Жагсагч Б.Жагар нам байгуулж, сэм хөлжинө

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Жагсагч Б.Жагар нам байгуулж, сэм хөлжинө

Жагсагч Б.Жагар нам байгуулж, сэм хөлжинө

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний зохицуулагч гэгддэг Б.Жагар улс төрийн шинэ нам байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Түүнийг жагсагч гэдгээр нь монголчууд сайн таних байх. Хаана л жагсаал, цуглаан болно, тэнд Б.Жагар явж байдаг байлаа. Харин сүүлийн үед жагсаалд оролцогчид Б.Жагар нарын мэргэжлийн жагсагчдаас жийрхэж, тэднийг хөөж туух болсон нь худлаа биш.

Тэрбээр Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлөө сар шинийн баярын дараа /2023.02.27/ Улсын дээд шүүхэд ирүүлсэн байна.

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 орчим нам бий.  Тэдний дийлэнх нь сонгууль болохоор "сэрдэг". Цаг цагт цадна, цагаан сараар нэг цадна гэгчээр жагсаал цуглаан, сонгуулиар чамгүй мөнгөждөг нь худлаа биш.  "Үнэн ба зөв" намын А.Отгонбаатараас эхлээд иргэдийн ийм хардлагад өртдөг улс төрийн намын дарга нар нэг бус бий. Н.Энхбаяр гэхэд хүүгээ гишүүн болгохын тулд МАХН-аа МАН-д зарчихсан билээ.

Б.Жагар ч хувьдаа намтай болохоор зүтгэж буйн цаана ийм зорилго нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. Хувьдаа намтай хүн хувьдаа компанитай хүнээс ч илүү мөнгөлөг, өнгөлөг явдаг болсон цаг шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж