Сурагчдын хичээл маргааш орно

Хуучирсан мэдээ: 2023.02.26-нд нийтлэгдсэн

Сурагчдын хичээл маргааш орно

Сурагчдын хичээл маргааш орно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарсан.

Тодруулбал, хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ Бямба гаригт буюу 18-ны өдөр нөхөж орно.

Харин хоёрдугаар сарын 24-ний Баасан гаригийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь Бямба гариг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж