Entravision компани Meta Platforms-ийн Монгол дахь албан ёсны Authorized Sales Partner боллоо

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Entravision компани Meta Platforms-ийн Монгол дахь албан ёсны Authorized Sales Partner боллоо

Entravision компани Meta Platforms-ийн Монгол дахь албан ёсны Authorized Sales Partner боллоо

Дэлхийд хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр тэргүүлэгч Entravision (NYSE: EVC) компанийн Ази дахь салбар нь Meta компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ.

Тодруулбал, Entravision компани Монгол улсад Meta компанийг төлөөлөн ажиллах Authorized Sales Partner (албан ёсны түнш) болсноор манай зах зээлийн онцлогт тохирсон стратегийн зөвлөх үйлчилгээ, албан ёсны сургалт зэрэг олон төрлийн дэмжлэгийг санал болгох юм. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, Whatsapp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг билээ.

Entravision компанийн Азийн салбарын гүйцэтгэх захирал Пиетер-Жан де Кроон “Бид Ази даяар үйл ажиллагаагаа өргөжүүлж буй энэ аялалдаа Монгол улсад ажиллах Meta компанийн албан ёсны түнш болж, улмаар дотоодын бизнесүүдийг зар сурталчилгааны хамгийн дэвшилтэт, үр дүнтэй шийдлээр дэмжин ажиллахдаа баяртай байна.” хэмээжээ.

Монгол Улсад үйлчилгээ үзүүлэн ажиллах Meta компанийн албан ёсны түнш болсноор Entravision компани Meta бүтээгдэхүүнүүдийг ашиглан зар сурталчилгаа, маркетингийн кампанит ажлуудаа хэрэгжүүлдэг байгууллага, агентлагуудад стратегийн зөвлөгөө, чиглүүлэг болон дотоод төлбөр тооцоо, дата мэдээлэл зэрэг бусад тусламж, дэмжлэгийг санал болгоно. Улмаар зар сурталчилгааны зориулалтаар Meta апп-уудыг ашигладаг байгууллагууд зарцуулж буй хөрөнгө оруулалт, цаг хугацаагаа илүү үр ашигтай болгох боломж бүрдэж буй юм.

“Монгол бол Мета компанийн хувьд чухал орон бөгөөд зах зээлд хөрөнгө оруулалт хийх, иргэд, бизнес эрхлэгчидтэй илүү ойр байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тийм учраас Entravision компани Метагийн албан ёсны ASP борлуулалтын түншээр ажиллахаар болсонд баяртай байна. Дотоодын зах зээлийн талаарх мэдлэг, туршлагаараа дамжуулан бид бизнес болон агентлагуудыг энэ хүнд цаг үеийг амжилттай давж, цаашид өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Мета компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжиж буй Орнуудыг хариуцсан захирал Жорди Форнис хэллээ.

Entravision компанийн тухай/ About Entravision

Дэлхийд тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн компани Entravision нь өргөн хэрэглэгддэг платформ, хэвлэлүүдийг төлөөлөн брэнд болон хэрэглэгчдийн гүүр болон ажилладаг. Тэд дижитал суваг, зурагт болон аудио/радио гэх мэт олон төрлийн мэдээллийн сувгуудаар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг.

Entravision-ийн үндсэн үйлчилгээ болох дижитал сувгийн үйлчилгээ нь 4 бизнесийн нэгжээс бүрддэг: Дижитал борлуулалтын үйлчилгээ; Smadex – программчилсан сурталчилгаа худалдан авах платформ; брэндинг болон мобайл үйлчилгээний шийдэл санал болгох үйлчилгээ болон дижитал аудио бизнес багтана. Дижитал борлуулалтын агентлагаараа дамжуулан тэд дэлхий даяар Meta, Twitter, TikTok, Spotify зэрэг дэлхийн томоохон медиа компаниудыг хөгжиж буй орнуудын зах зээл дээр зар сурталчилгаа гаргагч компаниудтай холбох үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл, Smadex бол бизнес эрхлэгчдэд анх удаа ‘machine learning’ ашиглан кампанит ажил явуулах боломжийг олгосон гар утасны платформ юм.

Мөн тэд брэндинг болон мобайл гүйцэтгэлийн үйлчилгээг санал болгодог. Уг үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийг голчлон мобайл төхөөрөмжөөр дамжуулан зар сурталчилгаа гаргаж дэлхий даяар хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжийг олгодог онцлогтой. Харин Дижитал Аудио Бизнес нь Америк тивийн бизнес эрхлэгчдэд дижитал аудио зар сурталчилгааны шийдлүүдийг санал болгодог.

Entravision нь дижитал сувгуудаас гадна 49 телевизийн станцтай бөгөөд энэ нь Univision болон UniMás телевизийн сүлжээнүүдийн хамгийн том салбар групп юм. Мөн тэд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Эммигийн шагналт 45 авьяаслаг, голчлон испани хэл дээрх радио станцуудыг эзэмшдэг.

Meta компанийн тухай / About Meta

Meta компани нь дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийг хооронд нь холбох, нэгдэх, боломжийг олгодог төдийгүй бизнесээ хөгжүүлэхэд туслах технологиудыг бүтээдэг.

Facebook 2004 онд байгуулагдсан бөгөөд тэдний Messenger, Instagram, WhatsApp зэрэг апп нь өдгөө дэлхий даяар олон тэрбум хүмүүсийн хоорондоо холбогдох арга замыг эрс өөрчилсөн билээ. Одоогоор Meta компани 2D дэлгэцээр үл хязгаарлагдаж, виртуал бодит байдал зэрэг технологийн дараагийн хувьслыг бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Хэтийн мэдэгдэл / Forward-Looking Statements

Энэхүү хэвлэлийн мэдээнд xэтийн мэдэгдэл багтсан болно. 1995 оны Private Securities Litigation Reform Act заалтуудын дагуу тусгагдсан эдгээр хэтийн мэдэгдлүүд нь таамаглах болон урьдчилан таамаглах боломжгүй эрсдэл, тодорхойгүй байдаiл болон компанийн ирээдүйн үр дүн, гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй бусад хүчин зүйлсийг агуулах боломжтой.

Хэдийгээр хэтийн мэдэгдэлд тусгагдсан хүлээлт нь үндэслэл бүхий таамаглал дээр суурилдаг гэж үзэх ч бодит үр дүн нь эдгээр хүлээлттэй таарах баталгааг өгөхгүй бөгөөд компани энэхүү мэдэгдлийг цаг тухай бүрд шинэчлэх үүргээс татгалзах эрхтэй. Эдгээр эрсдэл, болон бусад хүчин зүйлсийг Securities and Exchange Commission буюу Компанийн Үнэт цаас, биржийн хороо мэдүүлэгтээ хэлэлцдэг.

Facebook® бол Meta Inc. компанийн албан ёсны бүтээгдэхүүн юм.

Entravision компанитай холбогдох:

Хөрөнгө оруулагчид:

Christopher T. Young

Санхүүгийн албаны дарга

310-447-3870

Kimberly Esterkin

Addo Хөрөнгө оруулалтын харилцаа

evc@addo.com

310-829-5400

Entravision Asia

Pieter-Jan de Kroon

Гүйцэтгэх захирал

pieterjan@entravision.com

+65 9373 8090

Entravision Mongolia

Эрдэнэбаяр Одхүү

Монгол дахь захирал

erdenebayar.o@entravision.com

+976 77111735

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж