Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 752 өрхөд олгожээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 752 өрхөд олгожээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 752 өрхөд олгожээ

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр жилийн зургаан хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг 2023 он гарсаар нийт 752 зээлдэгч авчээ. Нийт дүнгээрээ энэ нь 79.3 тэрбум төгрөгийн санхүүжилт юм байна.

Covid-19 цар тахлын улмаас “царцаасан” байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс буцаж сэргэсэн. Ингэснээр ипотекийн зээл олголт эрчимжсэн байна.

Засгийн газар өнгөрсөн онд Улаанбаатар хотыг чиглэсэн төвлөрлийг сааруулахын тулд орон нутаг руу шилжиж байгаа иргэний анх удаа худалдан авах орон сууцны ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгон, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг батлан даахаар болж, шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр хараахан хэрэгжээгүй байгаа. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын өнөөдрийн хуралдааны үеэр орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-02-27 59.153.86.104

8%-6% bolgooch ee

Avatar

Azzaya 2023-02-27 202.55.188.109

sn bnu odoo bga yu

Avatar

Зочин 2023-02-27 203.91.116.147

Sain sain bna? saihan shinelsnu, odoogoor baihgui um shig bno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж