Банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 15 судлаач-шинжээчийн дунд өнгөрсөн оны сүүлийн улиралд макро эдийн засгийн талаар түүвэр судалгаа явуулжээ.
Тус судалгаанд хамрагдсан банкууд болон шинжээчдийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлтийн үр дүнг нэгтгэсэн тайлангаас харахад, инфляци 2023 оны III улиралд 12.2 хувьтай байх бол төв банкны бодлогын хүү мөн хугацаанд 11.7 хувьтай байна гэж таамаглажээ.
Харин шинээр татах төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 2023 оны III улиралд 11.9 орчим хувьтай байна гэж төсөөлсөн байна. Зээлийн хүү цаашид харьцангуй тогтвортой байж, ирэх III улиралд 15.2 орчим хувьтай байна гэж таамаглажээ.
Шинжээчид М2 мөнгөний жилийн өсөлт нэмэгдэж, 2023 оны III улиралд дунджаар 2.7 хувь байхаар таамагласан аж. Нийт зээлийн үлдэгдлийн өсөлт цаашид бага зэрэг буурч, 2023 оны III улиралд 12.7 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна.
Тэд бодит ДНБ-ий өсөлт энэ онд нэмэгдэн, 2023 оны III улиралд 4.3 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Валютын ханшийн хувьд цаашид төгрөгийн ханшийн сулралт үргэлжилж, 2023 оны мөн улиралд 3,586.3 төгрөгт хүрнэ гэж таамагласан байна.
Холбоотой мэдээ