Лиш Завханд, Эрли Гарьдад ирж, плей-офф дөхсөнийг зарлав

The League

Лиш Завханд, Эрли Гарьдад ирж, плей-офф дөхсөнийг зарлав

Лиш Завханд, Эрли Гарьдад ирж, плей-офф дөхсөнийг зарлав

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд дуусч, аварга тодрох плей-оффын шат эхлэх гэж байна. Гуравдугаар сарын 2-ны өдөр эхлэх гал гарсан өрсөлдөөний өмнө багууд хүчээ сэлбэж, бэлтгэлээ чамбайруулж буй. Шигшээ багийн цугларалт ч тамирчдын тоглолт, бэлтгэлжилтийг чанаржуулж, цомын төлөөх тэмцлийг чимэх нь лавтай.

Тэгвэл багууд эхнээсээ легионер тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаад эхэлжээ.

Завхан “Brothers” – Фредерик Лиш

Монголд болсон 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны долоон тоглолтод 19.3 оноо, 3.7 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дунджилсан Тайландын шигшээ багийн холбогч, Америк гаралтай Лиш Завханы эгнээнд нэгджээ. Үзүүштэй, үзэгчдийн юу хүсч байгааг харуулж чаддаг чадварлаг тамирчны тухайд Завханд үлэмж нөлөө үзүүлэх нь лавтай. Өдгөө 35 настай түүний алсын зайн шидэлтүүд, гоцлон тоглолтууд хэдийнэ монголчуудад таалагдсан. Улирлын өмнө арваннэгдүгээр сард Лиштэй Монголын багууд холбогдсон гэх мэдээлэл гарсан ч ажил хэрэг болоогүй. Гэтэл Завхан амжуулжээ.

М Гарьд – Клинтони Эрли

Гарьдын бүрэлдэхүүн улам зузаарч, гавьяат О.Баярцогт дасгалжуулагчийн ажил нэмэгдэж байна. Аль ч багт очсон гараанд гарах чадвартай арван тамирчин нэг багт байна гэхээр дасгалжуулагч л арга эвийг нь олох, минут хуваарилах хүндхэн даалгавартай учирч байна гэсэн үг.

Хүлэгүүдийн Хэмилтон урвуулж чадсан тэд энэ удаад Нью-Йорк Никст данстай явсан Клинтони Эрлиг багтаа элсүүлжээ. Өдгөө 31 настай, 203 см өндөртэй аварга залуу NBA-д 56 тоглолт хийхдээ 4.3 оноо, 2.2 самбараас бөмбөг авалт дунджилжээ. Харин сүүлд Тайванийн лигт тоглож байсан аж.

Хасын Хүлэгүүүд – Рональд Дельф

Харин Хүлэгүүд дээрх хоёр багтай харьцуулахад даруухан сонголтыг хийв. Тэд өдгөө 29 настай, 213 см өндөртэй төвийн тоглогч Рональд Дельфийг багтаа элсүүлсэн аж.  Тэрбээр сүүлд Венесуэлийн Маринос багт 13 тоглолтод оролцохдоо 12.2 оноо, 8.5 самбараас бөмбөг авалт дунджилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 93.41.115.66

Монголд болсон 2025 Азийн аварга гэж бичсэн байх юм одоо чинь 2023 он биш билүз

Avatar

Зочин 2023-02-27 64.119.19.81

Завхан бүрэлдэхүүн бол арай л зузаан болжээ. Энэ жил аварга хүртэх болтугай

Avatar

Зочин 2023-02-27 122.201.19.190

Эрдэнэт Майнерсийг барахгүй л болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж