“Эрдэнэс Тавантолгой” бус, орон нутгийн “Тавантолгой” ногдол ашиг тараана

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” бус, орон нутгийн “Тавантолгой” ногдол ашиг тараана

“Эрдэнэс Тавантолгой” бус, орон нутгийн “Тавантолгой” ногдол ашиг тараана

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Иргэд орон нутгийн буюу жижиг "Тавантолгой" ХК-ийг “Эрдэнэс “Тавантолгой” ХК-тай андуурч, буруу ташаа ойлголт авч байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.

“Тавантолгой” ХК 2022 оны бизнес төлөвлөгөөгөөр 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар төлөвлөжээ. Гэвч урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан, нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон, нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна.

Тус компани Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 31-ний өдрийн хооронд 374,6 мянган тонн нүүрс олборлож, 115,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь "Тавантолгой" компанийн жилийн нийт орлогын 15.3 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын төсөвт 30 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн байна.

Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр, нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 755.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, улс болоод орон нутгийн төсөвт 290 орчим тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Даланзадгад сумын иргэдийн өвөлжилтөд зориулан "Тавантолгой" ХК-ийн Нүүрс борлуулах цэгт өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нийт 5180 тонн нүүрс буусан аж. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 1 тонн нүүрс үнэгүй олгох ажлыг зохион байгуулж, одоогоор 1660 тонн нүүрсийг зохих талоны дагуу олгожээ.

Тус компанийн 2022 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж