“Газрын тухай багц хуулийг буцаан татахаар боллоо”

“Газрын тухай багц хуулийг буцаан татахаар боллоо”

“Газрын тухай багц хуулийг буцаан татахаар боллоо”

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн /2023.02.27/ мэдээлэл хийж байна.


БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийдсэний дараа сайжруулаад эргээд та бүхэнд мэдээлэл өгнө.

Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсч байгаа юм. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна" гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Яг эцэслээгүй байна. Мэдээлэл болгож хэлэхэд, замуудын төлөвлөлт хийгдэнэ. Ингэхдээ Сэлбийн гол дагуу зам тавигдана. Туулын гол дагуу зам тавигдах бол, нэгдүгээр хороолол ТЭЦ-4-ийн арын замуудыг өргөтгөнө. Ингэхээр кольцо замууд үүсч эхэлнэ. Яармагийн замыг ТЭЦ-ийн уулзвар буюу Сэлбээр орж ирж буй замтай холбох төлөвлөлт хийгдэнэ.

-Газар хөдлөлтийн давтамж ойртож байна. Энэтэй холбоотойгоор нийслэл хотод нурах эрсдэлтэй барилгууд байгааг мэргэжилтнүүд хэлж байна?

-Чухал асуудал хөндлөө. Сайдын шуурхай дээр өнөөдөр уг асуудлыг ярьж, шийдэл гаргалаа. Монгол Улсад 5800 гаруй барилга, байгууламж паспортгүй байна. Ямар нэг байдлаар газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг судлаагүй байгаа үг шүү дээ. Энэ бүх барилгыг хоёр сарын дотор багтаан аймаг, нийслэл, орон нутагт ялгаагүй үзлэг хийх шийдвэр гаргасан. Бид ирэх дөрөв, тавдугаар сард эдгээр барилга, байгууламжтай холбоотой судалгааг хийнэ. Турк, Сирид болж буй асуудлууд байгаа тийм үү. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлттэй холбоотой судалгааг хийхээс гадна бид орж буй арматурыг лабораторит судлуулъя. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг манайхан анхаарахгүй орхичихсон байдаг юм байна. Арматур, цементийг асуудлыг нягтлах чиглэл өгсөн.

-Паспортгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авдаг биз дээ?

-Жишээ нь арматурыг нь лабораторит шинжлээгүй байна гэсэн үг. Ялангуяа айлуудын барьж буй барилгад бүр байдаггүй юм байна. Дур, дураараа зургаа гаргаад барьчихдаг. Хувийн хэвшлийн барьж буй барилгууд ч гэсэн дур, дурандаа арматур аваад бариад явчхаж байгаа юм. Тиймээс энийг зохицуулах шаардлага гарч байна.

-5000 гаруй барилгыг яагаад улсын комисс хүлээж авсан юм бэ?

Паспортжуулж, нарийвчилсан судалгаа дүгнэлтийг гаргая гэж байгаа юм.

-Дээрх паспортгүй барилгаас хэд нь сургууль цэцэрлэгийн барилга байгаа вэ?

-Яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Хүчитгэх талаар бид “Жайка”-тай хамтраад тодорхой тусламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь ОБЕГ-т байгаа. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн барилгыг хүчитгэхэд одоогийн байдлаар 11 сургуулийн барилгад хийхээр төлөвлөсөн.

-Орон сууцны үнийн хэт хөөсрөлд ямар зохицуулалт хийх вэ?

-Би ажил аваад удаагүй байна. Нягтлах ёстой гэж үзэж байна. Ижилхэн баригдсан хоёр барилга хоёр өөр үнэтэй байх жишээтэй. Үнийн асуудлыг судлахаар ажлын хэсэг гаргасан. Хятадад төмрөөс бусад барилгын материал айхавтар өсөөгүй юм билээ. Гол өссөн нь тээвэр логистик байхгүй юу. Үнэхээр тээврийн үнэ бууж байхад барилгын үнэ буух ёстой. Тиймээс дахин нэг нягтлах чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү?

-Хүндрэлтэй байгаа. Ний нуугүй хэлэхэд ипотекийн зээлийг төв банкаар дамжуулж санхүүжүүлж байна. Энэ нь тодорхой хэмжээнд инфляцид нөлөөлж байна. Гарч буй хэмжээ мөнгөний эрэлтийг нэмэгдүүлж байна. Тэр нь эргээд инфляци болж байна. Инфляци болсон мөнгө эргээд барилгын үнэ өртөгт нөлөөлдөг. Монголбанкнаас мөнгө авна гэдэг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй. Цаашдаа эх үүсвэрийг нь өөрчлөх шаардлагатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 150.129.141.161

энэ даваасурэн гэж хун нэг л бишээ улс оронд яг хэрэгтэй зуйлийг буснуулан тв сайтаар шудраг дур эсгэж яарьдаг ч далдуур монгол улсын ирээдуйг их ч хорлож ба шуу

Avatar

Зочин 2023-02-27 66.181.186.151

Мэргэжлийн яам, Агентлаг нь боловсруулаад Засгийн газар нь дэмжээд УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн, Олонхийн намын бүлэг нь ажлын хэсэг байгуулж ард нийтийн санал авч хэлэлцэн батлах шатандаа явж байгаа хуулийн төслийг ямар ч ойлголтгүй, мэдлэггүй, поп нөхөр сайдын сэтэр зүүж орж ирээд шууд татчихаж болдог яасан дампуурсан засаглал вэ. Ийм нөхдүүдээс салахгүйгээр Монгол улс хөгжихгүй ээ. Энэ нөхөр ирэх сонгуулиар дахин гарчих санаатай л попорч байгаа өөр ямар ч зорилго байхгүй.

Avatar

Зочин 2023-02-27 103.212.118.24

Энэ чинь Оросын гар хөл болдог, нэрд гарсан Женкотой яг адилхан л үйл ажиллагаа явуулдаг хүн дээ ! Том төслүүдийг зогсоодог мэрэгжилтэй, уул ууохайг зогсоож, улсын хөгжлийг хойш татах ахынхаа даалгаварыг алгаа ташаад, инээд алдаад биелүүлж байгаа хүн дээ !!!

Avatar

Kkk 2023-02-27 103.10.21.239

Eniig chine gaigui gej boddog bsiishdee. iim ih sorog komment bhiig bodohod olhiogui nohor yum bh daa. 10% gedeg ni yu gesen ugiin. joohon hunii muud durlachihay

Avatar

Зочин 2023-02-27 202.21.105.204

erguu nuhur yuugaa ch medehgui. bas yaamaar ni duuren gazar hodlolt baitugai barilga medehgui baahan mergejliin bus namchin doloogchid, avilgachid tsuglachihsan.

Avatar

Зочин 2023-02-27 192.82.74.108

одоо иймэрхүү амьтадыг улс удирдахад оруулахгүй баймаар байна. 30 жил удирдах ажил хийлээ. одоо энэ нөхрөөс БААСНААС ӨӨР ЮУ гарах вэ дээ

Avatar

Үтэр хөөх ёстой хүн шүү 2023-02-27 172.91.183.102

Үргэлж хөгжлийн гацаа, дэгээ болох тавилантай муухай хүн шүү. Оюу Толгойг зогсоох гэж хичнээн зүтгэсэн. Эрчим хүчний сайд болоод Багануурын ДЦС, ТТ-н станцыг зогсоосон, Эгийн голыг хөдөлгөөгүй, Нөхөн сэргээгдэх станцуудыг таг зогсоосон. Одоо барилгын салбарыг элгээр нь унагаана

Avatar

Зочин 2023-02-27 192.82.77.184

өмхий хог

Avatar

Зочин 2023-02-27 192.82.81.243

Энэ. авлигачин 10 хувийн Даваасүрэн гэгч одоо барилгын компаниудыг дампууруулна, газрын хуулиыг татаж байгаад ямар муухай юм хийх бол муу хар н**ш

Avatar

Нутгийн иргэн 2023-02-27 192.82.77.34

Энэ муу хувалз газар дээр өас цавчаа ш*** нь дээ

Avatar

Зочин 2023-02-27 119.40.98.177

Эрчим хүчний сайд байхдаа Багануурын ДЦС-ыг зогсоосон, одоо газрын хуулийн шинэчлэлийг зогсоолоо. Дандаа бүтэн байгуулалтыг зогсоох ажил хийх юм. Сайхан сайхан ярина, ард нь дандаа хувь явдаг байхдаа, өгөхгүй бол зогсооно

Avatar

Бат 2023-02-27 192.82.77.34

Ямар сайн мэддэг хүн бэ. Яг тийм шүү

Avatar

Зочин 2023-02-27 66.181.161.133

За 10%-ийн Даваа юу л манаргаж явна даа?

Avatar

Зочин 2023-02-27 202.55.188.81

Ха ха энэ дуракуудад ямар ч хамаа байхгүй Хувийн хэвшилийн оруулж ирсэн арматурт л учир байна гэх нь л дээ.Муу лааалар Эрдоганыг дууриагаад л сууж байна.Тэгэхээр газар хөдөлсөны дараа Хамаг барилгын компани үйлдвэрлэгч дарга нараа буууудаж алснаар ард олны өшөөг авна.Тэгээд МАН_алуурын илдээ хурцалж ядуу тэтгэвэрийн новшнуудыг үлдээж Торгон ухаантнууд монголоос зайлж хүсэл нь биелэнэ.

Avatar

Зочин 2023-02-27 202.21.105.204

Za ene 10 huvi Barilgiin salbariig samrah ni dee . kuie mon iimerhuu mergejliin shantaajchinguud nasaaraa said hiigeel yavchih yumaa. hogiin ch uls shuu manaih neeree

Avatar

болд 2023-02-27 202.21.100.90

Энэ Даваасүрэнг яагаад дандаа сайд хийлгээд байдаг юм бэ. Дандаа хөгжлийг саатуулж байдаг шаар штээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ГЭРЭЭ СУНГАХГҮЙ БАЙГАА НЬ АВЛИГЫН ХҮҮДИЙ БОЛНО ДОО 2023-02-27 192.82.84.15

Газрын хуулийг хүлээгээд шарга морьтод газар эзэмшсэн иргэдийн гэрээ, гэрчилгээг сунгахгүй байгаа. Гэрээ сунгах хуулийн хугацаа нь өнгөрсөн. Бөөн маргаан болно доо. Бас л нэг авлигын хүүдий хийгээд байна даа. Зөвхөн СБД-т ийм асуудал үүсэв үү, эсвэл бусад дүүрэгт адил баына уу. БХБЯ, ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГА ИРГЭДЭД ЭНЭ ТАЛААР ХАРИУ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

И 2023-02-27 202.126.90.80

хамгийн их хэл амтай асуудлыг мэргэжлийн бгууллагууд нь олигтойхон хуулийн төсөл боловсруулж иргэдээр хэлэлцүүлсэн бх хэрэгтэй. Өмнөх газрын наймааг ч ил гаргах шаардлагатай.

Avatar

Зочин 2023-02-27 64.119.24.250

Хойд хөршийн гар хөл болсон улс төрч, Моголд Хүнд аж үйлдвэр хөгжүүлэхгүй Оросын даалгавартай этгээд яг л ажлаа хийж бна даа. Үйлийн үр нь үр хойчид нь бууна даа!

Avatar

Зочин 2023-02-27 202.55.188.86

“http://hardnews.mn/45474/” үүнийг үз энэ бузар шантаажчингийн үнэн нүүр царайг илчилж

Avatar

Зочин 2023-02-27 66.181.191.170

Энэ шоучин шал худлаа ямарч юм шийдэхгуй худлаа попорь хийж яаж дахьж гарах вэ гэдэгээ бодож шоу хийж шантааж л хийж бгаа шуу одоо ард тумэн дахьж гаргахгуй шуу дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж