Саудын Арабын гадаад хэргийн сайд анх удаа Украинд айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Саудын Арабын гадаад хэргийн сайд анх удаа Украинд айлчлав

Саудын Арабын гадаад хэргийн сайд анх удаа Украинд айлчлав

Ойрхи-Дорнодын хүчирхэг гүрний нэг Саудын Арабын гадаа хэргийн сайд Украин улсад айлчилжээ. Энэ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших анхны айлчлал гэдгээрээ анхаарал татаж байна. Айлчлалын талаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, "Энэ айлчлал харилцан ашигтай яриа хэлэлцээг цаашид эрчимжүүлэхэд шинэ түлхэц өгнө гэж найдаж байна. Украины энх тайван, тусгаа тогтнол, бүрэн эрхийг дэмжсэнд баярлалаа! Энэ бидэнд болон манай нийгэмд маш чухал" гэж мэдэгджээ. 

Саудын Арабын гадаад хэргийн сайдыг Зеленский хүлээн авч уулзсан. Тэд Украинд энх тайвныг тогтоох, дайны дараах бүтээн байгуулалтад Саудын Арабын оролцоо болон Киевээс Африк руу  улаан буудай нийлүүлэх зэрэг өргөн хүрээнд асуудлыг ярилцжээ. Айлчлалын үеэр хоёр баримт бичигт гарын үсэг зурсан нь Саудын Арабаас Украинд 400 сая ам.долларын тусламж үзүүлэх аж. Энэ  нь 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж, 300 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүнээр тусламж үзүүлэх гэнэ.

Өнгөрсөнесдүгээр сард Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы зуучлалаар Орос, Украин улсууд дайны хоригдлуудыг солилцсон. Тэр үед Мариуполь хотыг хамгаалж байсан Азовын полкийн командлагч, цэргүүд зэрэг 215 украинчуудыг Путины ойр дотны хүн Виктор Медведчук болон Оросын 55 цэргээр сольжээ. Украины цэргийнхнээс гадна Украины Зэвсэгт хүчний талд тулалдаж байсан гадаадын 10 иргэнийг сулласан байна. Тэднийг Саудын Араб руу аваачсан.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж