Турк, Сирийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 50 мянга давсан. Энэхүү гамшигийн улмаас зөвхөн Турк улсад л гэхэд 160 мянга гаруй барилга байшин нурж, сүйдлээ. Хүний буруутай үйлдэл байгалийн гамшиг дээр нэрмээс болсон нь ийм байдалд хүргэсэн гэж үзэж байна. Өргөн хүрээнд тархсан авлига болон засгийн газрын бодлого нь шинэ барилгуудын чанарт нөлөөлж байгаа гэдгийг олон жилийн өмнөөс мэргэжилтнүүд анхааруулсан.
Нурсан байшингийн чанартай холбоотой асуудлаар 600 гаруй хүнийг шалгаж байна. Барилгын ажлыг гүйцэтгэгчид болон үл хөдлөх хөрөнгийн эзэд гээд 184 сэжигтнийг хэдийнэ баривчилсан гэдгийг Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг Бямба гаригт хэллээ.
Сөрөг хүчнийхэн болон мэргэжилтнүүд барилгын дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газрыг буруутгаж буй. Засгийн газар барилгын тоог эрчимтэй өсгөхийн тулд дүрэм журмыг гүйцэд мөрдөөгүй гүйцэтгэгчдэд зөөлөн хандсан гэж тэд үзжээ. Харин ерөнхийлөгч Эрдоган алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн ч эл гамшигийг хувь тавилантай холбоотой гэж хэлсэн байна. "Иймэрхүү зүйл үргэлж болсоор ирсэн. Энэ бол хувь тавилангийн төлөвлөгөөний л нэг хэсэг" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ