Эрх баригчдын "сүүлчийн" боломж! | News.MN

Эрх баригчдын "сүүлчийн" боломж!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчдын "сүүлчийн" боломж!

Эрх баригчдын "сүүлчийн" боломж!

Туулай жилийн босгон дээр “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны дүн гарч, УИХ-д зөвлөмжөө хүргүүлэв. Нийт хоёр шаттай, түүврийн аргаар сонгогдсон 1570 хүн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн агуулгаар зөвлөмж гаргасныг Зөвлөлдөх зөвлөл нэгтгэж, УИХ-д хүргүүлсэн юм.

Дөрвөн чиглэлд,

1.Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага сэдвийн хүрээнд 6 зөвлөмж

  • Сүүлийн жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгааг иргэд шүүмжлэх болсон. Тэгвэл санал асуулгад оролцогчид иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэх нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэжээ. Мөн гадаад ажиллаж, амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх, харьяаллын асуудлыг судлах. Хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнуудын зарлагаа мэдүүлдэг болгох зохицуулалтыг хуульд тусгахыг дэвшүүлжээ. Мөн Ард иргэдийн төлөөлөн ажилладаг, төрийн шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

2. Парламентын ардчилал сэдвийн хүрээнд 6 зөвлөмж

  • Санал асуулгад оролцогчид шинэ Үндсэн хууль хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, 2019 онд эрх баригч МАН-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах ёстой хуулиудаа хойшлуулахгүйгээр баталж, нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг үзэх ёстой гэжээ. Мөн парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, олонхын болон хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хослуулан явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тогтолцоог тусгасан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг бий болгох ёстой гэжээ.

3.Эдийн засаг, баялгийн сая, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд 7 зөвлөмж

Үндэсний баялгийн санг бий болгох, удирдлагыг нь улс төрөөс хараат бус байлгаж, олон нийтийн хяналтад оруулах орчныг бүрдүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлэх, Төв банкны хараат бус байдлыг бий болгох, орон нутагт өгөөжөө өгөх томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих зэрэг саналуудыг тусгажээ.

4.Нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд 3 зөвлөмжийг тус тус гаргажээ.

  • Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв хөрөнгийг ил тод, сангийн удирдлагыг улс төрөөс хараат бус томилох, жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахад чиглэсэн хууль тогтоомжийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гүйцэд хэрэгжүүлэх зэргийг саналдаа тусгажээ.

Зөвлөлдөх зөвлөлөөс гарсан саналыг ЭНД дарж харна уу.

Зөвлөлдөх зөвлөлийн ирүүлсэн саналыг УИХ хаврын чуулганаар хэлэлцэж, зөвлөмжийн дагуу ямар эрх зүйн зохицуулалт хийх вэ гэдгээ тодорхойлно. Ингэхдээ, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, ирэх гуравдугаар сарын 7-ны дотор саналаа УИХ-д оруулна. Эрх баригчдын хүсч буй сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын чадавхыг нэмэгдүүлэх саналыг Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд ч дэмжсэн байгаа нь энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудлыг хэлэлцэх нь тодорхой болж байх шиг байна. Хэрэв хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцвэл өөр асуудал хэлэлцэхгүйгээр зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх зохицуулалттай.

МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй гэсээр Зөвлөлдөх санал асуулга хийсэн. Ингэхдээ өөрсдийн "хүсч" буй зарим асуултыг агуулгаар нь оруулж, түүнийг нь санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн нь ч учиртай. Гэхдээ тэдэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуульд гар хүрч, холимог системтэй болох сүүлчийн боломж нь хаврын чуулган. Учир нь сонгуулийн жилээс нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд, Үндсэн хуульд ч гар хүрч болохгүй хуулийн зохицуулалттай. Тиймээс энэ хавар эрх баригчид хүслээ гүйцээж, сонгуулийн холимог тогтолцоо, парламентыг чадавхийг сайжруулах зэрэг "жижиг" өөрчлөлтүүдийг хийх замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болов уу. Томоохон өөрчлөлт хийхгүйгээр өмнө нь өөрчлөлт оруулаагүй хэсэгт багахан өөрчлөлт хийх замаар Үндсэн хуульд "гар хүрэх" сонирхолтой бөгөөд зохиолтой байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалтай зэрэгцэн хаврын, сонгуульд зориулсан улс төр эхэлнэ. Харин үүнийг эрх баригчид давж гарч чадах уу гэдэг нь анхаарлын төвд байна.

Яг ийм үйл явцтай зэрэгцэн 2020 оны сонгуулиас хойш будлиантай, олон даргатай байсан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг улсын дээд шүүх бүртгэж, АН даргатай болсон нь давхцав.  Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзаж байгааг үл анзаарч боломгрүй.  Парламентад суудалтай намуудын, улс төрийн намуудын зөвшилцөл дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-27 202.55.188.86

“http://hardnews.mn/45474/” энэ луйварчид бүгд адилхан юм бишүү

Avatar

Зочин 2023-02-27 66.181.184.183

Дүлий их хурлын гишүүд хаанаас юу хулгайлах вэ гэж бодолд автаж байснаас иргэдийн дуу хоолойг сонсох биш. Энэ зөвлөмжид дандаа л хүн болгоны амны уншлага.боосон юмс л байна. Мөнгөний гарз. Дэргэд нь ХБ-ны сонсгол харин ажил хэрэгч юм. Хаяагаа манасан дэмий юм хийх юм МАН

Avatar

Зочин 2023-02-27 139.5.219.92

эргүү данхаа зайлуулаачээ. Хятадын төрийн өмчит том компани Тавантолгойн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх гэхээр тендер зарлана гэнэ. Ингэхээр яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.

Avatar

Данко 2023-02-27 96.248.41.119

УХНА авилгач саяхан "Би Эрдэнэтийн 49 хувийн луйврыг зогсоосон" гэж попорсон.Хэрвээ тэр луйвар байсан юм бол тэр луйврыг зохион байгуулагч ТАРВАГА-г шоронд хийгээч, хичнээн жил өнгөрч байна. Та гуравт бүх эрх мэдэл байна. Шүүх, прокурыг соливол солихоор л хугацаа өнгөрлөө. Худлаа попрохоо зогсоо.

Avatar

Зочин 2023-02-27 103.26.194.68

ЭНЭ НЬ ДОРЖ ДОЛГОРЫН АМЬДРАЛД НЭГ ИХ НЭМЭР БОЛОХГҮЙ Л БОЛОВ УУ. ЭРХ БАРИГЧ НАМ ЭНЭ ОЛОН ЖИЛИЙН АЛДАА ЭДИЙН ЗАСАГ УЛС ТӨРИЙН УНАЛТ ХЯМРАЛАА ГАДНААС ХАЙЖ БАЙГАА НЬ ЭНЭ БОЛОЛТОЙ . ҮР ДҮН ГАРАХГҮЙ Л БАЙХ.

Avatar

Зочин 2023-02-27 202.126.89.72

ОДОО Ч АРД ИРГЭД ДОР БҮРНЭЭ ӨӨРСДӨӨ ХИЧЭЭХ , ХӨДӨЛМӨРЛӨХ ШААРДЛАГА ИХ Л БНА ДАА …..
АРД ОЛОН БИД ЮМ Л БОЛ ДАНДАА ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЖ ШҮҮМЖЛЭХИЙН ДОН ШҮГЛЭЖ ЯВЖ ИРЛЭЭ….
ОДОО АРД ОЛОН АМАА ХАМХИАД ГАРАА ХӨДӨЛГӨХ ЦАГ ИРЭВЭЭЭ 🙏🙏🙏

Avatar

Данко 2023-02-27 96.248.41.119

Хүүхдийн мөнгийг 100 мянгаар нь үлдээхийг 92 хувиар дэмждэг ард түмэн шүү дээ. Тэр санал асуулгын дүнг хараад УХНА авилгач баярлаад бараг дур тавьж байгаа. Хэрвээ ард түмний 51 хувь нь л цар тахал дууслаа, цар тахлыг далимдуулан түр 100 мянга болгосон хүүхдийн мөнгийг буцаагаад 20 мянга болго гээд жагсвал УХНА авилгач шоконд орон хулгайлсан мөнгөө аван эхнэр хүүхдүүдээ дагуулан Монголоос зугтах болно.

Avatar

Зочин 2023-02-27 192.82.84.148

Саяхан 2019 онд гаднаас 70 хувьд нь сайдаа сонгоно,давхар дээл хортой гэж гаднаас голдуу засагаа байгуулсан.Одоо 90 хувь нь давхар дээлтэй би чадна,шуналын тулам л*****н гишүүдийн засаг болчихоод байна.Бүгд Хүүкд ойр суганы үснүүд юмуу худалдаж авсан сайдууд.

Avatar

а 2023-02-27 103.140.10.163

Нэр цэвэр, цус цэвэр хүнийг сонгомоор байна

Avatar

Данко 2023-02-27 96.248.41.119

ГАХАЙ ХОНШООРТ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр авилгатай тэмцэх Ардын хянан шалгах хороо гэдэг байгууллага байгуулна гэж попорч байна. Энэхүү этгээд 4 жилийн өмнө "Байгалийн баялаг бол ард түмний өмч" гэсэн заалтыг хассан ҮХ-н өөрчлөлтийн дараа " Ойрын 20-30 жил ҮХ-д өөрчлөлт хийж болохгүй. Энэ өөрчлөлтүүдийн үр дүн яваандаа гарна" гэж мэдэгдэж байсан. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг авилгачид хаалтын гэрээгээр худалдаж аван тэдний амыг хамхиж байна.

Avatar

эрдэмтэн 2023-02-27 202.131.251.130

хувь тэнцүүлсэн, холимог хувилбараар сонгууль явуулах нь зөв. Ардын нам арчаагаа алдах цаг их ойртож бна.Дэндүү увайгүй нөхдүүд гэдгээ тод харууллаа.Хүрэлсүх ч гэж шал дэмий, шүдгүй арслан бна даа. тэр хүнд өөрийгөө шүүмжилсэн хүнийг 30 хоног хорих эрх л байх шиг. Өөрөөр бол шалдан гуя юм даа. Хулгайч нараа шиитгэж чадахгүй энэ гурван нөхөр хүүк, оюука, занданшатар мөн ч өрөвдөлтэй болжээ. Ингэж цаг хугацаа нөгцөөх хэрэг бна уу даа. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудсаар л бна. Хөөрхий дөө

Avatar

Данко. 2023-02-27 96.248.41.119

Өөрсдөө хулгач нар юм чинь юу гэж хулгайч нараа шийтгэх вэ дээ. Энэ сайтын эзэн ТАРВАГА-г арвалзуулаад шоронд хийвэл хийх л хугацаа өнгөрлөө. Нөгөө ТАРВАГА нь уран зургийн наймаагаар баяжсан гээд гээд элий балай юм яриад л явж байна. ТАРВАГА, ЖОНХУУ-н томилсон шүүгч нар авилгачдыг хамгаалаад байна, бид гурав яаж ч чадахгүй байна гэсэн юм яриад л сууж байна даа, энэ гурван адгуус. Түүнд нь итгэх нялх хүүхэд ч байхгүй.

Avatar

Зочин 2023-02-27 202.179.21.211

Зарим унхаагүй нөхөд юм бүхэнд атаархан хорсон, харлуулж байх юм. Тэд өөрсдөө өчүүхэн амьтад байж таарна.

Avatar

Зочин 2023-02-27 202.21.105.204

Sejigiin 3 p

Avatar

966 зочин 2023-02-27 66.181.190.33

Нам биш ард түмэн төрийн эрхийг барьдаг тогтолцоо уруу орцгооё эс чадвал монгол мөхнө. АТХ ыг хуралдуул. Ард нэгдээрэй.

Avatar

Данко 2023-02-27 96.248.41.119

Монголын ард түмэн эрх мэдэлтэнүүдийн тоог ихэсгэхийг эсэргүүцэж байна. Давхар иргэншлийг эсэргүүцэж байна. Үндсэн хуульд заавал өөрчлөлт хийх гээд байгаа бол Шүүгч нарыг ард түмэн сонгодог больё. Ийм л өөрчлөлт хий. Бусад нь хэрэггүй.

Avatar

Данко. 2023-02-27 96.248.41.119

За ТАРВАГА та МАН-ы авилгачидыг ингэж баадуудахгүй шүү. Холимог системтэй болж болноо, Тэгвэл 38 гишүүнээ можаритар, 38 гишүүнээ пропорцианалиар сонгодог больё. Ингэхэд л та нарын чацга савирна шүү дээ. Эрх мэдэлтэнүүдийн тоог ихэсгэхийг монголчууд бид эсэргүүцэж байна. Хулгайч дээрэмчид төрд үүрлээд 33 жил боллоо.

Avatar

Moнгол 2023-02-27 172.58.229.145

Ард түмний цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай нэмэх хэрэгтэй
Ард түмэнд хувьцааны ноогдол ашгийг олгох ёстой

Avatar

Данко 2023-02-27 96.248.41.119

Ард түмэнд ажил хөдөлмөр эрхлэх боломж яаралтай олгох хэрэгтэй.
Ард түмэнд халамж, урамшуулал, хөнгөлөлт үзүүлэхээ зогсоох ёстой.

Avatar

Зочин 2023-02-27 64.119.19.44

Дахин МАН-г бүү сонгоорой Бүгд хулгайчид бна шүү дээ .

Avatar

Зочин 2023-02-27 192.82.84.226

Элбэгдоржийн хийсэн бүхэн улс орныг сүйтгэж, нураасан бузар үйл ажиллагаа байсан. Элбэгдорж мэтийг өдөр бүр хараан зүхэж, үр удамд нь үйлийн үрийг үүрүүлэх ёстой шүү. Элбэгдоржийг алсан ч болно. Одоо төрийн хамгаалалтаас гараад хэн ч биш болсон Элбэгдоржоос сүрдэх шаардлага огт байхгүй. Монгол улс америкийн хоригт орох нь тодорхой. Өөрөөр хэлбэл Элбэгдоржийг ашиглаж барууныхан Монгол улсын бүх сүлжээг сүйд хийсэн. Тэгээд ханахгүй Америк одоо монголтой дайсагналцах гэж байна. Дайнд бэлэн биз.

Avatar

Зочин 2023-02-27 139.5.219.92

МАН БОГД УУЛЫГ АЛТАН УУЛ БОЛГООД Ч НЭМЭРГҮЙ. ХУЙГААРАА ХУЛГАЙЧИД. НАЙДАХ ГАНЦ ЗАМ БОЛ ХАР МАШИНААР ДАХИН ХУЛГАЙ ХИЙХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж