УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ | News.MN

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-тай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа хэрэгжих энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 90.188.54.82

Ямарч ашиггүй айлчлаад л яваад байдаг , юм үзээгүй гар уу.

Avatar

Zochin 2023-02-27 103.142.65.56

ямар их айлчлал вэ
жижиг улсад томдсон их айлчлал

Avatar

Зочин 2023-02-27 43.242.243.189

Хүн болох унагнаасаа,
Айлчлал бол хувиасаа

Avatar

Зочин 2023-02-27 150.129.142.194

Ерөнхий сайд очоод ирээ биз дээ. Томоохон ямар асуудал шийдэх бол. Манайхнаас өөр орныхон төрийн өндөрлөгүүд нь ингэж ойр ойрхон зэрэг зэрэг очдог улс гэж бий юү. Зарим нь манайхаас залхдаг байх шүү.

Avatar

иргэн. 2023-02-27 66.181.182.33

Юу хийж явнаа, хамаг юмныхаа үнийг нэмчихээд, ардуудаа элгээр нь хэвтчүүлчихээд, ямар нүүрээрээ гадаадруу яваад байдаг байнаа. Япончууд сүүлийн 30 жил хүнсний үнээ нэмээгүй гэсэн.

Avatar

Зочин 2023-02-27 66.181.161.210

Sain yum guigaad ireerei

Avatar

Зочин 2023-02-27 119.40.100.170

хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлнэ үү

Avatar

Zochin 2023-02-27 202.21.111.170

Монгол улсад айлчилдаг гадаадын дарга нар 1-2 хонодог зарим бүүр хэдхэн цаг болоод буцдаг. Манай дарга нар 5-7 хонох юм. Мөн ч их ялгаатай байгаа биз.

Avatar

Зочин 2023-02-27 119.40.100.170

Дэлгүүр хэсэж үнэгүй дайлуулмаар байна ш дээ

Avatar

Zochin 2023-02-27 202.21.111.170

Татвар төлөгчдийн мөнгөөр ямар олон хоног гадаад явдаг ДАРГА гуай бэ. ЦАхим-ээр уулзалт хийгээд ажил төрлөө ярьж болно ш дээ.
Заавал гадаад явах ямар нэгэн далд сонирхол байгаа юм уу.

Avatar

Зочин 2023-02-27 139.5.217.61

Эээ балай сдануудаа болиоч дээ. Энэ улсынхаа удирдагчдын емнеес ичиж vхэхнээ

Avatar

Зочин 2023-02-27 119.40.100.170

Сонгохдоо л ичих хэрэгтэй Одоо оройтсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж