Хөх чононууд жижиг тулаанд ялагдсан ч даалгавраа биелүүлэв

Хөх чононууд жижиг тулаанд ялагдсан ч даалгавраа биелүүлэв

Хөх чононууд жижиг тулаанд ялагдсан ч даалгавраа биелүүлэв

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний F хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Гуам, Монгол, Тайланд, Хонг Конг гэсэн дөрвөн баг дараагийн шатны эрхээ авч, Малайз, Сингапур хоёр ганзага хоосон буцав.

Монголын шигшээ баг Сингапур, Хонг Конгийг хожсоноор дараагийн шатны эрхээ авсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Гуамын эсрэг хийсэн. Ерөнхийдөө даалгавраа аль хэдийнэ биелүүлсэн бөгөөд дэлхийн чансааны оноогоо ахиулахын төлөө хүчирхэг Гуамтай хүч үзсэн. Нэгдүгээр үед Монголын шигшээ хүссэн эхлэлээ тавьж, 26-15 гэсэн харьцаатай илт давуу тэргүүлсэн. Ялангуяа М.Өлзий-Орших, Т.Санчир нарын алсын зайн шидэлтүүд байндаа тусч байлаа. Харин хоёрдугаар үеэс Гуам сэргэж, онооны зөрүүг бага багаар ойртуулсаар гуравдугаар үед хоёр багийн тоо тэнцэж ирсэн. Энэ үед “Хөх чононууд”-аас О.Энхбаатар, А.Ананд нар санаачлагатай байж, багийнхаа оноог ахиулахад чухал үүрэг гүйцэтгэв.

Тоглолтын эцсийн мөчид онооны харьцаа 81-79 байхад Гуамын Росс гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор 81-82 болж, Гуам илүү гарсан. Тоглолт дуусахад ердөө 3.4 секунд үлдсэн байхад Т.Санчир шидэлт гүйцэтгэсэн ч дутаж, Гуам ялалт байгуулсан. Тэднээс Жонатан Галловэй, Тай Уэсли гэх самбарын тамирчид нь нийлээд 44 оноо, 16 самбараас бөмбөг авалт толилуулсан нь ялалт байгуулах гол шалтгаан нь байлаа. Эсрэгээрээ Монголын шигшээн алсын зайн шидэлтүүд гайхалтай байсныг нь дурдах нь зүйтэй.

Азийн шилдэг 24 баг урьдчилсан шатанд өрсөлдөж, 16 нь 2025 оны Азийн аваргад оролцоно. Эдгээр тоглолтууд 2023 оны арваннэг, 2024 оны хоёр, арваннэг, 2025 оны хоёрдугаар саруудад болох хуваарьтай. Харин шигшээ багийг үүнэс өмнө есдүгээр сарын 23-нд эхлэх Ханчжоугийн Азийн наадам хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 64.119.18.184

Guam gej uls baihgui, amerikiin koloni, swou nio gazar baidag yum bish uu, teheer neeh bayrlaad bh yum bhhiu

Avatar

shalnii alchuur mongoliin sags 2023-02-27 202.21.108.11

mongold hezee ch bagiin sport hugjihgui gedgiig haruulj baa.ene ih mungiig demii tsatsahaa bolij sotsialist buteen baiguulaltad zoriulah shaardlagatai

Avatar

amerikiin kolonn neg muu hedhen myangan hvntei aral ch dee. yun hvcherheg be dee. 2023-02-27 66.181.181.134

amerikiin kolonii neg muu arald hojigdoj ner baastaad l .. tegeed hvcherheg guam geh shig tenegteh yumaa.

Avatar

Зочин 2023-02-27 66.181.184.183

Баяр хүргэе! Бие болон сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хийж монгол хүний амгалан зангаар тайвшралгүй зүтгэж Азийн аварга болоорой гэж ерөөе

Avatar

Зочин 2023-02-27 202.179.27.71

хүчирхэг гуамыг чинь мэдэх ч үгүй юм бна

Avatar

ЗОЧИН 2023-02-27 103.14.39.2

Жоохон хожоод эхлэхээр хувийн тоглолт гаргаад оноогоор түрүүлж явсан давуу талаа алдаваа. Туршлага дутмаг байна. Сүүлийн мөчид Энхбаатар яаран дамжуулах хэрэггүй залаад цагаа авсан бол хожих байлаа.

Avatar

ИРГЭН 2023-02-27 66.181.167.254

ХӨХ ЧОНОНУУД , СҮРЖИН ЮМ БЭ?

Avatar

Зочин 2023-02-27 192.82.82.43

3 онооны шидэлтүүд нь их сайн багийн дийлэнх оноо нь байлаа .Хамгаалалт, довтолгоо будагтай талбайд тааруу байлаа.

Avatar

Зочин 2023-02-27 202.131.240.147

Манай залуус сайн тоглосоон. Бүгдэд нь баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж