ОХУ-ын эсрэг Европын холбооны 10 дахь багц хориг арга хэмжээнд 121 хувь хүн, хуулийн этгээдийг хамруулсан гэж Голландын Гадаад хэргийн сайд Вопке Хоекстра “Европын правда” сонинд мэдээлжээ.
Тэрбээр “Путин Украины эсрэг харгис хэрцгий дайн эхэлснээс хойш нэг жилийн дараа хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна. Тиймээс бид Европын холбооны 10 дахь хориг арга хэмжээний багцад талархаж байна. Үүнд экспортын хориг, 121 аж ахуйн нэгж, хувь хүний жагсаалт орсон” гэж твиттертээ бичсэн байна.
“Нидерланд улс Украины хүүхдүүдийг дүрвэхэд хүргэсэн буруутай этгээдүүдийг хоригт оруулахыг уриалж байна. Энэ бол жигшүүрт гэмт хэрэг юм. Энэхүү #хориг шийтгэлийн багц нь эдгээр гэмт хэрэгтнүүд, түүнчлэн зэвсэг үйлдвэрлэгчид болон хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тус дөхөм болж байгаад баяртай байна" гэж сайд нэмж хэлэв.
ОХУ-ын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг Европын орнууд хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагт буюу Орос улсаас Украинд бүрэн хэмжээний дайралт эхлүүлснээс хойш нэг жилийн дараа баталлаа.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA