбоо болон бидний түншүүдийн хувьд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх, дэлхийн бусад улс орнуудад сөрөг үр дагаврыг даван туулахад нь туслах гэсэн “гурвалсан стратеги”-ийг баримтлахаас өөр аргагүйд хүрээд байгааг дуулгая.

Бид энэ стратегийг нэг жилийн турш хэрэгжүүлж байгаа бөгөөд алхам алхамаар амжилтанд ч хүрсээр байна. ОХУ-ын эсрэг урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хориг арга хэмжээ авч, тус улсын шатмал түлшнээс хамаарах өөрсдийн хараат байдлыг бууруулснаас гадна гол түншүүдтэйгээ нягт хамтран ажилласнаар Кремль өөрийн эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогыг 50 хувиар бууруулж чадлаа. Мөн “Эв санааны нэгдэл” /Solidarity Lanes/ болон “Хар тэнгисийн үр тарианы санаачилгын” /Black Sea Grain Initiative/ ачаар хүнс, эрчим хүчний үнийг бууруулснаар бид хамтдаа дэлхий даяар тархаад буй дайны сөрөг нөлөөлөл, ОХУулсын хэт давамгайллыг  сулруулсан гэж үзэж болохоор үр дүн харагдаж байна.

Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байгаасай гэж бид ярих төдий байр суурьтай байх нь хангалтгүй болсон. Тиймээс  Украинд  өөрийгөө хамгаалах арга хэрэгсэлийг нь бэхжүүлэхэд энх тайвныг хүсэгч улсуудын тусламж дэмжлэгийг хүргэх хэрэгтэй.  ЕХ түүхэндээ анх удаа халдлагад өртөж буй улс оронд иргэдээ хамгаалахад нь зэвсэгийн тусламж үзүүлсэн.  Мөн бид Украины ард түмнийг дэмжихийн тулд санхүүгийн болон хүмүүнлэгийн томоохон тусламж үзүүлсээр байна. Мөн  бид Украины ЕХ-нд элсэх хүсэлтэд нааштай хариу өгөхөөр шийдсэн нь бага ч гэсэн дэмжлэг болно гэж үзсэн болно Дайнаас хэн нь ч хождоггүй тул энэ бүх асуудлыг үүсгэсэн ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Украины ард түмэн төрж өссөн нутаг, эх орныхоо төлөө эзлэн түрэмгийллийг гайхалтайгаар тэсвэрлэж, нэгдмэл байж, хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгааг хөндлөнгөөс хараад чимээгүй суух нь өөрөө ч дайныг дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг хэн нэгэнд төрүүлэхгүй гэж үү.  НҮБ-ын Ерөнхий Ассамблей дахь дийлэнх улс орнууд ОХУ-н энэ үйлдлийг буруушааж олон улсын хориг арга хэмжээ авснаар ОХУ улам бүр бусдаас тусгаарлагдах болсон юм.  Ардчилсан Украин улс ялан дийлж, эзлэн түрэмгийлэгчийг нутгаасаа хөөн гаргаж, бүрэн эрхт тусгаар байдлаа сэргээн, үүнтэй зэрэгцэн олон улсын хууль ёсны дэг журмын хэрэгжилтийг сэргээх олон улсын эрхэм зорилго хэвээр байна. Украин улсыг дэмжих болон энх тайвны төлөө зүтгэх нь хоорондоо салшгүй холбоотой үйл хэрэг юм. Оросын хууль бус түрэмгийлэл амжилтанд хүрсэн бол үр дагавар нь дэлхий дахинд нөлөөлөн тархах байлаа. Ази тивд гэхэд Өмнөд болон Зүүн Хятадын Тэнгис, Тайванийн Хоолой болон Азийн бусад бүс нутгийн халуун цэгүүдэд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс ч Европ болон түүний Ази Номхон далайн бүс нутаг дахь түншүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүйн зарчмыг НҮБ-ийн индэр дээр болон бусад талбар дээр Азийн олон улс орнууд дэмжих нь нэн чухал байсаар ирсэн билээ.

Нөгөө талаас нь авч үзэхэд, ЕХ нь зөвхөн Украинд гэлтгүй бүх улс орнуудад олон улсын хууль дэг журмыг сахин биелүүлэхийг бүрэн дэмждэг энхтайванч үзэл баримтлалаа дээдэлсээр байх болно.

ОХУ-ын дээрх үйлдэл нь хоол хүнс, эрчим хүч, бордооны салбаруудад үүссэн эдийн засгийн цочролын шалтгаан болсон гэдгийг бид тодорхой хэлэх хэрэгтэй. Бид хүнсний бүтээгдэхүүн, бордоог ЕХ-ны хориг арга хэмжээнээс үргэлж чөлөөлсөөр ирсэн бөгөөд ямар нэгэн хүсээгүй үр дагавар үүсэх эсэхийг анхааралтай хянан ажиллаж байна. Том агуулгаар нь харах юм бол, Оросын түрэмгийлэл нь Европ, Азийн аль алинд нь хэт хараат байдлаас зайлсхийх шаардлагатай байгааг онцлон харууллаа. Бид илүү уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, өөрсдийн ардчиллыг хамгаалах, тогтвортой сэргэлт, ногоон шилжилтийг хангах, түүнчлэн нийгмийн эв нэгдлийг сайжруулахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна.

Түүх болон шударга ёс Украины талд байна. Гэхдээ түүхийн өрнөлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд бид "гурвалсан стратеги"-ээ эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ бол хамтын ажил гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас ЕХ нь энэхүү түрэмгийлэл дуусгавар болж, олон улсын хууль дэг журам ялахын төлөө бүх түншүүд хамтдаа нэгдмэл хариуцлагатай, эв нэгдэлтэй байна гэдэгт найдаж байна. Энх тайван л дэлхийг аврана гэдэгт итгэдэг хүн бүхэнд хамаатай асуудалд анхаарал хариуцлагатай хандахыг хичээнгүйлэн хүсье.

Дайн яг одоо ч үргэлжилсээр л байна.

 

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын

бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель

Эх сурвалж: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 202.126.90.8

АНУ ын түрэмгийлэл ямар нэг нацист , зеленский шиг мөнгөний бандийг ашиглаж тухайн улсыг улс биш бологдог . Трапийн хэлсэнээр хамгийн түрүүнд ардичалсан улс устадгыг укриан сайхан жишээ болж байна .

Avatar

Зочин. 2023-02-27 66.181.161.142

АНУ НАТО хоёр нүүртэй бодолгоо зогсоож үнэхээр энх тайванч бодлого явуулахгүй бол дэлхийн дайн хаяанд ирээд байна. Оросын дайн бол 1 туйлт бодолгоос олон туйлт бодлогод шилжих эрмэлзэл гэж харж байна.

Avatar

зочин 2023-02-27 66.181.161.142

сэргийлж энэ дайныг хийхээс өөр аргагүй болсон. Геополитик талаас бодоход АНУ-ын хөрш Мексикийг Оросууд өөрийн нөлөөлөд оруулж тэнд өөрийн з****г техник цэргийн бааз байгуулсан бол АНУ мөн адил Оросын хийсэн дайн шиг үйл ажиллагаа явуулах нь дамжиггүй. Украйн дундыг баримтлах бодолгоо хэрэгжүүлсээр байсан бол ийм дайн болохгүй байлаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.

Avatar

Зочин. 2023-02-27 66.181.161.142

Ер нь бол 90 оноос хойш хийсэн дайнууд ихэнхдээ АНУ түүний холбоотон НАТО-ийн орнууд өдөөсөн дайн байдаг. Бүгд НҮБ-ийн дүрмийг зөрчсөн. 3 дагч улсад төрийн эргэлт хийх, дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож бөмбөгдсөн, тусгаар улсыг эзлэн түрэмгийлсэн зэрэг олон балмад дайн хийсэн. Хамгийн сүүлийнх нь Сийр, Ливан улсууд. АНУ, НАТО-ийн орнууд бүлэгжсэн мафи шиг үйл ажиллагаа явуулсаар удсан. Оросын хувь энэ дайныг хийсэн буруу боловч Оросын талаас бодоход өөрийн нөлөөллийн бүсээ НАТО-д алдахаас

Avatar

Зочин 2023-02-27 192.82.70.235

дэмжиж байна

Avatar

Мөнх 2023-02-27 66.181.160.39

NEWS.mn танай сайт угаасаа нацистуудын дэмждэг мөнгөний төлөө эхийгээ ч худалдаж чадах новшнууд байдаг.

Avatar

Зочин 2023-02-27 192.82.70.235

н**ш

Avatar

Заагч 2023-02-27 202.9.46.211

Битгий хуцаа х***а вирусээ.Вирусээ чирээд Монголоос зайлаарай гамингийн шээсээ.

Avatar

Зочин 2023-02-27 202.126.90.13

Путин өөрөө л орос орон москвагын уралын гэх мэтчилэн олон улс болон задрана гэж мэдэгдсэн шүүдээ,,,

Avatar

Зочин 2023-02-27 202.126.90.13

Орос орон бункрын хөгшин маньяак баньдын гарын угаадас болоод дууслаадаа,,,

Avatar

Зочин 2023-02-27 202.179.15.114

АНУ-ЫН ГАР ХӨЛ БОЛСОН НАЦИСТ ЗАСГИЙН ГАЗРУУД ХУЦАХ ЮМ аа

Avatar

Зочин 2023-02-27 202.126.90.123

Украйн ялна гэдэгчүүд бичжээ

Avatar

Зочин 2023-02-27 188.162.254.60

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Юу вэ 2023-02-27 202.179.27.212

путин ах чинь ялчихаагүй юм уу

Avatar

Зочин 2023-02-27 66.181.160.23

91 онд Украйн тусгаар тогтнолоо заралсны маргааш нь л Оросууд ертөнцөөс тусгаарлагдаж байгаагаа ойлгосон ..Тэгээл Жириновский мэтийн шаарнууд нь " Украйн гэдэг улс байх ёсгүй " гээл хашгичаж эхэлсэн шдээ.. Тэр үеээс л Оросууд хэзээ нэгэн цагт Украйнруу дайрах нь ойлгомжтой болсон л доо .
Оросын бүх бараа бүтээгдэхүүн, холбоо ,харилцаа, зөвхөн Украйнаар дайрж л дэлхийд гарнаа . Өөр гарц байхгүй!!!.

Avatar

mm 2023-02-27 202.55.191.194

1.Tsergiin evsel tatan buugdah yostoi bh yosgui 2. Tusgaar ulsuudad haldval NUB tsereg oruuldag bh.

Avatar

Ovgon 2023-02-27 192.82.65.103

слава украйне. фашист орос сөнөтүгэй

Avatar

Ovgon 2023-02-27 192.82.65.103

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

Бадарч тахар 2023-02-27 59.153.115.72

Орос тэр Натод чинь элсьё гэж гуйгаад байхад нь эсэргүүцэж заавал эсрэг байна гээд байдаг барууныхны буруу !!!

Avatar

Зочин 2023-02-27 202.131.249.106

НАТО-д элсэхийн тулд хүний эрхийг дээдлэх, газар нутгийн маргаангүй байх гээд зөндөө шалгаар байна

Avatar

Зочин 2023-02-27 85.110.53.131

Орос тийм хусэлт хэзээ ч гаргаагуй. Гаргахгуй. СССР гээд хуучнаа санаад байгаа улс даа.

Avatar

СЛАВА РОССИИ! 2023-02-27 64.119.22.104

СЛАВА РОССИИ

Avatar

Ovgon 2023-02-27 192.82.65.103

орос тролл зайлаа

Avatar

Зочин 2023-02-27 202.126.90.13

Уваа нохой долоо,,,шаазан жорлон тэврээд зугтаж яваа оросуудад ямар юмных нь слава байхав,,,

Avatar

amerikuud dain hiiheer l hvnleg ariun dain boldog uu. serb, irak ,livi siri afganstand ariun energui dain bolson evropiinhoon? 2023-02-27 66.181.181.134

ingejj l neg taliig barij oorsdiin hiisen ariun dainaa hamgaalj orosiig muuldag evropiin heden udirdagch nar bna. ta nariin hiisen serb, irak ,livi , siri , afganstanii daind 10 say hvn vhej heden say hvn ger orongui bolj heden say hvn tahir dutuu bolsoniig yagaad yrihgui bna. ta nariin vildsen nvgel chin ariun tsagaan gej uu dee. esvel ta nar albal boldog yum uu daa.. ta nar bol hudal huurmagiin vvr uurhai hoer nvvrt bodolgiin jinhene uurhai daa..

Avatar

Зочин 2023-02-27 103.229.122.170

Барууныхан өөрсдөө л буруу зүйл их хийсэн.ОХУ.д аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөөгүй.НАТО.г дорно тэлэхгүй гэсэн амлалтаа мартсан.

Avatar

Зочин 2023-02-27 66.181.160.23

НАТО хэнд ч юуч амлаагүй… Путин та хоёр шувт шаахх юмаа..

Avatar

Зочин 2023-02-27 85.110.53.131

Орос бас Украины баталгааг хангана гэсэн еерсдее харин довтолсон. НАТО-д ажиглагч нилээд офицеруудаа ажиллуулж байсан даа. Гэнэт л Украинаа оролдоод эхэлсэн. Тэгээд л хамтын ажиллагаа зогссон. Овоо хэн босгосон бэ, еерсдее…

Avatar

Зочин 2023-02-27 202.126.88.192

Дэлхий нийтээрээ дайн хэрэггүй гээд саналаа өгсөн өөр юу хэрэгтэй гэж

Avatar

batdorj 2023-02-27 139.5.216.215

demjij baina

Avatar

Зочин 2023-02-27 202.126.89.109

Elii balai yum tavidag hog saitiig haaval taarna

Avatar

zochin 2023-02-27 139.5.217.21

Baruunii gants gol zorilgo bol oros orniig ustgaj delhiid noyorholoo togtooh yavdal. 50 oron buleglej OHU-ruu dairaad yamar ch ur dun garsangui. Oros oron ganhsansui. Baruun monhiin hezee sh evlereshgui daisan gedgiig l irged buren oilgoj avlaa.

Avatar

Зочин 2023-02-27 202.21.124.69

Энэ үгээ тоть шиг давтсаар л уу …. Устгах гээд байсан юм бол өөрсдөө устгуулах гээд дайн эхлүүлсэн болж таарлааа юу уу ?????
Орос агаа чинь дайн эхлээгүй байсан бол тэр оросыг устгах гээд байсан улсуудад хэлэх үг олдохгүй байх байсан бус уу ??? Харин ч тэгвэл оросыг устгах гээд байсан улсуудад сайхан боломжийг танай Пу найр тавиад олгосон биш үү Логиктой ярьж өмөөрсөн нь дээр дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж