Беларусь дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Беларусь дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болов

Беларусь дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болов

Беларусийн Минск хот дахь Мачулищи агаарын баазад өчигдөр /2023.02.26/ өглөө дэлбэрэлт болов. Тодруулбал, өглөө 08:00-09:00 цагийн хооронд хоёр удаа дэлбэрэлт сонсогдсон гэж нутгийн иргэд хэлжээ. Шөнө дунд мөн нэг удаа дэлбэрэлт болсон байж болзошгүй аж. Уг дэлбэрэлтээр Оросын цэргийн болон тээврийн онгоц, цас цэвэрлэх машин эвдэрч сүйдсэн байна.

Замын цагдаагийнхан агаарын баазын ойролцоох машинуудын хөдөлгөөнийг саатуулж, жолооч нарын үнэмлэх, тээшийг шалгажээ. Мөн агаарын бааз руу явах замд "MAZ VV" машинууд хэд хэд харагдсаныг урьдчилсан дүгнэлтэд дурьдсан байв.

Кинжал пуужин тээгч онгоцууд ихэвчлэн Мачулищи агаарын баазаас хөөрдөг. Энэ нь Минск хотоос 12 км зайд байрладаг бөгөөд Оросын агаарын цэргийн хүчин ашигладаг бааз юм. Оросын А-50У болон МиГ-31К сөнөөгч онгоцууд эндээс тогтмол хөөрдөг.

Эх сурвалж: MILITARNYI, UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж